"Bohemian Rhapsody" кинон дээрх Фредди Меркуригийн тухай үнэн ба худал зүйлс

2020-12-01, 16:25
2,844

29 жилийн өмнө буюу 1991 оны 11-р сарын 24-нд рок хөгжмийн домог Фредди Меркури (Freddie Mercury) таалал төгссөн билээ. Тэрээр бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн гэдгийг "Bohemian Rhapsody" кино баталсан юм. Гэсэн хэдий ч намтарчилсан киног бодит баримтууд дээр суурилж хийх ёстой боловч кино багийнхан зарим зүйлсийг эндүү ташаа өнцгөөс оруулсан гэж Фрэдди Меркуригийн үнэнч шүтэн бишрэгчид үзэж байгаа аж. Ингээд уг кинонд багтсан баримтуудын чухам аль нь үнэн бодит болохыг хамтдаа олж мэдэцгээе.  

"Bohemian Rhapsody" кинон дээрх Фредди Меркуригийн тухай үнэн ба худал зүйлс
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Намтарчилсан кино хийх санааг анх Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй гаргажээ.  Харин гол дүрд тоглох жүжигчний эрэл хайгуул нэлээд удаан үргэлжилсэн байна. Эхэндээ Фредди Меркуригийн дүрд Британийн хошин жүжигчин Саша Барон Коэн тоглох гэж байсан бөгөөд киног хууль бус хар тамхи мансууруулах бодис, зохисгүй үг хэллэг зэргийг агуулсан R үнэлгээтэйгээр танилцуулах хүсэлтэй байжээ. Гэвч энэ санааг Queen хамтлагийн продюсерууд болон гишүүд эрс эсэргүүцсэн байна. Тэднийхээр намтарчилсан киног гэр бүлээрээ үзэхэд зориулагдсан байх ёстой байв. 

Үүний үр дүнд Коэн "Хамтлагийн гишүүдтэй уран бүтээлийн санал зөрчилдөөнтэй" гэсэн шалтгаанаар төслөө орхисон байна. Үүний дараагаар уг киноны ажил нэлээд удаан завсарлага авсны эцэст гол дүрийг жүжигчин Рами Малек бүтээх болсон юм. Гэсэн ч Фреддигийн дүрийг хэрхэн харуулах талаар олон хүнээс гарсан олон өнцгийг цогц болгож илэрхийлэх маш хүнд байсан тухайгаа Рами Малек хэлж байсан. Түүнийхээр Фреддигийн амьдралын хүнд хэцүү үеийг харуулах нь домогт уран бүтээлчийн дотоод сэтгэл, үйл хөдлөл зэрэг зүйлсийг нээн илрүүлэх боломж болно гэж үзсэн ажээ. 

Хошин шогч Коэн-ийг явснаас болж найруулагч Том Хупер мөн төслийг  орхисноор зураг авалтын ажлыг үргэлжлүүлэхэд асуудал тулгарсан байна. Түүний оронд Декстер Флетчер, Брайан Сингер нар ажиллахаар болсон ч санал зөрчилдөөнөөс болж дарааллан ажлаасаа гарчээ. Эцэст нь Флетчер төсөлдөө эргэн ирж, эхлүүлсэн ажлаа дуусгасан байна. Ийнхүү киноны хувь заяа маш хэцүү  цаг үеийг туулсан ч үр дүн нь бүхий л үзэгчдийн хүлээлтээс давсан юм.

"Bohemian Rhapsody" нь Queen-ы бодит тоглолтуудын олон жижиг  хэсгийг баримт болгон авч хуулбарласан байна. 

Үүний зэрэгцээ тодорхой алдаанууд мөн зохиомжууд байсан нь уран сайхны киноны хувьд байх боломжтой зүйл юм. Уран сайхны дүр үргэлж тодорхой хэмжээний конвенцийг илэрхийлдэг тул үүнийг зохиолчдын эндүү ташаа тооцоолол гэж үзэж болохгүй. 

Гэхдээ дэлгэрэнгүй мэдээллийг тодруулах нь жирийн үзэгчдэд бус домогт шүтээнийхээ намтар түүхийг сайн мэддэг шүтэн бишрэгчдийн хувьд чухал ач холбогдолтой зүйл байв. 

"Bohemian Rhapsody" киноны бүтээгчдийг юунд буруутгаж байсан вэ?

Кинонд Фредди Меркури анх 1970 онд "Smile" хамтлагийн тоглолтын үеэр гитарчин Брайан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нартай танилцдаг гэж гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр дээр дуучин Лондоны Урлагийн коллежид сурч байх үедээ хамтлагийнхаа гишүүдтэй танилцаж байсан бөгөөд гоцлол дуучин Тим Стафеллтай найзууд байсан ажээ. Түүнийг "Smile" -ийг орхиход Фредди түүний оронд хамтлагт элссэн байна. Тэрээр Мэй, Тэйлор нарыг хамтлагийн нэрийг Queen гэж өөрчлөхийг ятгаж байжээ.

Дэлгэцэн дээр хамтлаг тарах болсон шалтгаан Фредди Меркуригийн ганцаарчилсан карьераа үргэлжлүүлэх хувийн, хувиа хичээсэн хүсэл зоригоор шийдсэн юм шиг харагддаг. Тэрээр энэ талаар хамтлагийнхаа бусад хөгжимчинд анхааруулалгүйгээр бие даасан гэрээ хийсэн бөгөөд энэ нь бүтэлгүйтсэний дараа тэр эргэж ирдэг. Яг үнэн хэрэгтээ бол түүний бие даасан ажил бүтэлгүйтдэггүй, гэхдээ хамгийн чухал зүйл бол 1982 онд оролцогчид тус тусдаа бие даасан төслөө хэрэгжүүлж эхэлсэн тул хамтлагийг тараах шийдвэрийг санал нэгтэй гаргажээ. 

Тэд бүгдээрээ хамтарсан ажлаасаа завсарлага авахыг хүссэн боловч 1983 онд хамтлаг эргэн нэгдэж, шинэ цомгийн ажилдаа оржээ. Тусламжийн тоглолтыг уг кинонд хамтлагийн удаан хугацааны харилцаа холбоо тасарсны дараа хийсэн анхны тоглолт гэдгээр нь харуулсан боловч үнэн хэрэгтээ тус хамтлаг цомгоо уг явдлаас нэг жилийн өмнө гаргаж, дэлхий даяар аялан тоглолт хийхээр явсан байсан юм.

Кинонд "EMI"-ийн менежер Рэй Фостер хэмээх эр "Bohemian Rhapsody" дууг хэт урт гээд илүү сонирхолтой хөгжим бичихийг зөвлөдөг тухай гардаг. Чухамдаа "EMI" -ийн тэргүүн Рой Физерстоун нь хамтлагийн томоохон шүтэн бишрэгч байсан тул ийм дүр бодит амьдрал дээр үнэхээр байсан уу гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Дэлгэц дээр Фредди Меркури ирээдүйн найз залуу Жим Хаттонтой өөрийн зохион байгуулсан үдэшлэг дээр уулзаж, Хаттон зөөгчөөр ажиллаж байгаагаар гардаг. Үнэндээ бол тэд 1980-аад онд Лондонгийн шөнийн клубт танилцсан бөгөөд Хаттон тэр үед зөөгч биш үсчин хийдэг байжээ. Тэдний харилцаа 1985 онд эхэлсэн бөгөөд 6 жил үргэлжилсэн байна. Мөн киноны төгсгөлд хосууд дөнгөж харилцаагаа эхлүүлж байсан үеийн буюу 1985 оны "Live Aid" тоглолтыг харуулдаг.

Анхаарал сайтай үзэгчдээс ирсэн ихэнх гомдол нь дуучин хамтлагийнхаа гишүүдэд өөрийгөө ХДХВ-ийн халдвартай болохыг хүлээн зөвшөөрснөөс үүдэлтэй байв. Тэрээр кинондоо 1985 оны тоглолтын өмнөхөн энэ тухай яриа дэлгэдэг. Энэ түүх бол цэвэр уран сайхны хэтрүүлэг бөгөөд киноны төгсгөлд сэтгэл хөдлөлийг хадгалахад зориулагдсан гэнэ. Жим Хаттоны хэлснээр Фредди 1987 он хүртэл өвчнийхөө талаар юу ч мэдээгүй байсан бөгөөд 1989 онд хамтлагийнхандаа энэ тухай мэдэгдэж, үхэхээсээ нэг өдрийн өмнө буюу 1991 онд л олон нийтэд зарлаж байжээ.

Энэхүү баримтыг гажуудуулсан нь түүний шүтэн бишрэгдчдийг уур уцаартай сэтгэгдэл бичихэд хүргэсэн байна. Нэг шүүмжлэгч хэлэхдээ: “Би баримтыг ийм бүдүүлгээр гуйвуулсан кино хэзээ ч харж байгаагүй. Зохиогчид Фредди Меркурийг шийтгэхийг хүсч байгаа юм шиг. Түүний өвчнийг Live Aid-ийн буяны тоглолттой холбож өгөх нь хайхрамжгүй, харгис зүйл юм." гэсэн байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()