Нигери эр хөл хүнд 6 эхнэрийнхээ хамт хуриманд ирж, зочдыг алмайруулжээ

Нигерийн нэгэн инфлүнсер эр хуримын ёслолд 6 хөл хүнд бүсгүйг дагуулан авчирч, ирсэн зочдыг алмайруулжээ. Бүсгүйчүүд бүгд түүний хүүхдүүдийг төрүүлэхээр хүлээж байгаа талаар ч мөн нэмж тодруулав. 

Нигери эр хөл хүнд 6 эхнэрийнхээ хамт хуриманд ирж, зочдыг алмайруулжээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Шөнийн цэнгээний газар ажиллуулдаг Майк Претти хочоороо олонд танигдсан Майк Езе Нвогу (Mike Eze Nwogu) санаанд оромгүй зүйлсээр хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай нэгэн гэнэ. Тэрээр найз Уиллиамс Учемба (Williams Uchemba)-ын хуримын ёслолд оролцохдоо амьдралаа холбож буй хос хоёроос илүү бусдын анхаарлыг татжээ. 

 

Ингэхдээ тэрээр тод ягаан өнгийн хослол өмсөж, мөнгөлөг хувцсаар жигдэрсэн 6 эхнэрээрээ гоёсон байна. 

Тэрээр бүсгүйчүүдийн хэвлийг илж, нэг бүрчлэн энхрийлэн үнсэж байсан нь зочдын гайхшралыг төрүүлсэн гэнэ. 

Залуу бизнесмен өөрийн цахим хуудсандаа 6 эхнэртэй гэдгээ нуулгүй илэрхийлдэг бөгөөд энэ арга замыг хамгийн зөв шийдэл гэж үздэг тухайгаа ч хуваалцсан байна. 

 

Лагос хотод амьдардаг энэ эр өөрийн ер бусын амьдралын хэв маягийг харуулсан зураг, бичлэгээрээ олонд танигдсан юм. Хурц тод өнгийн хувцас хэрэглэлүүд нь одоо түүний илэрхийлэмж болсон гэлтэй. 

Түүнийг Нигери даяар харилцааныхаа талаар илэн далангүй ярьдаг эр гэдгээр нь мэддэг.

Нигерийн мэдээллийн хэрэгслээр түүний талаар элдэв хов жив тасардаггүй. Өнгөрсөн жил л гэхэд Майк үдэшлэгт очихдоо цээж нүцгэн 6 залуугаар өргүүлэн орсон байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()