"Нууцлаг диваажин" - Перугийн цөлийн дундах үзэсгэлэнт баянбүрдийн хот

2020-11-27, 17:06
3,043

Дэлхий ертөнц сонин содон тогтоц, нууцлаг зүйлсээрээ хүн төрөлхтнийг гайхшруулж ханахгүй ажээ. Тив болгонд онцлог ялгаа бүхий бахдам сайхан байгаль оршдог ба энэ удаад бид Өмнөд Америкийн элсэн манхан дундах дэлхийн диваажин болсон байгалийн үзэсгэлэнт газрыг толилуулахаар сонголоо. 

"Нууцлаг диваажин" - Перугийн цөлийн дундах үзэсгэлэнт баянбүрдийн хот
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Уакачина бол зуу гаруй оршин суугчтай жижиг суурин юм. Энэ нь Перугийн өмнөд хэсэгт орших Ика мужийн баянбүрд орчимд байгуулагдсан байна. 

Гэвч Уакачина суурин ер бусын байршлаараа жуулчдын дунд маш их нэр хүндтэй болжээ. Энэ газрыг жилд 10-20 мянган жуулчин зорин ирдэг бөгөөд орон нутгийн төсвийг жуулчдын үлдээсэн бараг бүрэн хангадаг гэнэ. 

"Huacachina" гэдэг үг Кечуа хэлээр "Нууц нуур" гэсэн утга илэрхийлэх ажээ.  

Нутгийн домогт энэ газрын ус, шавар нь эмчилгээний увдистай хэмээн өгүүлдэг учир эндэхийн иргэд болон дэлхийн өнцөг, булан бүрээс ирсэн жуулчид үе мөчний үрэвсэл, хэрх, багтраа, бронхит зэрэг өвчнөө эмчлэхийн тулд ихэвчлэн усанд нь орж, шавар тавьдаг. 

Уакачина бол элсний цана, чөлөөт гулгалт хийхэд нэн тохиромжтой газар.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()