Льюис Кэрролын нууцхан хайр буюу "Алиса гайхамшгийн оронд" зохиолын жинхэнэ түүх

"Alice in Wonderland" бол дэлхийн хамгийн алдартай хүүхдийн үлгэрүүдийн нэг юм. Дэлхий дээрх хэн бүхэн энэхүү зохиолын үйл явдлыг сайн мэдэх ч гэсэн цөөхөн хүн л гол дүрийн баатрын үнэн түүхийг мэддэг. Математикийн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн тэрхүү охины бодит түүх чухам юу вэ? 

Льюис Кэрролын нууцхан хайр буюу "Алиса гайхамшгийн оронд" зохиолын жинхэнэ түүх
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхэн Оксфордын их сургуулийн математикч Чарльз Дожсоноос эхлэлтэй. Тэрээр Лидделлийн гэр бүлтэй сүмийн зургийг авч байгаад таарсан байна. Хенри Лидделл Оксфордын их сургуулийн оюутны кампусын декан байсан бөгөөд эхнэр, арван хүүхдийн хамт кампуст байрлан амьдардаг байв. Ноён Лидделл Дожсонтой таарсан өдөр Эдит, Лорин, Алис (Алиса) хэмээх гурван охиноо дагуулж явжээ. Тухайн үед гэрэл зураг авах нь маш ховор үзэгдэл байсан тул Дожсон тэдний гэр бүлийн хөргийг авч өгч байгаад тун баяртай байв. 

Эгч дүү 3 болох Эдит, Лорин, Алисагийн хөрөг

Дожсон хүүхдүүдтэй тоглож цагийг хамтдаа өнгөрөөх болжээ. Тэрээр "Гайхамшгийн орон" хэмээх шидэт газрын тухай үлгэрээр хүүхдүүдийг хөгжөөдөг байв. Эгч дүүгээсээ хамгийн сэргэлэн нь болох Алис тухайн үед дөнгөж 4 настай байсан ч Дожсон бяцхан охинд татагдаж эхэлсэн байна. 

Тэрээр эцэст нь шидийн ертөнцийн тухай түүх бичиж, Льюис Кэрролл хэмээх нууц нэрээр "Алиса гайхамшгийн оронд"-ыг хэвлүүлжээ. Нэмж дурдахад Алис өөрөө энэ түүхийг ном болгохыг хүссэн бөгөөд Дожсон цаг хугацаа өнгөрөх тусам түүний ном дэлхий дахинд алдартай болно гэж төсөөлж ч байгаагүй гэнэ. 

Жилийн туршид Дожсон үлгэрээ зохиож, зургаар баяжуулахыг хичээж байв. Түүний дүрүүдийн царай цаанаа л нэг гунигтай харагдах бөгөөд зарим хүмүүс цагаан туулайг зохиолч өөрийгөө төлөөлүүлэн бүтээсэн гэж үздэг. Гар бичмэлийг дуусгасны дараа тэрээр Алист зул сарын бэлэг болгон "Alice’s Adventures Under Ground" нэртэй бүтээлээ бэлэглэв. 

Тэрээр Оксфорд дахь зарим холболтуудынхаа ачаар энэ түүхийн нэмэлт бүлгүүдийг бичиж, Макмилланаар дамжуулан номоо хэвлүүлжээ. Ном бараг л тэр даруйдаа бестселлер болсон боловч Чарльз Дожсон Оксфордын математикийн профессорын нам гүмхэн амьдралаа үргэлжлүүлэхийг хүссэн байна. Харин дараа нь тэрээр номны үргэлжлэлийг гаргах гэж байсан байна. 

Сэтгэцийн эмгэг, хүүхдүүдийг сонирхох эмгэг

Льюис Кэрролл дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болж эхэлсэн бол Чарльз амьдралынхаа туршид дислекси өвчнөөр шаналж байсан нь түүнд унших бэрхшээл үүсгэсэн тул математикчийн хувиар тоон тэмдэгтүүдтэй ажиллахыг илүүд үзсэн байна. 

Зарим хүмүүс Дожсоныг OCD буюу албадмал үйлдлийн эмгэгтэй байсан гэж итгэдэг нь Алис Лидделл намтартаа Дожсон үргэлж шулуун цэх зогсдог, үргэлжид эмх цэгцийг эрхэмлэдэг байсан гэж бичсэнээс ч үүдэлтэй байж болох юм. 

Мөн тэр хэтэрхий их цагийг хүүхдүүдтэй өнгөрүүлдэг байжээ. Түүний найзуудын хэлж байснаар тэр үргэлж л хаа сайгүй хүүхдүүдтэй найзалж эцэг эхээс нь зургийг нь авч болох эсэхийг асуудаг байсан гэв. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний авсан зургууд дотор хэд хэдэн хүүхдийн нүцгэн зураг байсан нь бүр л олны сэжгийг өдөөсөн юм. 

Алиса Лидделл

Тэрбээр санваартан биш учир хүссэн цагтаа гэрлэх боломжтой байсан ч түүний итгэж мөрддөг шашны номлолд нь дотно харилцаа бодол сэтгэлийг саармагжуулдаг тул бэлгийн мэдрэмжийг дарах нь зүйтэй хэмээн сургасан байж. 

Ном доторх зураг

Найзууддаа бичсэн зарим захидалдаа тэрээр охин хүүхдэд хайртай гэж хэлжээ. Зарим нэг нь түүнийг педофил байж магадгүй гэж таамаглаж байсан хэдий ч түүнийг өмгөөлж байсан хүмүүс эдгээр таамаглалуудыг ихэвчлэн бэлгийн сонирхлоос булзааруулж, гэрэл зургийн урлагтай холбоотой гэж тайлбарладаг байв. 

Охидын зураг

Алис Лидделлийг зургаан настай байхад нь авсан гэрэл зураг хамгийн маргаан дагуулсан юм. Зураг дээр охин гуйлгачин мэт хувцасласан байх ба түүний ноорхой даашинзны мөр мултарч цээжийг нь ил гаргасан байгаа харагдана. Охины харц балчир хүүхдийнх гэхэд хөгшин байх аж

Эрдэмтэд энэхүү гэрэл зургийг бэлгийн сэдэл агуулсан хэмээх таамаг дэвшүүлдэг.

Льюс Кэрроллын Алиса Лидделлийг үнсэж буй зураг

Түүнийг Алистай хайр сэтгэлийн холбоотой байсан гэж үзэх олон эрдэмтэн байсан ч Дожсон энэ санааг няцаахын тулд маш их хичээсэн. 
Дожсон Алистай зөвхөн асрагч эсвэл эцэг эхийнх нь хамт уулздаг байсан тул зохисгүй үйлдэл хийх магадлал бараг байхгүй гэнэ. 

Математикийн шинжлэх ухааны талаар өгүүлэх нэгэн номондоо тэрээр бусармаг бодлуудтайгаа тэмцэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Бяцхан охидтой нөхөрлөсөн түүний тухай хар бараан цуурхал олон нийтэд тархахад Дожсоны эргэн тойронд өссөн эмэгтэйчүүд хэдэн арван захидал ирүүлж байв. Дожсон бүгдийг нь хацар эсвэл толгойн орой дээр нь үнсдэг байсан боловч үүнээс хэтэрсэн элдэв үйлдэл хэзээ ч хийж байгаагүй гэдгийг баталжээ. 

Алис Лидделлийн Гайхамшигт ертөнцөөс гадуурх амьдрал

Хүүхдүүд телевиз, кинонд тоглохоосоо хэдэн жилийн өмнө Алис Лидделл "Алиса гайхамшгийн оронд" зохиолын жинхэнэ дүр гэдгээрээ алдартай болсон. Түүний зургууд хаа сайгүй байсан тул хүмүүс түүнийг ямар төрхтэй, хаана амьдардгийг ч мэддэг байв. 

Лидделлийн хүүхдүүд

Охин өсөж томрох  тусмаа олны хэл аманд өртөхийг хүсэхгүй байв. Түүнийг арван нэгэн настай байхад гэр бүлийнхэн нь Чарльзтай нөхөрлөхөө больсон боловч Алиса арван найман настай байхдаа түүнээр гэрэл зургаар даруулж амжжээ. 

Гэрэл зургаас охин аз жаргалгүй байгаа нь илэрхий харагдана. Энэ нь түүний эгч Эдитийн үхэлтэй холбоотой байж болох юм. Ямартай ч амьдрал түүний нэгэн цагийн ид шидийн орон байхаа больжээ. 

Алиса, Лорин болон Эдит Лидделл нар

Түүнийг нас барахад ч Алисын түүх түүнийг орхисонгүй. Тэрээр 82 настайдаа хорвоог орхисон юм. 

82 жил амьдарсан Алиса Лидделл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()