"Битгий инээмсэглэ, битгий угаа" - Ким Кардашианы гоо үзэсгэлэнгээ хадгалдаг нууц

Ким Кардашиан (Kim Kardashian) үргэлж өөрийн өвөрмөц, гоо үзэсгэлэнт гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг татдаг билээ. Тэр бусад бүсгүйчүүдийн адилаар гоо сайханд орж, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг нь мэдээж юм. Гэхдээ бүсгүй өөрийн гадаад төрхөнд их анхаарал хандуулдаг учир янз бүрийн үйлчилгээ хийлгэхэд бэлэн байдаг. Ингээд түүний гоо үзэсгэлэнгийн нууцыг хамтдаа задалцгаая! 

"Битгий инээмсэглэ, битгий угаа"  - Ким Кардашианы гоо үзэсгэлэнгээ хадгалдаг нууц
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Инээмсэглэхгүй байх

Үрчлээнээс сэргийлэх хамгийн шилдэг боловч энгийн арга бол инээмсэглэхгүй байх явдал бололтой. Ийнхүү инээмсэглэхгүй байж чадвал та ботокс хэрэглэх, үрчлээний тос хэрэглэх шаардлагагүй болно. Үнэхээр Ким бүсгүйн улаан хивсний ёслол дээрх зурагнаас харахад тэр ихэнх тохиолдолд инээмсэглээгүй, бага зэрэг амаа нээсэн байдалтай байдаг.  Энэ нь түүний үрчлээнээс сэргийлэх арга байж болох юм. 

Инээмсэглэхгүй байх

2 Нүүрээ угаахгүй байх

Нэгэн телевизийн шоуны үеэр Кардашиан орой унтахынхаа өмнө ихэнхдээ нүүрнийхээ будгийг арилгадаггүй болохоо хэлсэн байна. Хэрвээ маргааш өглөө нь ямар нэгэн зураг авалт байхгүй бол тэр нүүрний будгаа арилгадаг гэнэ. Дэмий хошигнол байх боломжтой ч түүний хувьд зураг авалтгүй үе ховор тохиодог учир тэр хоёр хоног, заримдаа үүнээс ч олон хоногоор будгаа арилгадаггүй байна. “Маргааш өглөө нь нүүр будах төвөгтэй санагдаж байвал би будагтайгаа унтчихдаг” хэмээн тэр хэлжээ.

Нүүрээ угаахгүй байх

3 Үргэлж смоки будалт хийх

10 гаруй жилийн турш Кардашианы хамгийн чухал будалтын хэсэг нь смоки-нүд байсан юм.  Тэр бидний хэлдгээр хог асгахдаа ч хөөрхөн харагдахыг хүсдэг бүсгүй аж. Үнэхээр ч энэ төрлийн будалт эмэгтэй хүнийг хүчирхэг, халуухан харагдахад тусалдаг шүү дээ. 

Үргэлж смоки будалт хийх

4

5 Өөрийн цусаар маск тавих

Кардашианы гоо үзэсгэлэнгийн бас нэгэн нууц нь тэрээр өөрийн цусаар маск хийдэг явдал гэнэ.  Мэдээж, энэ нь зүрх судасны өвчтэй, мэдрэмтгий хүмүүст тохирсон арга биш. Эхлээд тариурын тусламжтайгаар түүний биеэс цус авч, дараа нь тусгай аппаратанд хийж цэвэршүүлнэ.  Үүний дараа бүх цусаа тусгай маш нарийн зүүгээр нүүрэнд нь тарих юм. Хамгийн анх Кардашиан 2013 онд энэ аргыг ашиглан арьсныхаа өнгийг сэргээж, дараа нь хэд хэдэн удаа давтсан гэнэ. Одоо тэр уг маскийг хийлгэдэг эсэх нь эргэлзээтэй.

Өөрийн цусаар маск тавих

6 5 хоногт нэг удаа үсээ угаах

Кардашиан үсээ тогтмол угаах нь үсэнд муугаар нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс аль болох цөөн удаа үсээ угаадаг гэнэ. Харин өнгөлөн далдлахын тулд Ким үс засалтын төлөвлөгөө гаргадаг байх нь. Жишээлбэл: Эхний өдөр түүний стилист хөвсгөр үс засалт хийж өгдөг бол, хоёрдахь өдөр нь харьцангуй энгийн, хайхрамжгүй янзалж, 3 дахь өдөр нь үсэндээ тос түрхэж индүүдээд, 4 дэхь өдөр нь би үсээ ардаа боож, 5 дахь өдөр нь үсээ угаадаг гэжээ.

5 хоногт нэг удаа үсээ угаах

7 Гэрэл сүүдэр ашиглах

Нэгэн цагт гэрэл сүүдрийг гоо сайхны ертөнцөд авчирсан эмэгтэй бол Ким гэхэд буруудахгүй. Тэгвэл тэрээр одоо ч энэ будалтаасаа татгалзах бодолгүй байгаа аж. Ким гэрэл сүүдрийг нүүр төдийгүй, бүх биендээ ашигладаг. Эгэмний яс, цээжний хэсэг гээд хүссэн бүхнээ сайн гэгч нь тодотгоно. 

Гэрэл сүүдэр ашиглах

8 Өдөр бүр бор арьстай мэт харагдах

Кардашиан цайвар арьс язгууртны бэлгэ тэмдэг гэдэг ярианд итгэдэггүй.  Тэрээр хэдий чинээ бор арьстай байна, төдий чинээ үзэсгэлэнтэй гэж үздэг аж. Хэдийгээр тэр Ким цаг үргэлж наранд биеэ шараад байдаггүй ч түүний арьс байнга гялалзсан бор харагддаг. Ийнхүү бор арьстай харагдахын тулд тэр өөрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигладаг байна.

Өдөр бүр бор арьстай мэт харагдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()