1
Риз Витерспүүн (Reese Witherspoon)
Холливүдын шаргал үст, дур булаам бүсгүйн жинхэнэ нэр Лаура Жин байсан боловч жүжигчний карьерынхаа эхэн үед нэрээ сольжээ. Оскарын шагнал хүртсэн чадварлаг жүжигчнийг дэлхий даяар Риз Витерспүүн гэх нэрээр мэддэг ч түүний ойр дотны хүмүүс жинхэнэ нэрээр нь дууддаг байна.
2
Мила Кунис
Украин бүсгүй Милена Марковна Кунис нэрээ нэг их өөрчлөлгүй зүгээр л товчилсон байна. Тэр ч байтугай тэр өөрийн овгийг ч хэвээр үлдээжээ. Гэсэн хэдий ч хүн бүр Холливүдын од бүсгүйг Украин гаралтай гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ нь Миленагийн англи хэлээр харь аялгагүй, чөлөөтэй ярихын тулд удаан хугацаанд сурсан хичээл зүтгэлтэй нь холбоотой юм.
Үүний зэрэгцээ тэрээр орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд ОХУ-д тогтмол очиж арга хэмжээнүүдэд оролцдог. Милена Кунис гарал үүслээ нууцалдаггүй.
3
Деми Мур
Деми Мур бол амжилттай жүжигчний хувьд Деметриа Жин Гвинес гэх нэрээс хамаагүй дээр нэр юм. Гэсэн ч Деми Мур өөрөө өөртөө нууц нэр сонгоогүй бөгөөд Деми бол түүний нэрний товчилсон хувилбар юм. Тэрбээр жүжигчин Фредди Муртай гэрлэсэн тул Мур гэх овгийг албан ёсоор авсан. Фреддигээс салсны дараагаар хүн бүр жүжигчин бүсгүйг Деми Мур гэдэг нэрээр нь тогтоосон тул тэр овгоо солилгүй үлдээжээ.
4
Женнифер Анистон
"Найзууд" цувралын Рэйчел огцом алдаршиж эхэлсэн тул төлөвлөгөөт бусаар нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Түүний жинхэнэ нэрийг Женнифер Анастассакис гэдэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нэрийг хэлэхэд хүмүүст ихээхэн хүндрэл үүсэж байсан учир арай хялбаршуулж овгоо Анистон болгосон түүхтэй гэнэ.
5
Вин Дизель
"Галзуу хурд" киноны одыг харахад түүний залуу нас хөдөлгөөнтэй, дэггүй өнгөрсөн нь мэдээж санагддаг уу? Тиймээс ч түүний бага залуудаа олсон хоч нь хожим түүний тайзны нэр болсонд гайхах зүйлгүй юм.
Түүний жинхэнэ нэрийг Марк Синклер Винсент гэдэг бөгөөд түүнийг товчхондоо Вин гэдэг байв. Мөн залуугийн найз нөхөд, эргэн тойрныхон нь түүнийг дундаршгүй эрч хүчтэй Дизель гэж дууддаг байжээ. Ийнхүү Вин Дизель гэх нэр гарч үүсэж, түүний оргилуун эрч хүч жүжигчний карьерт нь амжилт авчирсан юм.
6
Фредди Меркури
Алдарт хөгжимчин, дуучны жинхэнэ нэр нь Фаррох Булсара юм. "Фредди" гэх нэр нь түүнийг жаахан байхаас үүдэлтэй. Чухамдаа бяцхан хүү том шүднээсээ болж өөрийн нэрийг хэлэх үед нь сонсогддог байсан үг гэнэ. Харин "Меркури" хожим гарч ирсэн бөгөөд түүнийг яагаад ингэж нэрлэж эхэлсэн талаар хэд хэдэн хувилбар байдаг.
Дуучин одон орон судлалд дуртай байсан бөгөөд охины ордонд төрсөн түүний ивээгч гариг Меркури буюу Буд ажээ. Магадгүй тэр амжилтыг ингэж цогцлоосон байж ч болох юм. Дашрамд хэлэхэд, дараа нь Фаррох Булсара хууль ёсоор нэрээ Фредди Меркури болгон сольсон байна.
7
Жеки Чан
Жүжигчний карьер хэцүү үйл явдлаар дүүрэн байсан бөгөөд түүний алдар нэрд хүрэх замнал нь тэсвэр хатуужлын үр дүнд бүтсэн юм. Тэрбээр олон хоч, нэртэй байсан боловч жинхэнэ нэр нь Чан Конг-Сан байжээ. Ийм нарийн төвөгтэй нэрээр тэр олон улсын хэмжээний алдартан болж чадахгүй нь мэдээж байв. Гэвч дараа нь түүний хочуудын нэг нь түүнийг тодорхойлж үлдсэн юм.
Жижиг биетэй тул түүнийг ихэвчлэн "жижиг", гэсэн утгатай үг болох "Жеки" гэж нэрлэдэг болсон байна. Түүний нууц нэрний эхний бүрэлдэхүүн хэсэг ийм байдлаар гарч ирсэн ажээ.