Дэлхийн хамгийн ер бусын 10 гүүр

Барилга байгууламжийн цогц шийдэл агуулсан өвөрмөц гүүрнүүд үйл ажиллагааны үүргээ биелүүлэхийн хажуугаар гадны жуулчдын заавал үзэх ёстой газруудын нэг болдог. Бид гоо зүйн үзэмж, шилдэг материалыг хослол болсон 10 ер бусын гүүрийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн ер бусын 10 гүүр
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Хятад улсын San Shan гүүр

2022 оны өвлийн олимп Хятадын Бээжин хотод зохион байгуулагдахаар болсон билээ. Харин хотын төв хэсэгт цас хангалтгүй байгаа тул зарим тэмцээнийг Бээжингээс баруун хойд зүгт оршдог Жанчхүү хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хотуудын хоорондох  203 км зам хуучирсан тул шинээр зам барихаар шийдсэн бөгөөд Сан Шанийн гүүр ("гурван уул") түүний нэг хэсэг болжээ.

Хятад улсын San Shan гүүр

Гүүрний зураг төслийг Бээжинд байрладаг архитектурын Пенда компани, Английн инженерийн ARUP фирмүүд хийжээ. Архитекторууд нь Олимпийн цагиргууд, Сишань уулс, ДНХ-ийн спираль зэргээс санаа авсан байна. Гүүр нь зургаан цагираг дээр тогтдог бөгөөд тэдгээрийн холболтууд нь уулсыг санагдуулахаар хийгдсэн байдаг. Цагиргуудын өндөр нь 92 метр, гүүрний урт нь 452 метр юм.

Гүүрний ирмэг дагуу, хурдны ​​замаас мод бутаар тусгаарлагдсан өргөн явган хүний ​​зам байх ажээ. 

2 "Infinity" гүүр, Англи

180 метрийн өндөр "Infinity" гүүр (өөрөөр хэлбэл "хязгааргүй") нь Английн Стоктон-он-Тис хотын гүүр, далангуудыг сэргээх төслийн эхний алхам юм. Явган зорчигч, дугуйчдад зориулсан шинэ гүүр нь Тис голын хойд далан дээрх цэцэрлэгт хүрээлэнг урд талдаа их сургуулийн хотхон, бизнес парктай холбодог байна. 

"Infinity" гүүр, Англи

Гүүрийг бүтээхэд "Spence Associates" дизайны студи, "Balfour Beatty" инженерийн компани ажилласан юм. "Speirs and Major" нь барилгын ажлын гол онцлог шинж болох гэрэлтүүлгийг хариуцсан байна. Шөнийн цагаар гүүрний нуман гэрэл нь усны тусгалтай хоршиж хязгааргүйн тэмдэг үүсгэдэг ажээ.

3 Уругвайн дугуй гүүр

Дугуй гүүр нь Уругвайн эргийн дагуу хэд хэдэн хотуудыг холбодог шинэ замын нэг хэсэг бөгөөд Гарзон нуурын дээгүүр байрладаг гэнэ.

Уругвайн дугуй гүүр

Архитектор Рафаэль Виньоли замын хамгийн үзэсгэлэнтэй хэсэгт хурд бууруулах тэмдэг тавихын оронд автомашины хурдыг аяндаа сааруулах гүүр барихыг санал болгосон ажээ. 

Гүүр байгуулснаар хөл хөдөлгөөн нам жим байсан нутгийнхныг сэргээж, вейкбордчид буюу усны гадаргуу дээр гулгагчид видео бичлэг хийхээр зорин ирэх болсноор барахгүй, нутгийн загасчид гүүрнээс загас барьж, жуулчид үзэж сонирхохоор ирж эхэлжээ. 

Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Виньоли гүүр нь экосистемд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байсан боловч уг барилгад 450 тонн ган, 40 мянган метр хүчдэлийн кабель, 3500 шоо метр бетон шаардагдах нь тодорхой болжээ. Байгаль орчны төлөө тэмцэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч барилгын ажил зогссонгүй.

4 Helix Bridge, Сингапур

"Helix" бол Сингапурын төвд байрлах явган хүний ​​гүүр юм. Тавцангаас  нь тэнгэр баганадсан барилгууд, хөлбөмбөгийн талбай зэрэг хотын ихэнх барилгууд тод харагдах гэнэ.

Helix Bridge, Сингапур

Австралийн архитектурын COX компани авто замын гүүртэй зэргэлдээ нэг метрийн зайд явган хүний ​​гүүр барих санал гаргажээ. Хуучин автозамын нүсэр ган хийцтэй гүүрний дэргэдэх футуристик явган хүний гүүр хоорондоо эрс ялгаатай харагдах ажээ. 

280 метрийн уг гүүрийг инженерийн гайхамшиг гэж нэрлэдэг бөгөөд ДНХ молекул шиг бүтцийн нөлөөгөөр 10 мянган хүний даацтай болгож чаджээ. Гүүрний толин тусгал бүхий саравч нь явган зорчигчдыг нарны туяанаас нуугдаж амсхийх боломж олгодог байна. 

5 Испани, Сарагозагийн гүүр

2008 онд Испанийн Сарагоза хотод усан дээр барилга барих дэлхийн үзэсгэлэн зохион байгуулагджээ. Энэ арга хэмжээнд зориулж архитектор Заха Хадид энэхүү гүүрийг зохион бүтээсэн байна. Өдгөө уг гүүр дээр интерактив үзэсгэлэнгийн талбай, дизайн, архитектур, шинэ технологийн нээлттэй хичээлүүд болдог. 

Испани, Сарагозагийн гүүр

Гүүрний гаднах бүрхүүл нь гурвалжин хавтангаас бүрддэг бөгөөд тэдгээрийн бүтэц нь Эбро голын давалгааг санагдуулах учиртай бөгөөд хана, тааз нь агаар, нарны гэрэл нэвтрэх нарийхан нүхтэй ажээ.

6 "Moses Bridge", Нидерланд

Moses Bridge ("Мосегийн гүүр") нь XVII зууны Нидерландын Форт Де Роверын нутаг дэвсгэрт байрладаг. Цайзыг сэргээн босгосны дараа зочдод барилга руу нэвтрэх боломж олгохын тулд Ro&Ad-ийн ажилтнууд уг гүүрийг барьжээ.

"Moses Bridge", Нидерланд

Инженерүүд уг замыг холоос харагдахгүй, түүхэн газрын үзэмжинд саад учруулахгүй байх үүднээс замыг нууц буюу газар доогуур явуулах шийдлийг гаргажээ. Аадар бороо орсны дараа замыг үерт автуулахгүйн тулд инженерүүд 50 жилийн настай усанд тэсвэртэй Аккояа мод ашиглан, усны түвшинг хянах зорилгоор хоёр далан барьж, мөн соруулж авах насос суурилуулжээ. 

7 "Viaduc de Millau" гүүр, Франц

Францаас Испани хүртэлх зам дээр үргэлж түгжрэл үүсдэг байв. Асуудлыг шинэ гүүрээр шийдвэрлэх ёстой болсон бөгөөд уг төслийг Францын инженер Мишель Вирлог, Английн архитектор Норман Фостер нар ахлан ажилласан байна. 

"Viaduc de Millau" гүүр, Франц

Гүүрний бүтээн байгуулалт нь анхны зураг төслөөс барилгын ажил дуусгавар болох хүртэл 17 жил үргэлжилсэн байна. Шалтгаан нь тогтворгүй хөрс, хүчтэй салхитай байсан нь багийнханд хүндрэл учруулж байв. 2004 онд баригдаж дууссан тус гүүр нь Эйфелийн цамхгаас 20 метр өндөр буюу 341 метр, дэлхийн хамгийн өндөр гүүр болжээ. Бүтцийн бусад үзүүлэлтүүд нь 2460 метр урт, 32 метр өргөн, 206 мянган тонн масстай гэнэ. 

Виадукт нь үндсэн долоон тулгуур дээр байрладаг. Хэв гажилтаас урьдчилан сэргийлэхийн тулд шинжлэх ухаанчид гурван жилийн хугацаанд асфальт бетоны өвөрмөц бүтцийг боловсруулжээ.

8 "Lucky Knot" гүүр, Хятад

Хятадын Чанша хот дахь ​​гүүр нь зөвхөн тээвэр төдийгүй зам, далан, цэцэрлэгт хүрээлэнтэй холбож өгдөг учир амралт чөлөөт цагийн асуудлыг шийдвэрлэдэг байна. Энэхүү гүүр нь гол, хот, уулын нурууг панорамик байдлаар харуулдаг онцлогтой. 

"Lucky Knot" гүүр, Хятад

Энэхүү гүүр нь 185 метр урт, 24 метр өндөр бөгөөд бүхэлдээ ган хийцтэй аж. Сүлжмэл хэлбэртэй энэхүү загварыг Хятад, Голландын хамтарсан NEXT  компанийн архитекторууд бүтээсэн ба уг зангилаа нь аз хийморийг илэрхийлдэг байна. Гүүр гурван чиглэлийг нэг "зангилаа" болгон холбодог тул явган зорчигчид өөр өөр цэг рүү нэвтрэхэд хялбар байдаг ажээ. 

9 Норвегийн "Storseisundet" гүүр

1989 онд Норвегид найман гүүр бүхий Атлантын замыг нээжээ. Тэдгээрээс хамгийн урт нь болох Сторсезандетийн гүүр нь эх газрыг Аверей аралтай холбодог байна. Тухайн газар хар салхи байнга гардаг тул энд багтсан бусад гүүрнүүдтэй харьцуулахад жижигт тооцогдох энэхүү гүүрийг барихад зургаан жил шаарджээ. 

Норвегийн "Storseisundet" гүүр

Өнцгөөс шалтгаалж гүүрийг анх удаа харсан жолооч нар ихэвчлэн хурдаа хасаж гайхширдаг гэнэ. Орон нутгийн оршин суугчид уг байгууламжийг "согтуу гүүр", "хаашаа ч үл хүрэх гүүр" гэж хочлох болжээ. 

259 метр урт энэхүү гүүр хоёр тулгуур дээр тогтдог ба хамгийн дээд өндөр нь 25 метр хүрдэг. Өндөр, бат бөх бетон нь цаг агаарын таагүй нөхцөл, ширүүн давалгааг тэсвэрлэдэг байна. Гүүрний ойролцоо далайн хар салхи өнгөрөхийг хүлээж буй жуулчид, жолооч нарт зориулсан дөрвөн тусгай зогсоол байдаг.

10 Juscelino Kubitschek Bridge, Бразил

Бразилийн 21 дэх Ерөнхийлөгчийн нэрэмжит Juscelino Kubitschek гүүр нь эрчимтэй хөгжсөөр байгаа залуу хотын чимэг юм. Хотын өмнөд болон төв хэсгийг холбосон хоёр гүүрэн дээр түгжрэл үүсэх болсон тул 2001 онд гурав дахь гүүрийг барих хэрэгтэй болсон гэнэ. 

Juscelino Kubitschek Bridge, Бразил

Гүүр нь дөрвөн бетон тулгуур дээр байрладаг ба урт нь 1200 метр, өргөн нь 24 метр, нуман хаалганы өндөр нь 62 метр юм. Чиглэл тус бүрт гурван эгнээтэй хөдөлгөөнийг зохион байгуулж, гүүрний хоёр талд явган зорчигч, дугуйчдад зориулан 1.5 метр хоёр замыг хуваарилжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()