Жинхэнэ Узбек плов хийх жор

Плов нь Дундад Азийн орнуудын үндэсний хоол бөгөөд ялангуяа узбек плов дэлхий даяар алдартай. 2016 онд Узбек болон Таджик пловыг ЮНЕСКО –ийн биет бус соёлын өвд бүртгэсэн байна. Ингээд алдарт Узбек плов хийх жорыг танд хүргэе. Хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийнхэнтэйгээ амтат хоол хийж идэж, цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлээрэй!

Жинхэнэ Узбек плов хийх жор
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

- Хонины мах  -  1кг

- Хонины сүүл - 300 гр

- Цагаан будаа - 1 кг

- Лууван - 1 кг

- Сонгино дунд - 3-4 ширхэг

- Сармис  бүтэн - 2-3  ширхэг

- Гоньд

Хийх арга:

Луувангаа нарийн урт хэрчинэ.  Заавал хэрчих хэрэгтэй шүү.

Хийх арга:

Махаа жижиг дөрвөлжин хэрчинэ. Зарим нь том томоор хэрчээд дараа нь жижиглэх нь ч бий.

Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчих бөгөөд нэг сонгиноо хэрчихгүй үлдээгээрэй.

Тогоогоо халуун гал дээр тавьж халаана.

Тогоогоо халж байх зуур хонины сүүлээ 1:1 хэмжээтэй хэрчиж, тогоондоо хийгээд сайн гэгч нь хоёр талаас нь шарна.

Ингээд сүүлнийхээ тосон дээр нэг бүтэн сонгиноо хийж,улайтал нь шараад гаргаж авна.

Сонгино нь тосыг сайхан үнэртэй, өнгөтэй болгоно.

Галаа хамгийн их дээр нь тавих хэрэгтэй бөгөөд дээрээс нь хэрчсэн сонгиноо хийнэ.

Сонгиноо алтлаг өнгөтэй болтол нь шарж, дээрээс нь махаа хийгээд дахин сайн гэгч нь хуурна.

Хуурсан махан дээрээ луувангаа хийж болгоно. Дээрээс нь багаэ зэрэг гоньд нэмээрэй.

Галаа тал хүртэл нь багасгаж, дээрээс нь махаа далд ортол халуун ус, давс хийнэ.

Харин одоо галаа хамгийн бага дээр нь тавьж, махныхаа зөөлөн хатуугаас хамаарч 20-45 минут жигнэнэ.

Энэ хооронд будаандаа анхаарал хандуулъя.  Будааны усыг тунгалаг өнгөтэй болтол будаагаа угааж бэлдээрэй.

Ингээд жигнэсэн махан дээрээ будаагаа хийж жигд тараана. Будаан дээрээ бага зэрэг ус нэмж хийх бөгөөд 1 см ус будаан дээр тогтох ёстой. Усаа ихдүүлж болохүй гэдгийг санаарай.  

Харин одоо галаа хамгийн их дээр нь тавина. Юу ч хольж хутгаж болохгүй. Ус буцлах үед  тос дээш нь хөөрч, бүхэлдээ усыг бүрхэх ёстой.   Будаан дээрээ арилгаагүй сармисаа бүтнээр нь тавина.

“Плов” амтлагч хэрэглэх хэрэггүй. Ингээд усаа ширгэсний дараа будаагаа голд нь бөөгнүүлж, галаа хамгийн бага дээр нь тавьж, 20-25 мин таглана.

Будаа зөөлөн болох ёстой бөгөөд хэрвээ бага зэрэг хатуу байвал дахин таглаж тавина. Сармисаа тусдаа гаргаж тавиад хоолоо хутгана.

Пловоо таваглаж, сармис болон хэрчсэн махаар чимэглэнэ.

Пловтой хамт ногооны салат идэх нь илүү тохиромжтой.

Ингээд таны Плов бэлэн боллоо.

Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()