Иргэд нь амьд явах ямар ч баталгаагүй дэлхийн 5 хот

Байгалийн давагдашгүй хүчин зүйлс байнга шахуу тохиолддог гамшгийн эрсдэлтэй бүсэд хамаарах улсад орон сууц хямд үнэтэй байдаг бөгөөд захиалга өгөхөд сарын дотор л олон давхар байшин хялбархан сүндэрлэдэг гэнэ. Доорх мэдээллийг уншсанаар та түгжрэл, утаа, шарилж гэх зүйлд санаа зовохоо болино.

Иргэд нь амьд явах ямар ч баталгаагүй дэлхийн 5 хот
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Ла-Ринконада (Перу)

Перугийн Ла-Ринконада нь Андын нуруунд далайн түвшнээс дээш 5400 метрийн өндөрт, Боливийн хилээс 20 км зайтай оршдог. Энэ өндөрт өдрийн цагаар агаарын хэм 0 градусаас дээшилдэггүй бол шөнийн цагаар ихэнхдээ хасах руу ордог байдаг.

Уг хотод хүнсэнд хэрэглэх тохиромжтой ургамал ургадаггүй бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлаас болж иргэд маш их ядардаг байна. Ла-Ринконадагийн иргэд уулын налуу дээр байрлах байшингуудад амьдрах бөгөөд энд бохирын хоолой, ариун цэврийн үйлчилгээ гэж байдаггүй. Тэд хог хаягдлаа шууд хаяж эсвэл шатаадаг. Зам үргэлж шавар болон хог хаягдлаар байх бол газрын хөрс, ус нь мөнгөн усаар бохирдсон байдаг. 

Ла-Ринконадын цаг агаарын байдлаас шалтгаалж уг хотод суурьшин амьдрахад нэн тохиромжгүй. Иргэдэд нь уушгины өвчин, амьсгал боогдох, мэдрэлийн системийн гэмтэл, элдэв бодисын хордлогод зэрэг олон аюул заналхийлж байдаг.  Ялангуяа хэт өндөрт байрлах учир уушгины хаван, бөөрний дутагдал үүсэх эрсдэлтэй ажээ.

Мөн хотын иргэдийн дунд согтууруулах ундааны хэрэглээ өндөр учир согтуудаа зодоон хийж нас барах тохиолдол элбэг.

Ла-Ринконада (Перу)

2 Жокьякарта (Индонези)

Ява арал дээрх 120 сая иргэдийн дийлэнх нь идэвхтэй галт уулын бүсэд амьдардаг байна. Харин Индонезийн эртний нийслэл болох Жокьякарта хот нь Мерапи галт уулын дэргэд байрладаг.

Жокьякартад ойролцоогоор 400 мянган хүн амьдардаг бөгөөд Мерапи галт уулаас үргэлж лава, үнс, хорт хий ялгарч байдаг байна. Галт уулын дэлбэрэлт нь ихэнхдээ газар хөдлөлттэй хавсардаг ба 2006 онд цунами хүртэл болжээ.

Хөгжилтэй нь оршин суугчдын энэ хотод амьдрах болсон гол шалтгаан нь Мерапи галт уул юм. Тэд Мерапиг ариун уул гэж хүндэтгэдэг учир ийн бараадаж амьдардаг байна. Учир нь галт уул хүмүүсийн амь насыг авч оддог ч сүсэг бишрэлтэй үнэнч итгэгчдээ бас шагнадаг гэнэ шүү. Идэвхтэй галт уулын ойролцоох хөрс нь үржил шим сайтай байдаг бол тэдний хөрш Борнео арал дээр ургац маш муу байдаг аж.

Жокьякарта (Индонези)

3 Черапунжи (Энэтхэг)

Дэлхийн хамгийн их хур тунадас унадаг газар бол Бангладешийн хилийн ойролцоо байрлах Энэтхэгийн Черапунжи хот юм. Энэ газарт өдөр бүр дунджаар 3 см хур тунадас ордог гэнэ. Гэхдээ энэ нь Черапунжид бороо байнга ордог гэсэн үг биш бөгөөд 5 сарын турш өдөр бүр бороо орсны дараа хуурай, аагим халуун сарууд эхэлдэг.

Черапунжигийн байрлал стратегийн өндөр ач холбогдолтой байсан учир XIX зууны үед Британийн колоничлогчид армийн бааз байгуулсан байна.  Гэвч цаг уурын хүнд нөхцөлд зүдэрсэн зарим цэргүүд амиа хорлож, харин зарим нь эндхийг бодвол "нарлаг" Англи руугаа буцааж өгөхийг хүсэж байв.  Харин нутгийн оршин суугчид борооны улиралд хэдийн дассан учир тийм ч хүндрэлтэй байдаггүй аж. Харин Черапунжид тулгарч буй томоохон асуудлын нэг нь ундны усны дутагдал гэнэ.  

Черапунжи (Энэтхэг)

4 Сан-Педро-де-Атакама (Чили)

Энэхүү хот нь дэлхийн хамгийн хуурай газруудын нэг болох Атакама цөлд байрладаг бөгөөд Чилийн хамгийн их жуулчин очдог газрын нэг юм. Жуулчдын ихэнх нь усгүй, ургамалгүй, бороогүй газар яах гэж хот барьсан болохыг сонирхож ирдэг байна.

Нян, бактериуд ч Атакамад амьдрах боломжгүй бөгөөд хэрвээ та уг цөлд нас барах юм бол таны бие хэзээ ч ялзрахгүй.  Сан-Педро-де-Атакамагийн ойролцоо ус байдаг ч мөнгөн усаар бохирдсон байдаг учир уухад тохиромжгүй. Тиймээс жуулчдад зориулж уг хотод ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулсан бол нутгийн иргэдийн хувьд хэдэн үеэрээ энэ хотод амьдарснаар бараг мөнгөн усанд дархлаатай болсон байна.

Тэгэхээр энэ хотын юу нь жуулчдыг татдаг эсэх нь сонирхолтой. Хотод шөнийн амьдрал ч гэж үгүй бөгөөд иргэдийг шөнийн цагаар зугаалах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог байна. Зарим хүмүүс Атакамагийн байгаль нь Ангараг болон сүйрлийн дараах дэлхийтэй ижил гэж үздэг.

Сан-Педро-де-Атакама (Чили)

5 Даллол (Этиоп)

Өнөө үед Даллол нь хаягдсан хот болсон ч 50 гаруй жилийн өмнө энэхүү хотод хүмүүс суурьшин амьдарч байсан юм.  Өнгөрсөн зууны 60-аад оны үед америкийн нэгэн компани хөрсөнд нь бордоо болгож калийн карбонат нэмсэнээс болж 2 жилийн дараа бүх ургац үгүй болсон байна.

Байнгын газар хөдлөлт, идэвхтэй галт уул, элсэн шуурга, газар доор хуримтлагдсан хүчил, аймшигтай халуун температур, ургац огт тарих боломжгүй хөрс энэ хотод нэг дор цугларсан байх юм. Гэвч Афарын сав газар нь хүн төрөлхтөн анх үүссэн нутгуудын нэг гэгдэх ба энэ газрын талаар үргэлжлүүлэн судалбал бидний өвөг дээдэс яагаад илүү таатай нөхцлийн эрэлд гарсныг ойлгох биз ээ.

Даллол (Этиоп)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()