Төгс эр хүн хэзээ төрдөг вэ? (Төрсөн жил ба ордын зохицол)

Тоо, одон орны ухаанаар хүн төрөлхтний хувь заяа нь тэнгэр эрхсийн байрлалтай холбоотой гэж үздэг билээ. Тэгвэл найз залуу, нөхөр, харж явдаг залуугийнхаа төрсөн он сараар түүнийгээ төгс эр хүнтэй хэр дүйцэхүйц гэдгийг мэдэж болох юм шүү дээ. 

Төгс эр хүн хэзээ төрдөг вэ? (Төрсөн жил ба ордын зохицол)
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Бүхий л эмэгтэйчүүд халамжтай, сайхан сэтгэлтэй, романтик гээд арван хуруу тэгш өөлөх зүйлгүй залууг битүүхэн мөрөөддөг нь нууц биш. Хүн хүний хүсэл сонирхол адилгүй тул бүсгүйчүүдийн толгойдоо төсөөлдөг төгс хувилбарууд өөр байх нь мэдээж. Зарим нь хайраа цаг үргэлж үйлдлээрээ баталж илэрхийлдэг эр хүнд дуртай бол өөр нэг нь өмөг түшиг болох төлөв даруу эрийг илүүд үздэг. Тэгвэл алдартай зурхайч ямар ордонд төрсөн эрчүүд хамгийн сайн хань болж чаддагийг тодорхойлжээ. 

Арслан, хонь болон нумын ордны эрчүүд царайлаг, зоригтой, идэвхтэй байдаг. Тэд бол гайхалтай аав, гэр бүлийн гишүүд, эмэгтэйчүүдтэй халуухан харилцаатай, омог бардам гэнэ. Эдгээр ордны эрчүүд угаас бие даасан, эрч хүчтэй байдаг ажээ. Тэд төрөлхийн удирдагчид бөгөөд зорилгоо заавал гүйцэлдүүлэхийг хичээдэг. Үүгээрээ ч бусдыг татдаг байна.

Нумын ордонд төрсөн алдартнууд: Брэд Питт, Жейк Жилленхолл, Ридли Скотт, Тил Швайгер, Винсент Кассель, Владимир Машков.

Арслангийн ордныхон их зантай, гэхдээ нэгэн зэрэг сайхан сэтгэлтэй, өгөөмөр байж чаддагТэд өөрсдийн хайртай эмэгтэйгээр үргэлж бахархаж, бэлэг өгч, хүүхдүүддээ эцэг эхийн халамжийг үзүүлдэг бөгөөд итгэл даахаар хүмүүс байдаг ажээ. 

Арслангийн ордны алдартнууд: Жейсон Стэтхэм, Крис Хемсворт, Бен Аффлек, Роберт Де Ниро, Жейсон Момоа, Антонио Бандерас.

Хонины ордныхон түргэн ааштай байх нь элбэг. Тэд үргэлж өөдрөг үзэлтэй бөгөөд өнөөдрөөрөө амьдардаг хүмүүс байдаг.

Хонины ордны алдартнууд: Роберт Дауни Жр, Квентин Тарантино, Хит Лежер, Рассел Кроу, Гари Олдман, Алек Болдвин.

Үхрийн ордныхон маш найдвартай хань ижил байдаг юм. Материаллаг баялагт чиглэсэн тайван, үндэслэлтэй. Эмэгтэй хүн энэ ордны эр хүнд санхүүгийн хувьд үргэлж найдаж болно.

Үхрийн ордны алдартнууд: Роберт Паттинсон, Данила Козловский, Чаннинг Татум, Жеймс МакАвой, Генри Кавилл, Двэйн Жонсон.

Эдгээр зурхайн ордны эрчүүд дараах жилүүдэд төрсөн бол төгс эр хүнд тооцож болох юм:

  • 1971 он - Алтан гахай жил

  • 1976 он - Гал луу жил

  • 1978 он - Шороон морин жил

  • 1983 он - Усан гахай жил

  • 1988 он - Шороон луу жил

  • 1990 он - Алтан морин жил

  • 1995 он - Модон гахай жил

  • 2000 он - Алтан луу жил

Эх сурвалж: wday

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()