"Шийдсэн" гэмт хэрэгтний түүх - Машинаар дайрсан хүнээ гэртээ аваад харьсан нь...

2001 оны 10-р сарын 26-нд АНУ-ын Техас мужийн Форт-Уорт хотод 25 настай Чанте Жаван Маллард (Chante Jawan Mallard) 37 настай орон гэргүй Грегори Гленн Биггс (Gregory Glenn Biggs)-ийг автомашинаар дайрсан хэрэг гарчээ. Хүчтэй мөргүүлсний улмаас Биггс машины салхины шилийг цөмлөн орж ирсэн байна. Хачирхалтай нь Маллард хохирогчийг эмнэлэгт аваачихын оронд шууд гэртээ харьсан бөгөөд хоёр хоногийн дараа Биггс нас баржээ.

"Шийдсэн" гэмт хэрэгтний түүх - Машинаар дайрсан хүнээ гэртээ аваад харьсан нь...
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Хохирогч Грегори Гленн Биггс нь 1964 оны 8-р сарын 16-нд төрсөн, залуу насандаа сэтгэцийн өвчнөөр шаналж байсан ба нэг хүүтэй байв. Тэрээр хэрэг гарахаас өмнө хоргодох байранд амьдарч, барилгын ажил хийдэг байжээ.

Чанте Жаван Маллардын хувьд 1976 оны 6-р сарын 22-нд төрсөн. Тухайн үед сувилагчийн туслах хийж байсан тэрээр 2001 оны 10-р сарын 26-нд марихуан болон согтууруулах ундаа хэрэглэж мансуурсан үедээ "Chevrolet Cavalier" машинаа унан хөдөлгөөнд оролцсон байна.

Грегори Гленн Биггс

Улмаар хурд хэтрүүлж явсан тэрээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Грегори Глен Биггсийг дайрчээ. Хүчтэй мөргүүлснээс болж Биггс машины салхины шилийг цөмөлж, хамар дээр нь тогтож үлдсэн байна. 

Ослын дараа Маллард гэртээ шууд харьж, хохирогчийг тэр чигээр нь үлдээгээд машинаа гараашдаа байрлуулав.

Энэ явдлыг Маллард цагдаад мэдэгдээгүй бөгөөд хохирогч Биггст ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй аж. Харин тэрээр хэд хэдэн удаа машин дээрээ очиж, хохирогчийн байдлыг шалгаж байсан байна. Биггсийг хоёр хоногийн дараа амьсгал хураахад Маллард өөрийн найз залуу Клэт Жексоныг дуудаж тусламж хүссэн байна. 

Маллард, Жексон, Жексоны үеэл Херберт Тайрон Кливленд нар цогцсыг цэцэрлэгт аваачиж хаяснаар барахгүй хэргийн ул мөрийг далдлахын тулд "Chevrolet Cavalier" машиныхаа урд хэсгийг шатаажээ. Тэд энэ үйлдлээсээ болж гурвуулаа ял нэмүүлсэн байна. 

Маллард энэ явдлаас хойш дөрвөн сарын дараа үдэшлэгт оролцох үедээ болсон явдлын талаар санамсаргүй ам алдсанаар хэрэг илэрчээ. Тодруулбал тэрээр хүмүүст "Би энэ цагаан эрийг алчихсан" хэмээн инээд алдан ярьж байжээ.

Ингээд Маллардын шүүх хурал 2003 онд эхэлж, түүнийг 50 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэрэв Маллард Биггсийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн бол амьд үлдэх өндөр магадлалтай байсныг тогтоожээ.

Хэргийн хамсаатан болсон Клэт Жексон шоронгоос суллагдсаныхаа дараа галт зэвсэг, хар тамхитай холбоотой хэргээр дахин ял сонссон байна.

Чанте Жаван Маллард

2003 онд шүүх хурал болох үед хохирогч Биггсийн хүү 19 настай Брэндон гэмт хэрэгтэн Маллард болон түүний хамсаатнуудыг өршөөх хүсэлт гаргасан байна.  

Үүний хариуд хэрэгт холбогдсон этгээдүүд түүнд коллежийн төлбөр олгож, хохирогчийн оршуулгын ёслолд зориулж 10 мянган ам.доллар цуглуулан өгчээ. Брэндон Биггс Техас дахь Христийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан байсан юм. 

Маллардын хувьд 2027 онд өршөөлийн хуулиар суллагдаж магадгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()