Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус

Бүх төрлийн хүнсний ногоонд дургүй хүмүүс байдгийн дунд брокколи буюу цэцэгт байцаанд онцгой дургүй хүмүүс ч байдаг. Тэдний хувьд дургүй зүйлийг нь албан хүчээр идүүлэхэд ял шийтгэл мэт төвөгтэй санагддаг болов уу гэлтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь эрүүл мэндэд хамгийн ач тустай хүнсний ногооны нэг юм. Ингээд брокколи идэхийн ашиг тустай талуудаас танд хүргэе. 

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1. Арьсыг толигор сайхан болгоно

Таны арьс өнгөлөг, толигор сайхан байх нь зөвхөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалахгүй бөгөөд нэн түрүүнд эрүүл зөв хооллолттой холбоотой. Брокколи нь А, С, Е амин дэмээр баялаг учир арьсыг бохирдол, нарны тусгалаас хамгаалж, үрчлээг багасгадаг.

2. D амин дэмийн дутагдлыг брокколигоор шийдэх боломжтой

Д амин дэмийн дутагдал нь орчин үед хаа газар тархсан асуудлуудын нэг юм.  Тэгвэл мөн эрүүл зөв хооллолт нь энэ асуудлыг шийдвэрлэхэд танд тусална.  Брокколид их хэмжээний А болон К амин дэм байдаг учир Д амин дэм илүү сайн шингэдэг байдаг.

3. Брокколи зүрхний эрүүл мэндэд тустай

Зүрхний хэвийн үйл ажиллагаа нь урт удаан наслах үндэс билээ. Брокколи хэд хэдэн арга замаар зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэгдүгээрт, брокколи нь цусан дахь холестирины түвшинг бууруулах эслэгээр баялаг.  Хоёрдугаарт, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хүхрийн нэгдэл агуулсан юм.

4. Харшлын  шинж тэмдгийг арилгана

Нус гоожих, нүд улайх, толгой өвдөх гэх мэт харшлын шинж тэмдэг таныг зовоож байна уу? Тэгвэл та хүнсэндээ брокколиг түлхүү хэрэглээрэй. Учир нь брокколид кемпферол гэх үрэвсэл намдаах бодис бий. Үүний ачаар брокколи нь харшлын эсрэг гайхалтай бүтээгдэхүүн болох юм.

5. Брокколи  хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө

Өтгөн хаталт, цээж хорсолт гэх мэт хоол боловсруулах эрхтний асуудлыг та брокколи хэрэглэснээр мартаж болно. Брокколид агуулагдах эслэг нь бие организмын бохирдлыг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж, цээж хорсолтыг бүр мөсөн мартахад тусална.

6. Брокколи хавдар тусах магадлалыг бууруулна

Орчин үед хавдар гэдэг хамгийн ярвигтай, сэтгэл түгшээсэн өвчлөлүүдийн нэг болоод байгаа билээ. Тэгвэл брокколид сульфорафан гэх бүх төрлийн хавдар, ялангуяа бүдүүн гэдэс, уушги, нойр булчирхай, хоол боловсруулах эрхтний хавдрыг дарангуйлах бодис байдаг тул эрүүл саруул амьдрахад нэмэр оруулдаг.

7. Брокколи жин хасахад тусална

Илүүдэл жинтэй тэмцэх гэдэг тийм ч амар биш гэдгийг бид мэднэ. Гэхдээ зөв хүнсний бүтээгдэхүүнийг сонгосноор та өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тиймээс жин хасах гэж буй хүмүүсийн хувьд брокколи хамгийн зөв хүнсний нэг бөгөөд ердөө 31 ккал агуулдаг байна. Хэдий бага илчлэгтэй ч эслэг ихтэй учир та амархан цадах болно.

8. Брокколи яс бэхжүүлнэ

Өндөр настай хүмүүсийн яс нь маш хэврэг байдаг бөгөөд амархан хугарах, цуурах магадлалтай байдаг.  Үүнийг остеопороз гэж нэрлэдэг. Брокколи нь кальци болон К амин дэмээр баялаг учир таны ясыг удаан хугацааны туршид бат бөх хадгалахад тусална.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()