Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ?

“Queen's gambit” киноны дараа дэлхий даяар шатрыг ихээр сонирхох болжээ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн шатрын спорт яагаад тусдаа байдаг вэ? Хурд хүч шаарддаг спорт дээр энгийн тайлбар бий. Харин оюун ухааны спортын төрөл дээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ухаан муутай гэж хэлэх боломжгүй шүү дээ.

Эрчүүд, эмэгтэйчүүд яагаад тус тусдаа шатар тоглодог вэ?
Хаах
Сурталчилгаа

Дөнгөж 19-р зууны үеэс эхлэн эмэгтэйчүүдийн шатрын тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн байна. 1927 онд "FIDE" буюу "Олон Улсын шатрын спортын холбоо" нь хамгийн анхны эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний ялагчаар Орос гаралтай, Англид цагаачласан Вера Францевна Менчик шалгарсан аж. Тэрээр нэг удаа тэнцэж, 9 удаа хожсоноор уг тэмцээний ялагч болжээ.

Үүнээс хойш эрэгтэй, эмэгтэй шатрын тэмцээн тусдаа зохион байгуулагдах болсон байна. Эмэгтэй шатарчид хэзээ ч дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаагүй ч гурван эмэгтэй шатарчин эрчүүдтэй эн тэнцүү тоглодог байжээ. Тэдгээрийн нэг нь Вера Менчик бөгөөд тэрээр эрчүүдийг цувруулан хожиж, түүнд хожигдсон эрчүүдийг “Вера Менчикийн клуб” хэмээн нэрлэдэг болжээ. Тэрээр эрчүүдтэй нийт 487 удаа тоглосноос 147 удаа хожиж, 147 удаа тэнцсэн байна.  

Дэлхийн хамгийн агуу шатарчин бүсгүйчүүдийн хоёрт Унгарын шатарчин Юдит Полгар орох юм. Бүсгүйн эгч дүүс мөн шатарчин байсан ч зөвхөн Юдит эрчүүдтэй өрсөлддөг байжээ. Тэрээр супер их мастерын үнэлгээг эвдэж чадсан 2700+ (2735 max) цор ганц эмэгтэй шатарчин.  

2014 оныг хүртэл Юдит эрчүүдийн хамтаар хамгийн шилдэг 10 шатарчны тоонд багтаж, томоохон шатрын тэмцээнд оролцдог байв.

Гурав дахь шилдэг шатарчин бүсгүй бол эмэгтэйчүүдийн дөрвөн удаагийн дэлхийн аварга, Хятадын шатарчин Хоу Ифань юм.  Тэрээр 13 насандаа Хятадын аварга, 16 насандаа дэлхийн аварга болжээ. Гэвч эрчүүдтэй өрсөлдөх тэмцээнд тэр төдийлөн амжилт үзүүлж чаддагүй.

Хэдийгээр эмэгтэйчүүд эрчүүдийн шатрын тэмцээнд оролцох боломжтой ч эрчүүд эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Учир нь зөвхөн эрчүүдийн шатрын тэмцээн гэж байхгүй. Харин холимог болон эмэгтэй гэсэн хувилбар л бий.

Шатрын мэргэжлийн багшийн хийсэн ажиглалтаас харахад хөвгүүд охидоос ур чадвараар ямагт илүү байжээ. Түүнчлэн Олон Улсын шатрын холбооны хийсэн судалгаанаас харахад мэргэжлийн шатарчин эрчүүд, шилдгийн шилдэг эмэгтэй шатарчнаас илүү тоглодог болох нь тогтоогджээ.

Юдит Полгар нь Гарри Каспаровын эсрэг тоглож байна, 2001 он

Өнөө цаг үеийн шилдэг шатарчин Магнус Карлсен болон шилдэг эмэгтэй шатарчдын нэг болох Хоу Ифань нарын чансааны зөрүү 200 байна. Энэ нь нэгдүгээр зэргийн шатарчин, шатрын мастерын хооронд байх ялгаа юм. Харин Карлсен болон эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аварга Жю Вэньжюнь нарын онооны зөрүү нь 300 аж. Дэлхийн шилдэг 100 шатарчны тоонд ганцхан эмэгтэй багтдаг бөгөөд энэ нь Хоу Ифань (89-р байр) юм.

Өнөөдөр дэлхий дээр 1723 их мастер шатарчид байдаг бөгөөд тэдгээрийн 37 нь эмэгтэй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()