Талийгаач эр сүмийн дүрмийг зөрчсөнөөс болж өөрийнхөө оршуулган дээрээс "хөөгджээ"

2020-12-07, 13:56
4,206

Тринидад Тобаго улсын иргэн, 29 настайдаа харамсалтайгаар амиа алдсан Че Льюис гэгчийн цогцсыг ойр дотныхон нь авсанд бус сандал дээр суулган авч ирсний улмаас сүм рүү оруулж чадаагүй хачирхалтай хэрэг гарчээ.

Талийгаач эр сүмийн дүрмийг зөрчсөнөөс болж өөрийнхөө оршуулган дээрээс "хөөгджээ"

Че Льюис болон түүний аав, 54 настай Алдай Льюис нар гэрт нь орж ирсэн дээрэмчдэд буудуулан амиа алджээ. Тэдний оршуулгын өдөр болоход зөвхөн эцгийнх нь цогцсыг ном журмын дагуу авсанд байрлуулсан байсан тул сүм рүү оруулж, буяны үйлийг хийжээ. Харин Че-ийн цогцсыг оруулаагүйн учир нь тэрээр түшлэгтэй сандал дээр сууж, ягаан хослол өмсөж, нүдний шил зүүн "хүрэлцэн ирсэн" явдал юм.

Энэхүү хачирхалтай оршуулга Тринидад Тобаго улсын нийслэл Порт Испани хотод болжээ. Сүмд очихоос өмнө буяны байгууллага дээр Че-ийн цогцсыг тусгай аргаар занданшуулж, сандал дээр тогтвортой сууж чадахаар болгосон аж.

Нэгэнт сүм рүү оруулж чадаагүй тул түүний цогцсыг сүмийн үүдэнд суугаагаар нь үлдээжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолын үеэр ихэнх хүмүүс түүнийг нас барсан хүн гэж мэдээгүй бөгөөд гашуудагчдын нэг нь байх гэж бодож байсан гэнэ. Тэр ч байтугай зарим нь түүнийг маскаа зүүхийг шаарджээ.

Оршуулгын ёслолыг цахим сүлжээгээр шууд дамжуулсан бүр ч илүү будлиан дагуулжээ. Ягаан хослолтой эр үнэндээ нас барсан болохыг мэдсэн хүмүүс "Тринадад бол үнэхээр юу ч болж магадгүй газар шүү" хэмээн коммент үлдээсэн байна.

Бүрлээчийг суугаа байдлаар занданшуулах санааг тус хотын "Dennie's Funeral Home" буяны байгууллага гаргасан байна. "Хүн бүрийн амьдрал цор ганц учраас тэдний оршуулга ч бас цор ганц байх хэрэгтэй" хэмээн тэд үзжээ. Ингэж занданшуулахын тулд тэд тусгай химийн бодис цогцос руу шахаж, хөшүүн хөдөлгөөнгүй болгодог байна. Че-г занданшуулах ажил 3 хоногийн турш үргэлжилж, 2000 фунтын өртөгтэй болжээ.

Порт Испани хотын захиргаанаас энэ явдлыг зүгээр өнгөрүүлэхгүй болохоо мэдэгджээ. Тодруулбал тэд сүмийн болон олон нийтийн тайван амгалан байдлыг алдагдуулсан, гутаан доромжилсон гэсэн шалтгаанаар үүнийг зохион байгуулагчдыг дор хаяж 750 фунт стерлингээр торгохоор болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()