"Мөнгө хог болсон нь..." - Орон орны хэт инфляцийн үеийн дүр зургууд (20 фото)

2020-12-08, 13:08
3,777

Коронавирус, хөл хорионы улмаас өнөө цагт дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилвэл юу болох, ямар эрсдэл учрах тухай хүмүүс бодож эхэлсэн нь лав. Тэгвэл мөнгө нь хэвлэсэн цааснаасаа ч хямдхан болох хайперинфляцын үзэгдэл бол тухайн улсын эдийн засаг сүйрснийг илтгэдэг. Ямар нэг материаллаг зүйлээр баталгаажаагүй ямар ч валют нь инфляцид өртөх эрсдэлтэй, үүнээс найдвартай хамгаалахын тулд эдийн засгийн хурдацтай өсөлт, улс төр, нийгмийн тохирох орчин бий болох ёстой юм.

"Мөнгө хог болсон нь..." - Орон орны хэт инфляцийн үеийн дүр зургууд (20 фото)

1 1919-1923 оны хоорондох Германы инфляци

1919-1923 оны хоорондох Германы инфляци

Дайн дууссаны дараа Герман улс мөнгөн дэвсгэртийг алтаар солиулах явдлыг зогсоож, зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлжээ.

Үүнээс болж инфляци нүүрлэжээ. Барааны үнэ эхлээд 5 дахин, дараа нь 40 дахин, дараа нь 90 дахин нэмэгдэв. Үнэ өдөрт 21 хувиар өсч байжээ.

1923 оны 11-р сар гэхэд 1 доллар 5 их наяд марктай тэнцэж, ганц талх 430 тэрбум маркын үнэтэй болсон байлаа.

Мөнгийг ханын цаас болгон ашиглаж буй нь

Энэхүү инфляцийг шинэ үндэсний мөнгөн тэмдэгт гаргах аргаар зогсоожээ.

2 Югославын инфляци (1992-1994)

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналт 5 квинтиллион (10-ын арван найман зэрэг) хувьд хүрсэн байна. 16 цаг бүр юмны үнэ 2 дахин нэмэгдэж, нэг өдөрт инфляцийн түвшин 65 хувиар нэмэгдэж байв.

Югославын инфляци (1992-1994)

3 Зимбабве (2007-с өнөөг хүртэл)

Инфляцийн оргил үед буюу 2008-2009 оны хооронд өсөлтийг хэмжихэд маш хэцүү байсан тул Зимбабвегийн засгийн газраас албан ёсны эдийн засгийн статистик гаргахаа зогсоож байжээ.

Зимбабве (2007-с өнөөг хүртэл)

2008 оны 11-р сард инфляцийн түвшин 79 тэрбум хувьд хүрч, юмны үнэ 24 цаг тутамд 2 дахин нэмэгдэж байв. Нэг талх 200 тэрбум зимбабве долларын үнэтэй байв.

4 Хятадын инфляци (1947-1949)

Энэ үед барааны үнэ сард 5070 хувиар өссөн байна. 

Хятадын инфляци (1947-1949)

Мөнгөн дэвсгэрт хэрэггүй цаас болж, хүмүүс будаагаар наймаа хийж эхэлжээ. Юанийг гүйлгээнд гаргаснаар уг инфляци зогссон юм.

5 Грекийн инфляци (1944)

Дайны үед Грект барааны үнэ өдөрт 18 хувиар нэмэгдэж, 1944 оны арваннэгдүгээр сард инфляцийн түвшин оргилдоо хүрсэн буюу 13,800 хувиар нэмэгдсэн байна.

Грекийн инфляци (1944)

6 Унгар (1946)

Дайны дараа хайперинфляц нүүрлэж, барааны үнэ өдөрт 207 хувиар өсч байжээ.

Унгар (1946)

15 цаг бүрт барааны үнэ 2 дахин нэмэгдэж, 1946 оны долдугаар сард 41.9 квадриллион хувиар нэмэгдээд байлаа.

Форинтыг гүйлгээнд оруулж, валютын ханшийг хяналтанд оруулснаар инфляцийг хазаарлажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()