2-р дайны хувь заяаг өөрчилж чадахаар байсан Германы үл үзэгдэгч онгоцны түүх

2020-12-08, 16:47
10,041

Түүхэнд "хэрвээ" гэж байдаггүй гэдэг. Гэхдээ жижигхэн ч гэсэн үйл явдалд анхаарлаа хандуулвал бидний өнөөгийн амьдралыг өөрчилж чадахаар хэр том ач холбогдолтой байсныг нь мэдэх болно. 1930-аад онд германы нисэх технологийн инженерүүд цаг үеэсээ хол тасарсан байсан бөгөөд тэр үедээ дэлхийн 2-р дайныг эхлээгүй байхад нь дуусгаж чадахаар нисэх онгоц бүтээж байсан нь үүний нэг жишээ юм.

2-р дайны хувь заяаг өөрчилж чадахаар байсан Германы үл үзэгдэгч онгоцны түүх

30-аад оны төгсгөлд Гуравдугаар Рейх нь фюрерийн хамгаалагчийн гар буунаас эхлээд аварга танк, супер сөнөөгч онгоц гээд зэвсэглэлийн бүхий л түвшинд судалгаа, туршилт хийж, үүнтэй адил асар их тооны үйлдвэрлэл явуулж байлаа. Эдгээрээс тэдний сонирхлыг хамгийн их татсан нь сөнөөгч онгоцнууд байв.

"Horten Ho IX" онгоц нь тухайн үедээ баймгүй бүтээл бөгөөд дэлхийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт, далавчит онгоц болсноос гадна анхны үл үзэгдэгч онгоцнуудын нэг болжээ.

Энэхүү хөлгийг Германы нисэх онгоцны дизайнерууд болох ах дүү Вальтер, Реймар Хортен нар бүтээжээ. Тэд 1931 онд уг онгоцны анхны дизайныг нь гаргасан байна. 1936 оноос ах дүү хоёр Луфтваффегийн албан хаагчид болж, төрийн ивээл дор шинжлэх ухаан техникийн судалгаа хийх болжээ.

1939 он гэхэд тэд үл үзэгдэгч сөнөөгч онгоцны туршилтуудаараа улс даяар алдартай болж, нисэх онгоцны технологи руу бүгд хошуурцгааж эхэлжээ.

Хортений ах дүүс дайн эхэлсний дараа туршилтуудаа эрчимтэй үргэлжлүүлж байв. Тэр үед Луфтваффе тагнуулын болон бөмбөгдөгчийн үүргийг зэрэг гүйцэтгэж чадах онгоцыг бүтээхэд гол анхаарлаа хандуулж байжээ. Тиймээс дорнод фронт дээр байдал сайнгүй байсан ч иймэрхүү хүчирхэг зэвсгийн төслийг санхүүжүүлэхээ огт зогсоогоогүй байна. 

Эцэст нь 1944 онд Луфтваффегийн хүсэлд нийцэхээр онгоцны загвар бүтээгджээ. Эхний ээлжинд туршилт болгож 20 ширхгийг үйлдвэрлэхээр болсон байна. 

"Horten Ho IX" нь хоёр Jumo-004B хөдөлгүүртэй, 7.2x16.8x2.6 метрийн харьцаа бүхий хэмжээтэй байв. Экипаж нь зөвхөн нэг нисгэгчээс бүрдэнэ. Дээд хурд нь цагт 1000 км, нисэх зай нь бас 1000 км байжээ. Мөн хамгийн ихдээ 16 километрийн өндөр авах боломжтой байсан аж.

Гэвч 1945 оны 4-р сарын 14-нд Хортений ах дүүсийн хувьд бүх юм дуусав. Фридрихроде-д байрлах нисэх хүчний үйлдвэр АНУ-ын гуравдугаар армийн 8-р корпусын гарт орсон байна. "Horten Ho IX" нь тэнд угсрагдаж буй хамгийн сүүлчийн онгоц байжээ. Германчууд америкийн армийг ирэхээс өмнө ганцыг үлдээгээд үлдсэн бүгдийг нь устгажээ. Тэрхүү онгоцыг задлан АНУ-руу судлахаар илгээсэн байна. Харин 2015 онд  онгоцыг буцаан сэргээж, музейд байрлуулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()