Эрэгтэй балетчдын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд

2020-12-09, 14:07
3,132

Бүх л ажил мэргэжилд хүнд хэцүү тал байдаг хэдий  ч тэсвэр тэвчээрт сургадаг гэдгээрээ балетын урлаг бусдаас илүү онцлог гэхэд буруудахгүй. Энэ салбарын тухай бодох төдийд ихэнх хүний толгойд турьхан биетэй бүжигчин бүсгүй бодогддог нь нууц биш билээ. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн соёл урлагийн түүхэнд 1681 он хүртэл балетын гол дүр эрэгтэй бүжигчид байсан аж. Ингээд балет бол бүсгүй хүний урлаг гэх үзлийн мөн чанар хэр ул суурьтайг хамтдаа олж мэдэцгээе! 

Эрэгтэй балетчдын тухай хөшигний ар дахь сонирхолтой баримтууд

  • Балетын хөгжлийн эхэн үед жүжгийн гол хэсгүүдийг ихэвчлэн эрчүүд тоглодог байсан ч эмэгтэй бүжигчдийн тоо давамгайлдаг байв. Гэтэл XIX зууны эхээр романтик балет моодноос гарч эхэлснээр балетчин бүсгүйчүүдийнг онцлох болж, эрэгтэй бүжигчид хоёрдогч болж хувирсан байна.

  • 1988 онд социологич Уильям Л.Эрл америкчуудын дунд бий болсон хэвшмэл ойлголтыг судалж нийгмийн дунд давхаргын хүмүүсээс 15 хүртэлх үг, хэллэг ашиглан балетын эрэгтэй бүжигчдийг дүрслэхийг хүсчээ. Гэтэл хариултуудын ихэнх нь эмэгтэйлэг шинж чанар, зан байдал, уламжлалт бус бэлгийн чиг хандлагыг илэрхийлж байв.

  • Дэлхийн улс орон бүрийн балетчин эрэгтэйчүүдэд дээрх үзлийн үндсэнд нэгэн давуу тал үүссэн нь сургалтын төлбөрийн нөхцөл байжээ. Ихэвчлэн бүжгийн сургуулиуд хөвгүүдийг татахын тулд төлбөрийн хөнгөлөлт, эсвэл үнэгүй сургах санал тавьдаг бол охидын хувьд тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай байдаг. 

  • Эрэгтэй балетын бүжигчдийн эмэгтэй бүжигчдээс ялгарах өөр нэгэн ялгаатай тал нь тэд пуанте гутал өмсдөггүй. Балетын гутлыг La Sylphide балетад анх хэрэглэж эхэлсэн байна. 

  • Эрэгтэй балетчид пуанте гутлын оронд хөлөндөө зөөлөн ултай шаахай, дээгүүрээ трико өмсдөг. Мөн балет бүжигчдийн дотуур хувцас яагаад триконы цаанаас харагддаггүй болохыг гайхдаг олон хүн бий. Чухамдаа тэд оёдолгүй тусгай дотуур хувцас хэрэглэдэг аж. 

  • Мөн эрэгтэй балетын бүжигчид эмэгтэй бүжигчид шиг хоолны дэглэм барих шаардлагагүй байдаг. Тухайлбал, охид жингээ барьдаг нь эрэгтэй бүжигчид тэднийг өргөдөгтэй холбоотой. Харин эсрэгээрээ эрэгтэй бүжигчид энергиэ нөхөхийн тулд илүү хооллох хэрэгтэй болдог байна. 

  • Мэргэжлийн тамирчидтай харьцуулахад балетын бүжигчдэд чанга мөрдөх ёстой хатуу дүрэм журам байдаггүй учир эрүүл амьдралын хэв маягаас хол байх боломжтой гэнэ. 

  • Балетын бүжигчид гэмтэл авах өндөр эрсдэлтэй ийм хэцүү ажил хийдэг хэдий ч дийлэнх нь хангалттай цалин авдаггүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()