Зөвхөн Энэтхэгт хэвийнд тооцогддог 12 зүйл

Энэтхэг бол дэлхийн хамгийн сонирхол татам орнуудын нэг яахын аргагүй мөн билээ. Дуу, хөгжим, соёл урлаг, зан заншлаараа биднийг үргэлж гайхшруулж байдаг энэ улс гадаадын иргэдийн хувьд нууцлагдмал оньсого хэвээр байгаа юм. Ингээд тус улсыг огт өөр өнцгөөс олж харсан сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе.

Зөвхөн Энэтхэгт хэвийнд тооцогддог 12 зүйл

1 Арьс цайруулах

Энэтхэгт арьсны өнгө илүү цагаан байх тусам дур булаам төрхтэйд тооцогддог. Тиймээс тус улсын иргэд бусад орнуудаас илүү арьс цайруулах үйлчилгээнд хамрагддаг байна. Үүний дагуу арьс цайруулах бүтээгдэхүүн, эмчилгээ зэргийг аль ч газраас хялбархан олж болно. Зарим хүмүүс гэрийн нөхцөлд арьс цайруулах олон янзын арга хэрэглэдэг гэнэ.

Арьс цайруулах

2 Шал бол гэрийн нэг тавилга

Энэтхэгчүүд шалан дээр хооллож, унтаж, суудаг учир айл гэрийн нэгэн чухал зүйл бол яах аргагүй шал юм. Энэ нь тус улсын өнө эртний уламжлал бөгөөд шалан дээр унтах нь нуруунд ч эерэг нөлаө үзүүлдэг ажээ. 

Шал бол гэрийн нэг тавилга

3 Ариун цэврийн хэрэглэл

Хот газрын бүсгүйчүүдийн 50 хувь, хөдөөгийн 20 хувь нь л сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэл ашигладаг гэж нэгэн судалгаагаар тогтоогджээ. Мөн энэ улсад сарын тэмдгийн тухай олон нийтийн дунд ярих нь бүдүүлэг хэрэгт тооцогддог. Тиймээс дийлэнх охид энэ талаар ямар ч ойлголтгүй байсаар өсвөр насанд хүрдэг юм байна. Зарим нь бүр сарын тэмдэг нь ирж дуустал сургуульдаа явахаас татгалздэг байна.

Үүнээс гадна ариун цэврийн хэрэглэл нь Энэтхэгт тансаг хэрэглээнд тооцогддог. Үүний оронд эмэгтэйчүүд өвс, даавуу, алчуур бүр шороо, үнс хэрэглэдэг.

Ариун цэврийн хэрэглэл

4 Настай хүмүүсийг хамаатан биш байсан ч "авга ах", "авга эгч" гэж дууддаг

Өөрөөсөө ахмад хүмүүсийг "авга ах", "авга эгч" гэж дуудах нь ердийн хүндлэл илэрхийлэх хэллэг юм. Энэтхэгт анх удаа ирж ажиллаж байгаа хүмүүс огт танихгүй хүмүүсээр ингэж дуудуулах эвгүй байдаг гэж ярьдаг.

Настай хүмүүсийг хамаатан биш байсан ч "авга ах", "авга эгч" гэж дууддаг

5 Ус уух

Нэг савнаас усаа хувааж ууж болох ч ууж байгаа хүмүүс амаа хүргэхгүй байх хэрэгтэй. 

Ус уух

6 Эмчид үзүүлэх

Хүмүүсийн өвчин нь бүр хүндрээгүй бол эмнэлэгт үзүүлнэ гэж байхгүй. Харин иргэд гэрийн нөхцөлд өөрсдийгөө эмчлэх нь хэвийн үзэгдэл юм. Учир нь энэтхэгчүүдийн хувьд зөгийн бал, бяслаг, цагаан гаагаар эмчилж чадахгүй зүйл гэж байхгүй.

Энэ үзэл мөн л эртний уламжлалтай нь холбоотой. Тэд он удаан жилийн турш даган мөрдөж ирсэн ардын анагаах ухааныг шинэ эмчилгээний аргууд гүйцэхгүй гэж итгэдэг. 

Эмчид үзүүлэх

7 Гадаа усанд орох

Аль болгонд угаалгын өрөө гэж байхгүй учраас энэтхэгчүүд гадаа биеэ угаадаг. Биеэ угаасан усаараа тэд үргэлжлүүлэн хувцсаа угаана. Хэрвээ та тус улс руу аялах гэж байгаа бол үүнийг анхаараарай. Учир нь хямд үнэтэй буудалд буувал энэ аргаар усанд орохоос өөр арга байхгүй болно.

Гадаа усанд орох

8 Шашин, мухар сүсэг

Энэтхэгийн ахмад настнууд энэ дэлхийн хамгийн мухар сүсэгтэй ард түмэн юм. Тэд зурхай болоод хувь төөрөгт юу юунаас илүү итгэдэг. Харанхуй болвол хумсаа авч болохгүй, мягмар болон баасан гаригт заавал цагаан хоол иднэ, гэрээс гарахдаа заавал бяслаг идэх, хаалган дээрээ муу муухайг зайлуулахын тулд халуун чинжүү, нимбэг тавих гэх мэт олон зан үйлийг тэд одоо ч хийсэн хэвээр байна.

Мөн олон хүмүүс эрдэмтдээс илүү зурхайчдад итгэдэг гэнэ.

Шашин, мухар сүсэг

9 Эцэг эхтэйгээ хамтдаа унтах

Энэтхэгт ямар ч насны хүн эцэг эхтэйгээ унтаж болдог. Энэ нь тэдний холбоо ямар гүнзгий болохыг илэрхийлдэг байна.

Эцэг эхтэйгээ хамтдаа унтах

10 Хэл цэвэрлэх

Энэтхэгчүүд шүдээ угаахын хамт хэлээ төмрөөр хусч цэвэрлэдэг.

Хэл цэвэрлэх

11 Үсний тос

Энэтхэгчүүд өдөр бүр хуйхандаа тос түрхдэг. Энэ нь тэдний урт, өтгөн үсний нууц бололтой. Тосыг наргил модны самраас гаргаж авдаг бөгөөд энэхүү аргаар бууралтсан үсний өнгийг хүртэл сэргээдэг аж. Тус улсад үсэндээ тос түрхэхгүй байх нь шүдээ угаахгүй байхтай адил гэнэ.

Үсний тос

12 Эрчүүд хөтлөлцөж алхах

Энэтхэгт эрчүүд гудамжаар хөтлөлцөөд явж байх нь энгийн үзэгдэл юм. Анх харсан гадны хүний нүдээр тэд ижил хүйстэн юм болов уу гэсэн бодол төрнө. Хөтлөлцөхөөс гадна тэд олон нийтийн газар гар гараа барилцан тэврэлддэг.

Тэдний байдал их дотно мэт харагдах боловч энэ бол Энэтхэгийн нэгэн уламжлал аж. Хөтлөлцөх нь тэдний харилцах нэгэн арга. Алхангаа хөтлөлцөөд явах нь онцгой итгэлцэл, хүчтэй нөхөрлөл, хүндэтгэл, бүрэн сэтгэл хөдлөлийн дотно байдлыг илэрхийлдэг аж. 

Эрчүүд хөтлөлцөж алхах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()