Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга

Азиуд дундаас англи хэлийг хамгийн хичээнгүй, чанартайгаар сурдаг нь бол хятад, япон, солонгосчууд юм. Гэвч тэднийг унаган англи хэлтэй мэт ярьдаг болоход байгалиас заяасан нэгэн саад бий.

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Хэлний болон генетикийн онцлогоос шалтгаалж хятад, япон, солонгосчууд "л" болон "р" авианы ялгааг сайн гаргаж чаддаггүй. Энэ нь барууныхны дунд олон наргианы сэдэв болсоор иржээ.

Тэгвэл солонгосчууд энэ асуудалд шийдэл олсон бөгөөд тодруулбал мэс заслын аргаар англи хэлний дуудлагаа засуулдаг аж.

Солонгос эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдээ бараг хэлд орохоос нь өмнө 370 гаруй доллар зарцуулж, тэдний хэлний төрөлхийн онцлогийг нь мэс засал хийлгэн өөрчлүүлдэг болжээ.

"Lingual frenectomy" гэх тус мэс заслаар хэлний доор байрлах хөвч маягийн френулум гэх эдийг тасалдаг байна. Солонгос хүүхдүүдийн тодорхой хувь нь хэт урт эсвэл хэт хатуу френулумтай төрдөг тул хэл тагнайд чөлөөтэй хүрэх боломжийг энэ нь хязгаарладаг.

Тиймээс френулумыг тасалснаар хэл 1-2 мм уртсаж, "л" болон "р" авиаг асуудалгүй хэлж чадахаар болдог байна.

Энэхүү мэс ажилбар сүүлийн жилүүдэд улам эрэлттэй болсон бөгөөд ялангуяа 5-аас доош насны хүүхдүүд ихэнх хувийг нь эзэлдэг.

Солонгост хүүхдийг 18 сартайгаас нь эхлээд л англи хэлний хөтөлбөрийг санал болгож эхэлдэг нь үүний бас нэгэн том нөлөө юм.

Эцэст нь нэг хөгжилтэй явдлыг сонирхуулахад, сонгуульд нэр дэвшиж буй нэгэн америк эр Токиод зочлох үед түүнтэй уулзсан япон түншүүд нь бүгд түүний бэлэг эрхтэн сайн хөвчрөхийг ерөөж байжээ. Үнэндээ япончууд сонгуульд нь (election) амжилт хүссэн боловч "л" үсэг хэлж чадахгүйн улмаас америк эрд "хөвчрөлт" (erection) гэж сонсогдсон байж л дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()