1
Уруул хатна
Хүйтэн цаг агаар уруулыг илүү хурдан хатаадаг тул хүмүүс амаа ердийн үеэс илүү долоож чийгшүүлдэг. Хэдийгээр энэ үйлдэл түр зуурын тайвшрал өгдөг ч маш хурдан хугацаанд хатаж урьдынхаас ч илүү хуурайшуулж, таагүй мэдрэмж төрүүлдэг нь шүлсэнд агуулагддаг их хэмжээний хатуу ферменттэй холбоотой ажээ.
2
Шүд өвдөж эхэлнэ
Хэрэв таны шүд мэдрэмтгий байгаа бол гадаа хэт хүйтэнд хурц, цоолох мэт өвдөлт мэдрэгдэж магадгүй юм. Хүйтэн агаар нь шүдний гүн дэх мэдрэлд хүрч улмаар өвдөлт хүчтэй мэдрэгддэг байна. Шүдний эмч нар гадаа байхдаа хамраараа амьсгалж, амаа ороолтоор ороон дулаан байлгахыг зөвлөж байна.
3
Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэнэ
Хүйтэн цаг агаар нь таны биеийг цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг стрессийн даавар илүү ялгаруулахад хүргэнэ. Ихэнх хүмүүсийн хувьд температур буурах тусам цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг тул хүйтэн үед дасгал хөдөлгөөн хийх хүсэл буурдаг. Биеийн тамирын дасгал нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг тул эмч нар өвлийн улиралд гэртээ фитнесээр хичээллэж, чихрийн түвшинг тогтмол хянахыг зөвлөдөг.
4
Жин хасна
Олон хүмүүс өвлийн улиралд жин нэмдэг нь үнэн боловч хүйтэн үед бие махбод илчлэгийг шатаах нь илүү хялбар болдог. Бидний бие хүйтэн температурт дасан зохицохын тулд илүү дулаан ялгаруулж, нэмэлт энерги шатаадаг. Тиймээс хүйтэнд бид чичирч байхдаа дулаан гаргахын тулд илүү их калори зарцуулдаг байна.
5
Үрчлээс нэмэгдэнэ
Хүн ганцхан өвлөөс болж үрчлээстэй болдоггүй ч хүйтний улирал арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Өвлийн саруудад агаарын чийгшил буурдаг тул таны арьс хуурайшиж эхэлдгээс болж үрчлээ үүсэх таатай нөхцөл бүрддэг гэнэ.
6
Хараа муудна
Бидний нүд зуныхаас илүү өвлийн улиралд илүү их эрсдэлд ордог. Хүйтний улиралд цасанд ойсон нарны гэрэл бидний нүдийг цочроодог. Бидний нүдийг бүрхэх нимгэн хальсан давхарга нь хуурай агаар, салхинд маш мэдрэмтгий байдаг тул эмч нар өвлийн цагт гадаа байхдаа хиймэл нулимс ойр ойрхон дусаахыг зөвлөж байна.
7
Таны бие хуурайшихдаа хялбар болно
Өвлийн улиралд бид төдийлөн цангаад байдаггүй бөгөөд үүнээс болоод хангалттай хэмжээний ус уухаа мартдаг. Ихэнх хүмүүс мэдрэмжээс үүдэж хангалттай ус аль хэдийн уусан гэж эндүүрдэг байна. Гэхдээ цангахгүй байх нь таны биед ус хэрэггүй гэсэн үг биш бөгөөд өдөр бүр зохистой хэмжээгээр шингэн зүйл уух нь чухал юм.