Сүмогийн шүүгч нар яагаад бүсэндээ хутга зүүдэг вэ?

2020-12-10, 14:09
4,437

Японы үндэсний сүмо барилдааны салшгүй нэгэн хэсэг бол "гёжи" буюу шүүгч юм. Тэдний өмсдөг хувцас хэрэглэлээс нь эхлээд хөдөлгөөн, дуу хоолой, биеэ авч явах байдал зэрэг нь ёс уламжлалаа чанд нарийн мөрддөг Япончуудын соёлын онцлогийг илэрхийлдэг байна.  

Сүмогийн шүүгч нар яагаад бүсэндээ хутга зүүдэг вэ?
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Анхандаа сүмо барилдаанд шүүгч байдаггүй байсан бол 16-р зууны эхэн үед тухайн үеийн Японы нөлөө бүхий удирдагч Ода Нобүнагагийн санаачилгаар "гёжи" хэмээх мэргэжлийг бий болгожээ.

Гёжигийн хамгийн сонирхол татдаг зүйл нь тэдний өмсдөг хувцас бөгөөд хэрэглэл юм. Доод зиндааны гёжи нар энгийн цулгай өнгийн кимоно өмсөх бол зиндаа ахих тусам илүү тод өнгөтэй, гоёмсог хээтэй болж, бусад чимэглэлүүд нэмэгддэг байна.

Дашрамд дурдахад гёжигийн нийт 8 зэрэглэл байх бөгөөд хамгийн дээд зэрэг нь макүүчи зиндааны шийдвэрлэх барилдаануудыг шүүдэг "татэ-гёжи" юм.

Түүнчлэн гёжигийн өмнөө барьдаг, дохио өгөх зориулалтай "гунбай", унжлага буюу "фүса" нь тухайн шүүгчийг ямар зэрэгтэй болохоос хамааран өөр өөр өнгөтэй байдаг. 

Хамгийн дээд зэрэглэлийн гёжи нар барилдааныг шүүхээр гарахдаа бүсэндээ "танто" хэмээх чинжаал хутга хавчуулдаг. Энэ нь ямагт үнэн зөв, шударга дэнслэх бөгөөд хэрэв алдаа гаргасан тохиолдолд дэвжээн дээр нэр төртэйгээр амиа егүүтгэх буюу "сэппүкү" үйлдэнэ гэдгийг илэрхийлдэг байна.

Эрт үед гёжи нар үнэхээр амиа хорлох зорилготой "танто" авч гардаг байсан бол яваандаа энэ нь уламжлал болон үлдэж, орчин үед бэлгэдлийн шинжтэй болжээ. Өдгөө хэрэв гёжи алдаа гаргавал сэппүкү үйлдэхийн оронд ажлаасаа халагдах хүсэлтээ өгдөг. Гэвч ихэнх тохиолдолд энэ хүсэлтийг нь Сүмогийн холбооноос хүлээж авдаггүй байна.

Гёжигийн талаар өөр нэг сонирхолтой зүйл бол тэдний дуу хоолой болон хөдөлгөөн юм. Барилдаан эхлэхийн өмнө тэд манай үндэсний бөхийн засуул шиг хоёр бөхийн нэр, цолыг дууддаг. Мөн өөрсдийн хөдөлгөөн болон "гунбай"-н дохиогоор бие халаах цаг дууссан эсэхийг мэдэгдэнэ.  

Барилдаан эхэлсний дараа гёжи "ноккота ноккота" (болж байна, үргэлжилж байна) хэмээн дараалан хашхирч, бөхчүүдийг урамшуулдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()