Шинэ жилийн өвөрмөц гацуур засах сонирхолтой санаанууд

Хүн бүхний амьдралд чансааг нь сорьсон хүндхэн сорилтуудаар дүүрэн жил шувтрахад хэдхэн хоног үлдээд байна. Жил бүр хуучин он дуусаж, шинэ он дөхөх мөчид бүх зүйл сайхан болсон мэт хаа сайгүй гэгээлэг уур амьсгал түгэж, ирээдүйн хуудсаа эргүүлэхээр яаран догдолцгоодог хүн төрөлхтөн бид ялангуяа энэ жилийн баярыг тэсгэл алдан хүлээж байна. Шинэ жилийн баяртай салшгүй холбоотой зүйл бол яахын аргагүй баярын чимэглэл, гацуур мод билээ. Тэгвэл уламжлалт гацуур модыг орчин цагт өөр зүйлээр орлуулан шинэчилж болох болов уу? 

Шинэ жилийн өвөрмөц гацуур засах сонирхолтой санаанууд

1 Минимал гацуур мод

Нүсэр том гацуур засахаас зайлсхийж, авсаархан цэвэрхэн хэрнээ баярын уур амьсгалыг мэдрүүлэх шинэ жилийн баярын орчинг ингэж бүрдүүлэх боломжтой. LED гэрэлдээ хүүхдийнхээ, хайртынхаа, гэр бүлийнхнийхээ зургийг нэмэлтээр өлгөж ч болно шүү дээ. 

Минимал гацуур мод

2 Лонхны бөглөөгөөр хийсэн гацуур

Дарсны үйсэн бөглөө цуглуулах сонирхолтой олон хүн байдаг ч бөглөөнүүд ямар ч үүрэггүй зүгээр л хөглөрч байх нь олонтаа. Тэгвэл эдгээрийг өнгөөр будаж чимэглэж, шинэ жилийн гацуур болгож ширээ, тавиур дээрээ тавьбал донжтой чимэглэл болох нь. 

Лонхны бөглөөгөөр хийсэн гацуур

3 Номын хорхойтнуудын гацуур мод

Гацуур мод засаж, чимэглэж суухыг хүсдэггүй хүмүүст тохирох гайхалтай нэгэн санаануудын нэг нь уншиж дууссан номнуудаараа гацуур хийх юм. 

Номын хорхойтнуудын гацуур мод

4 "Хюгге" хэв маягийн гацуур мод

Модны мөчрөөр хийсэн гацуур модыг гэрлэн чимэглэлтэй хослуулахад гайхалтай тав тухтай мэдрэмжийг өгөх болно. Нэмээд түүнийгээ хүссэн тоглоомоороо чимэглэх боломжтой. 

"Хюгге" хэв маягийн гацуур мод

5 "Агаарын гацуур"

Хөнгөн жинтэйгээс гадна эгдүүтэй чамин энэхүү гацуур хийх аргаас санаа авч болох юм. Их зай эзлэхгүй, авсаархан чимэглэл таны гэрт баярын уур амьсгал бүрдүүлэх болно. 

"Агаарын гацуур"

6 Мөчир ашиглах бүтээх боломжтой гацуур

Модны мөчир, нахиа эсвэл бүр олсоор хийх боломжтой энэхүү гацуур маш хялбархан бүтэх бөгөөд хайртай хүмүүстээ өгөх бэлэгнүүдээ дор нь байрлуулвал хоёр дахин тааламжтай мэдрэмж төрүүлэх юм. 

Мөчир ашиглах бүтээх боломжтой гацуур

7 Шатаар хийсэн гацуур

Бөмбөлгөн гэрэл ямар ч гацуурыг амь оруулах мэт өнгө үзэмж нэмэх ба бүтээлч чимэглэлээр гэрээ тохижуулмаар байгаа хүмүүст сайхан санаа болох аж. 

Шатаар хийсэн гацуур

8 "Нойрмог" гацуур

Шинэ жилийн өдрүүдээ гадаа хүйтэн ч гэртээ дулаахан, тухлаг өнгөрүүлэхийг хүсдэг хүмүүст зориулсан өвөрмөц шийдэл. 

"Нойрмог" гацуур

9 Зурмал гацуур

Та ханандаа зураг зурах боломжтой бол шинэ жилийн гацуур модоо зургаар бүтээж болох юм. 

Зурмал гацуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()