Диснейн гүнжүүд сэтгэцийн ямар асуудалтай болохыг эмч нар дүгнэжээ

Хүүхэд насандаа диснейн гүнжүүдийн адилаар царайлаг ханхүүтэй учирч амар сайхандаа жаргахыг хүсэж байгаагүй охин бараг байхгүй байх. Харин бодит амьдрал гэдэг үлгэр биш учраас хором мөч бүр бүхэлдээ гэрэл гэгээтэй, баяр баясгалантай байна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ үлгэрт гардаг дуу аялсан үзэсгэлэнт гүнжүүдийн ихэнх нь бидний бодит амьдралд тулгардаг сэтгэцийн ямар нэгэн асуудлыг төлөөлж харуулдаг гэж үздэг сэтгэцийн эмч нар байх аж. Ингээд та бүхэнд шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлах сэтгэцийн эмч нарын дүгнэлтийг хүргэе! 

Диснейн гүнжүүд сэтгэцийн ямар асуудалтай болохыг эмч нар дүгнэжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Мулан - Хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлагын зөрчил

Мулан бол эрэгтэй хүн дайнд мордож, эмэгтэй хүн гэрээ сахиж үлддэг уламжлалт нийгмийн бүтээгдэхүүн. Тэрээр тогтсон заншлыг дагах хүсэлгүй байсан ч эцэг эхийн шаардлагаар хүсээгүй зүйлээ хийхээс өөр аргагүй болдог. Улмаар уулзалт бүтэлгүйтсэний дараа Мулан өөрийгөө шившиг болсон гэдэгт бүрэн итгэдэг учир өвчтэй аавд нь тусламж хэрэгтэй болоход охин өөрийгөө батлахын тулд тулаанд морддог. Тэрээр өөртөө итгэдэггүй бөгөөд ялангуяа түүний хувьд өөрийгөө танин ухамсарлах асуулт хурцаар тавигддаг.

Мулан - Хүсэл мөрөөдөл, үүрэг хариуцлагын зөрчил

2 Бэлл - Стокхольмын синдром

Энэ тохиолдолд Стокхольмын синдром тод жишээ бий. Өөдрөг, мөрөөдөмтгий номын хорхойтон охин хөгшин аавыгаа аюулаас аварч, үүний төлөө хэт өндөр үнэ төлж, эрх чөлөөгөө хасуулснаар араатны барьцаанд ордог ч хэсэг хугацааны дараа түүнтэй дотносон хайр сэтгэлийн холбоо үүсгэж, хараалыг тайлдаг. Ингээд бүх зүйл амар амгалан журмандаа ордог билээ. 

Гэсэн ч гол асуудал нь Бэллийн хамтрагчаасаа хэт хамааралтай болсон явдалд оршино. Стокгольмын синдром бол барьцаалагдсан эсвэл хүчиндүүлсэн хүнд үүсэх сэтгэцийн эмгэг бөгөөд хохирогч нь барьцаалагч, дарангуйлагчдаа сайн хандах, тэднийг хамгаалах, дурлах зэргээр илэрдэг аж.  Үүний дагуу нөгөө талынхаа асуудал, ашиг сонирхолд анхаарлаа төвлөрүүлж, үүрэг хариуцлагыг нь өөрийн нуруунд үүрдэг. Тухайн кинонд царайлаг ханхүү мангасын дүрээр нуугдаж байсан бол бодит амьдралд энгийн хүний дүрээр мангас нуугдаж байх ч боломжтой юм. 

Бэлл - Стокхольмын синдром

3 Үнсгэлжин - Бодит байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй

Хүүхэд насаа эцэг эхийн хайранд умбаж өнгөрөөсөн тэрээр ухаалаг, энэрэнгүй, тусч болж торнисон байдаг. Охин өөрийн юу хүсэж байгаагаа мэддэг төдийгүй түүнийгээ ч тодорхой илэрхийлж чаддаг байсан. Гэсэн ч ээж нь хорвоог орхиж, аав нь ахин гэрлэх болсноор түүний хувьд бүх зүйл өөрчлөгддөг билээ. Эцэг эхийн энхрий охин эцэс сүүлдээ зарц болж хувирч, аймшигтай хандлага харилцааг тэсвэрлэх шаардлагатай болдог нь кинонд илэрхий харагддаг. 

Үнсгэлжингийн ээжийн үхэл, нарциссист хойд эхийн дарамттай зэрэгцэн түүнийг бүр мөсөн өөрчилж орхидог. Тэрээр өөрийгөө илэрхийлэхээ больж, бусдын хүсэл шаардлагыг өөрөөсөө дээгүүр тавьж, сэтгэл амар амьдралыг байнга мөрөөддөг ч хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах зориггүй хүн болж хувирдаг. Амьдрал түүнд боломж олгосон ч бусдаар шоглуулж, доог тохуу болохоос эсвэл бусдын урмыг хугалахаас айж хойш суудаг. Түүнд загалмайлсан эх тусалж, ханхүү Үнсгэлжингийн хөөрхийлөлтэй сэтгэлийг олж харж, хайрласнаар кино дуусна. Гэхдээ амьдрал дээр ийм нөхцөлд энэ шидийн явдал биелэх боломжгүй шүү дээ.

Үнсгэлжин - Бодит байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй

4 Ариэль - Хүлцэнгүй дорой байдал

Бяцхан лусын дагина түүнийг алхам тутамд нь дагаж мөрддөг аавын хатуу хяналтад өссөн. Тиймээс тэрээр эрх чөлөөтэй байх, бусдыг таньж мэдэх, хэн нэгэнд дурлах гэсэн хязгааргүй хүсэл эрмэлзэлтэй. Ариэль бусдад буруугаар ойлгогдож, ганцаарддаг байснаас үүдэж хүлцэнгүй дорой болж хувирсан байдаг. Урсула цагаа олж тэнгэрийн хаяанд ирээд Ариелын хүссэн зүйлийг өгч чадна гэж ятгах ч үүнийг зөвхөн хариу төлбөртэй хийнэ. Энэ бол хүчирхийлэгчийн хамгийн бодит дүр төрх юм. Урсулагийн ярианд бүрэн автаж, ятгагдсан Ариэль хайрын нэрээр золиос гаргаж, хариуд нь дуу хоолойгоо өгсөн. Гэтэл ханхүүгийн дурласан зүйл түүний хоолой байсан учир Ариэль ийнхүү хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй болно. Бодит амьдрал дээр ийм түүх хаа нэгтээ төгсөж, хайр дурлал дуусдаг. 

Ариэль - Хүлцэнгүй дорой байдал

5 Элса - Сэтгэлийн түгшүүр

Элса гүнж бол сэтгэлийн түгшүүрийн ердийн жишээ юм. Тэрээр өөрийгөө дутуу үнэлдэг, нийгэмд байр суурь эзлэх эрхгүй гэдэгтээ итгэсэн байдаг тул бусад хүмүүстэй харьцахаас зайлсхийдэг.

Эцэг эх нь нас барсны дараа Элса өрөөнийхөө буланд өөрийгөө хорвоогоос тусгаарлах болж, Анна дүүтэйгээ ч харилцаагаа тасалж, дараа нь мөсөн цайз руу цор ганцаар амьдрахаар явдаг. Энэ зан үйлдлийн үндсэн шалтгаан нь хүүхэд ахуй насандаа авсан сэтгэлийн шарх буюу "траума"-аас болдог. Өөрөөр хэлбэл багадаа дүүгээ санамсаргүй байдлаар гэмтээх шахсан явдал, эцэг эхээ алдсан золгүй явдалтай хавсарч сэтгэлзүйд хүндээр туссан байна. 

Элса - Сэтгэлийн түгшүүр

6 Покахонтас - Дотоод зөрчил

Покахонтасын дүр юу юунаас илүүтэй дотоод сэтгэлийн зөрчлийг харуулна. Нэг талаар удирдагч эцэг, уламжлалт үнэт зүйл, амьдралын хэв маяг, өв соёл, өсөж төрсөн газар, чин сэтгэлээсээ түүнийг гэдэг эв эетэй хүмүүсийг хүндэлж хайрлаж амьдрах ёстой гэх. Нөгөө талаар Ива эмээ зүрх сэтгэлээ чагнан сонсохыг уриалж, өөрчлөлт хийхийг дэмжиж, Жон Смитийг хайрлах хайр нь огт өөр ертөнц, хүмүүсийг харах боломжийг нээх. Энэ хоёр талын хооронд  түүний сэтгэлд жинхэнэ сөргөлдөөн өрнөж байна.

Покахонтас - Дотоод зөрчил

7 Алиса - Шизофрени

Алисагийн олж нээсэн ид шидийн ертөнц бол бодит амьдралд шизофренийн баттай шинж тэмдэг юм. Энэ бол хий юм харах,  паранойд төөрөгдөл, ойлголт буурах зэргээр тодорхойлогдох сэтгэцийн эмгэг бөгөөд өсвөр насныханд түгээмэл тохиолдоно. Алиса эхлээд агшиж, дараа нь ид шидийн бялуу идэж өсөж, бүр жаран хөлт, мууртай ярилцдаг ба түүнд энэ ертөнц бүхэлдээ бодит юм шиг санагддаг. 

Алиса - Шизофрени

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()