"Зэрлэг Өрнөд"-ийн жинхэнэ ковбой нарын дүр төрх 19-р зуунд...

2020-12-14, 14:42
3,266

Зөвхөн Америкийн "Зэрлэг Өрнөд" дэх амьдралын тухай харуулдаг бүхэл бүтэн киноны жанр бий. Тиймээс бид 19-р зууны ковбой нарыг Жон Уэйн, Клинт Иствүүд нарын дүр төрхөөр төсөөлж мэддэг болсон. Тэгвэл бодит амьдрал дээр тэд хэрхэн харагддаг байсан, амьдралын хэв маяг нь ямар байсан тухай энэхүү нийтлэлээс сонирхоорой.

"Зэрлэг Өрнөд"-ийн жинхэнэ ковбой нарын дүр төрх 19-р зуунд...
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Америкийн иргэний дайн дууссаны дараа чөлөөнд гарсан ахмад дайчид амьдралаа босгохын тулд өрнө зүг рүү олноороо нүүцгээжээ. Ийнхүү тэд шинэ нутагт байр сууриа олж, хөгжил дэвшлийг авчирч, бусдаас хараат биш байхын тулд эр зоригтой, хатуужилтай байх хэрэгтэй болсноор "ковбой" хэмээх соёл үүссэн юм.

Ковбойн гол амь зуулга нь мэдээж үхрийн аж ахуй бөгөөд тэдний амьдралын хэв маягт Мексик соёл ихээхэн нөлөөлжээ. Өмсдөг бүрх, хантааз, савхин өмд, хүзүүний алчуур зэрэг нь бүгд мексик гаралтай юм.

Сомбреро болон стетсон бүрх малгайнууд нь ковбой нарын салшгүй нэг хэсэг. Өндөр орой, өргөн саравч нь зуны халуун нар, бороо цаснаас хамгаалахын зэрэгцээ морьтой явж байхад модны мөчир, өргөснөөс бас хамгаална.

Доорх зураг дээр буй Исом Дарт нь боол гаралтай байсан ч хожим чадварлаг эмнэг сургагч, үхрийн хулгайч болж "Каликогийн ковбой" хэмээн алдаршсан байна.

Тэр үеийн гол тээврийн хэрэгсэл болох морин тэрэг

Өнгөт арьстай домогт ковбой Жесси Шталь

"Зэрлэг өрнөд"-ийн эрин үед хүн бүр буутай байжээ. Хэрэв насанд хүрсэн эр кольт гар буугүй байх юм бол түүнийг эр хүн гэж үздэггүй байв.

Арьсан гадартай өмдийг чапарехас гэж нэрлэдэг.

Хурганы арьсан гадартай өмд нь морьтой явахад хүйтэн салхинаас гайхалтай хамгаалдаг байжээ.

Зэрлэг өрнөдөд эмэгтэйчүүд маш ховор байсныг дараах зургаас харж болно.

Ковбой нарт өөрсдийн гэсэн чандлан мөрддөг хууль байв. Тэдний нэгээс нь дурдвал, "зэвсэггүй эр рүү гал нээхгүй, эмэгтэй хүнийг хэзээ ч буудахгүй."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()