Хүүхдээсээ та яагаад ач хариулахыг шаардах ёсгүй вэ?

2020-12-15, 16:30
2,240

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьдралын хэв маяг ч дагаж өөрчлөгдөөд байгаа энэ үед гэр бүлийн бүтэц, үүрэг хариуцлага ч хувирсан байна. Та өөрийнхөө хүүхдийг амжилттай яваа удирдагч, эмч, инженер, санхүүч цаашлаад хөрөнгө чинээлэг ямар ч хүн болоосой гэж хүсдэг байж болно. Тэгвэл нас бие гүйцсэн хүн эцэг эхийнхээ хүсэл шаардлагад нийцүүлж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг золиослох нь хэр зөв хэрэг вэ? Ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ  төдийлөн зөрж чаддаггүй учир зүгээр л хүслийг нь дагах шийдвэр гаргадаг. Энэ шалтгаанаар өөрийн хүссэн амьдралаар амьдарч чадаагүй, эргүүлэн төлөх боломжгүй өр болон гэмших мэдрэмжийн барьцаанд орсон олон хүн бий. 

Хүүхдээсээ та яагаад ач хариулахыг шаардах ёсгүй вэ?

Бид энэ ноцтой сэдвийг хөндөж, өсч том болж буй хүүхдүүдэд эцэг эхдээ талархах болон сайн дураараа өөрийгөө золиослох хоёрын хоорондох нарийхан зааг хаана байгааг ойлгоход нь туслахаар шийдсэн юм.

 

1 "Би таньгүйгээр энэ хорвоод ирэхгүй байсан ч намайг төрүүлэх нь таны сонголт байсан."

Хүүхдийнхээ оюун бодол, дотоод ертөнцөд халддаг эцэг эхчүүдийн хамгийн том жишээ бол "Би чамайг 9 сар тээж төрүүлсэн", "Би нойроо хугаслаж чамайг өсгөсөн", "Хүний ач мэддэггүй" зэрэг өгүүлбэрүүд юм. Гэхдээ эдгээр нь дэлхийн аль ч улсад ээж болохоор шийдсэн эмэгтэй хүн бүрийн хийдэг л үйлдлүүд биш гэж үү? 

Бяцхан хүүхэд эцэг эхээсээ авч байгаа хайр халамж, халуун дулаан зүйлсийг тэдэнд буцаан төлөх ёстой гэж мэдэхгүй. Хүүхдийг "Ач хариулах" нэрээр "Өрөнд оруулах" нь эцэг эхээ гэсэн хайрыг гуйвуулж, харилцан зэмлэл үүсэж эцэстээ бие биенийхээ урмыг хугалах болно.

Хүүхдийг насанд хүрэх үед дээрх асуудал улам хурцаар тавигдаж эхэлдэг. Үнэн хэрэгтээ хайр халамж нь гэр бүлийн гишүүн бүрт байх байгалийн жам ёсны зүйл бөгөөд эцэг эхчүүд гэр бүлийн шинэ гишүүнд байгалийн жамаар анхаарал халамж тавьдаг тул ирээдүйд хүүхдийг ач хариулахыг хүсэх шаардлагагүй.

"Би таньгүйгээр энэ хорвоод ирэхгүй байсан ч намайг төрүүлэх нь таны сонголт байсан."

2 "Би танд олон зүйлийг өгсөн ч анзааруулж чадаагүй бол уучлаарай."

Амьдралынхаа эхний минутаас л хүүхэд эцэг эхдээ эгдүүтэй төрх, тэврэлт, анхны үг, хийсэн бүтээлээрээ дамжуулж хайраа илэрхийлэх гээд өөрт байгаа бүх зүйлээ өгдөг ч эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрсдөд нь зориулан хийсэн зүйлсийг анзаардаггүй. Гэвч тэдгээр жижиг зүйлс анзаарагдахгүй өнгөрч, насанд хүрэгчид зөвхөн хүүхдийнхээ хоол, хувцас зэрэг үндсэн хэрэгцээг хангахдаа төвлөрч байвал тухайн хүүхэд ирээдүйд гэр бүлтэйгээ ойр байхыг хүсэхгүй болох үед гайхах хэрэггүй. 

Түүнд хөгшин настай эцэг эхээ асран халамжлах хүсэл огт төрөхгүй байж ч болно. Хамгийн тохиромжтой хувилбараар тайлбарлавал, хүүхэд нас биед хүрээд элдэв бүтээгдэхүүн, эм тариа худалдаж авах зэрэг төлбөр төлөх замаар эцэг эхийнхээ үндсэн хэрэгцээг үргэлжлүүлэн биелүүлж, харин тэдэнтэй аль болох цөөн уулзахыг хүсэх магадлалтай. 

"Би танд олон зүйлийг өгсөн ч анзааруулж чадаагүй бол уучлаарай."

3 "Эцэг эх үргэлж хамгийн дотны хүн байдаггүй."

Эцэг эх гэдэг хүүхдийнхээ амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс мөн боловч хүүхдийн итгэлийг хүлээх дэлхий дээрх цор ганц хүмүүс биш юм. Харамсалтай нь эсрэг нөхцөл байдал бас тохиолдож болно. Хүүхдүүд, эцэг эхчүүд үл ойлголцох, дэмжлэг дутмаг байгаа юм шиг санагдах, эсвэл эцэг эх нь тэдний асуудлыг үл тоомсорлож байгаа мэт сэтгэгдэл төрөх зэргээс асуудал үүсэж эхэлдэг. Нэмж дурдахад хүүхдийн хувьд эцэг эхийн хорон үг танихгүй хүний үгээс илүү хүндээр тусдаг бөгөөд ингэснээр нөхцөл байдлыг улам дордуулдаг байна. 

Санаа зовоосон асуудал, маргаан, доромжлол зэрэг хүнд зүйлсийг эцэг эхээ хайрлах үүднээс хэлэхгүй байхаар шийдсэн нөхцөл бол "хайр биш". Та бага наснаасаа л ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэгийг авахаас татгалзсан бол насанд хүрээд ч хэн нэгний тусламж дэмжлэгийг хүртэж чадахгүй. Чухамдаа эцэг эх, хүүхэд харилцан сэтгэл хөдлөлөө хуваалцаж, ярилцсанаар хоорондын холбоогоо улам бэхжүүлж байдаг. 

Хэрэв эцэг эх нь бүх хайраа хүүхдэдээ ямар ч болзолгүйгээр өгсөн бол хүүхэд өсч том болоход тэд ямар нэгэн өр, төлөөс төлөх шаардлага гарахгүй бөгөөд хүүхдийн талаас эцэг эхдээ анхаарал халамж тавих нь үүрэг хариуцлага болж биш, байгалийн жамаар илэрнэ. 

"Эцэг эх үргэлж хамгийн дотны хүн байдаггүй."

4 "Би таны хүсдэг шиг хүн болмооргүй байна."

Эцэг эхчүүд таны ирээдүйн талаар зарим нэг санаа бодолтой байж болох ч тэд таны санаа бодлыг хэрэгжүүлэхэд хэзээ ч саад болохгүй. Насанд хүрнэ гэдэг нь өөрөө өөрийнхөө замыг сонгоно гэсэн үг бөгөөд энэ нь эцэг эхийн тань амьдралын замналтай төстэй эсвэл огт өөр ч байж болно.

Хүүхэд багаасаа юу хүсч байгаагаа мэддэг боловч хэрэв эцэг эх нь тэдний төлөө дур мэдэн сонголт хийсээр байвал алдаа гаргахаас айдаг, тэдний нөхцөл байдлаас үргэлж хамааралтай болж, өөрийн амьдралын хариуцлагыг өрөөл бусдад үүрүүлсэн хүн болж хувирах эрсдэлтэй. 

Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ хүлээлтийг биелүүлэх үүднээс өөрийн хүслээр шийдвэр гаргахаас татгалзвал үлдсэн амьдралынхаа туршид дүр эсгэж амьдрах шаардлага үүснэ. Гэр бүлийн хүсэлтээр мөрөөдлөө орхих нь хожим уур бухимдал, гомдол, харуусал болж хувирдаг. Гэр бүлийн эрүүл харилцаа биднийг өөрсдөөрөө байлгах боломжийг олгодог учир хэрэв таны нөхцөл байдал өөр бол та үүнийг хэлэлцэж, хил хязгаараа тогтоох цаг болжээ.

"Би таны хүсдэг шиг хүн болмооргүй байна."

5 "Би та бүгдэд бүх цаг хугацаагаа зориулж чадахгүй."

Ахимаг настай болсон эцэг эхчүүд ихэнх тохиолдолд хүүхдээсээ эргүүлэн анхаарал халамж, цаг хугацаа шаардаж, хором мөч бүрийг хамтдаа өнгөрүүлэх хүсэлтэй болдог. Энгийнээр бол хүүхдүүд өсөж торниж өөрсдийн амьдралаа эхлүүлэхээр үүрнээсээ нисдэг бол эрх чөлөөг хүссэн хүүхдүүдийг эцэг эх нь үргэлж дэргэдээ цавуу мэт хамт байлгахыг хүсэж эхэлдэг байна. Улмаар ач зээгээ харах, туслах нэрээр амьдралд нь оролцох нь буруу биш боловч хүн юун түрүүнд өөрийнхөө амьдралыг цогцлоох, үүрэг хариуцлагаа өөрсдөө ухамсарлаж, шийдвэрлэж сурах нь чухал юм. 

"Би та бүгдэд бүх цаг хугацаагаа зориулж чадахгүй."

6 "Би та нарт цаг хугацааг буцааж өгч чадахгүй."

"Ач мэддэггүй" гэх гомдол нь эцэг эх өөрсдийн хүсээгүй нөхцөл байдалд орсон үедээ хэлдэг үг бөгөөд хүүхэд гарч ирснээр тэдний амьдралын чиг өөрчлөгдсөн мэт санагддаг тул тодорхой зорилгод хүрэхэд саад болсон гэх үзлээс үүдэлтэй. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд эцэг эхийнхээ өөртөө зориулж зүрхлээгүй байсан цаг хугацааг буцааж өгч чадахгүй шүү дээ. 

Мэдээж хүүхдийн амьдралын эхний хэдэн жилүүдэд эцэг эхийн бүхий л цаг хугацаа түүнд зориулагддаг ч цаашдын ирээдүйд цагаа хэрхэн зохицуулах нь зөвхөн тэднээс хамаарна. Хэрэв ямар нэг байдлаар эцэг эх байх хариуцлага нь тэдэнд таатай, сайхан байгаагүй бол амьдралынх нь хамгийн сайхан он жилүүдийг хулгайлсан буруутанг хайж эхэлдэг. Улмаар эцэг эхийнхээ алдсан бүх зүйлийг үг бүрчлэн дагах, хүслийг нь биелүүлэх зэргээр "ач" хариулахыг шаарддаг. 

"Би та нарт цаг хугацааг буцааж өгч чадахгүй."

7 Дүгнэлт

Эцэг эхийн үр хүүхдүүддээ өгч чадах хамгийн чухал зүйл бол эрх чөлөө, өөрсдийнхөө амьдралаар амьдрах боломж юм. Хэрэв та хүүхдүүддээ өөрсдийнхөө алдаанаасаа суралцах боломж өгч, хүсэл сонирхлыг нь хүлээн зөвшөөрч, өөрийн байр сууриа тулгалгүй тэднийг сонсож өсгөвөл тэд байгалийн жам ёсоор эцэг эхдээ талархах сэтгэлтэй, хариуцлагатай хүн болж өсөх болно. Мөн тэр хугацаанд эцэг эхчүүд ч мөн өөрсдөдөө цаг хугацаа гаргаж чадвал хожим хойно нь амьдрал "үрэгдсэн" мэт мэдрэмж авахгүй. 

Хүүхэд эцэг эхийнхээ хандлагыг өвлөн авч үлддэг гэдгийг санахад илүүдэхгүй бөгөөд танд тусламж хэрэгтэй байгаа тэр мөчид өөрийнхөө тусгалыг толинд харж, өмнө нь ямар хүн байснаа эргэн хараарай.

Дүгнэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()