Уулсын дундах Киргиз улсаар морьтой аялсан нь... (25 фото)

2020-12-15, 17:59
3,824

Шанхайд амьдардаг Америкийн гэрэл зурагчин Скотт Тернер шинийг эрэлхийлж, айдастайгаа нүүр тулгарахын тулд Төв Азийн Кыргызстан (Киргиз) улсыг хөндлөн гулд морьтой туулахаар шийджээ. Ингээд түүний аяллын зургуудаас сонирхуулж байна. 

Уулсын дундах Киргиз улсаар морьтой аялсан нь... (25 фото)

Скотт Тернер нь 2014 онд АНУ-аас гарснаас хойш Азийн улсуудаар дамжин амьдарсаар өдийг хүрчээ. Түүнийг Мумбайд байхад нь нэг найз нь Киргизээр морьтой аялж, байгалийн сайхныг бишрэнгээ өөрийгөө сорьж үзэхийг санал болгосон байна.

"Огт мэдэхгүй улсад, зэлүүд уулсын дунд морьтой явна гэхээр миний санаанд буухгүй байсан. Гэтэл нэг л мэдэхэд Бишкек хотод ирчихсэн, хамаг мөнгөө шавхан малчнаас уналгын морь худалдаж аваад зогсож байв."

"Нийслэлээс гарч 5 өдөр морьтой явсны эцэст би өндөр уулын  дундах Сонкюль хэмээх нууранд ирсэн. Өдөржингөө уулсын хөндийгөөр явах уйтгартай байсан ч замд тааралдсан малчид надад үнэхээр дэм болж байлаа. Хэл мэдэхгүй ч гэсэн тэд намайг гэртээ урин цай уулгаж, өөрсдийн амьдралын талаар ярьж байсан. Амьдардаг газартай нь нэгэн адил тэдний энгийн хэв маяг л хамгийн үзэсгэлэнтэй байсан."

Замд нь олон саад тотгор тохиолдсон бөгөөд жишээлбэл морь нь шөнө алдуурсан, түүнчлэн нэг удаа шавар руу унасан тул арайхийж гаргаж чаджээ.

Гантай жил байсан болохоор өвс тун тачир, өөрийнх нь ч бас идэх хоол дуусаж байсан тул суурин газар олтлоо 7 хоногийн турш үлдсэн хоолоо хуваарилан идэх шаардлагатай болсон байна.

"Бүтэлгүйтэхээс айх, хүсэл тэмүүлэлгүй байх явдал л намайг хойш нь татдаг болохоос мориноос унах, төөрөх, бэртэж гэмтэх аюул гарахгүйг би энэ аяллаас ойлгосон. Өөрөөр хэлбэл миний хил хязгаарыг энэ нь сануулж өгсөн" хэмээн тэрээр ярьсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()