"Тамын сахиусан тэнгэрүүд" клубын гишүүдийн мөрддөг амьдралын дүрэм

Алдарт мотоциклчдын клуб "Тамын сахиусан тэнгэрүүд" буюу "Hell's Angels" нь 1948 онд байгуулагдсан юм. Хэдийгээр энэ клуб нь муу нэртэй ч түүнд элсэх нь нэр төрийн хэрэг байсаар байна. Гишүүд нь нарийн зохион байгуулалт болон дүрэм журамтай байдгаас та бүхэнд танилцуулъя.

"Тамын сахиусан тэнгэрүүд" клубын гишүүдийн мөрддөг амьдралын дүрэм

Тус клубт орно гэдэг хэцүү. Ингэхийн тулд зарим хүмүүс олон жил зарцуулдаг бөгөөд бүх гишүүдийн саналыг авч чадаж гэмээ нь элсдэг. Гэхдээ нэг л орсон бол насан туршдаа гарах эрх байхгүй.

Орох хүсэлтэй хүмүүс гишүүдтэй хамтдаа урт хугацааг өнгөрөөж, нэг нэгнээ мэдэж авдаг. Өөрөөр хэлбэл тэд "Hell's Angels"-ийн өгсөн даалгавруудыг биелүүлдэг гэсэн үг юм. Мөн тэднийг клубын арга хэмжээнүүдэд байнга урьж бусад гишүүдтэй танилцуулдаг байна.

Клуб доторх бүлэг бүр өөрийн гэсэн логотой байх бөгөөд гишүүн бүр түүнийгээ хантааз болон хүрэм дээрээ нэрийн хамт наадаг. Энэ нь тэдний хувьд ариун зүйл юм.

"Hell's Angels"-ийн бүлэг бүр өөрийн гэсэн хувцасны кодтой байдаг ч ерөнхийдөө бүгд хар жийнс, цагаан футболк, хантааз өмсдөг. Зарим газарт шорт өмсөхийг зөвшөөрдөгч зарим нь хориглодог гэнэ.

Тэд мотоциклоор явахдаа байнга нарийн дараалалтай явна. Үргэлж олуулаа явдаг учраас машин замыг эзлэх нь хэвийн үзэгдэл. Цувааны эхэнд бүлгийн удирдагч байх бол түүний араас тухайн бүсийн удирдагч, түүний туслахууд гэх мэтээр үргэлжилнэ.

Цуваанд явж байгаа нэг л хүнийг цагдаа зогсоох юм бол бүгд зогсоно. Энэ нь тэднийг хэр эв нэгдэлтэй, зохион байгууллаттайг харуулдаг бөгөөд цагдаа нарт тэднийг оролдох хэрэггүй гэсэн анхааруулга болдог.

Клубын гишүүд шоронд ажиллах, засан хүмүүжүүлэх газруудтай холбоо тогтоох болон ямар нэг гэрээ хэлэлцээрт нэрээ оруулах хориотой байдаг. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэх боломжтой учраас цагдаад ажиллах ч бас хориотой.

Сахиусан тэнгэрүүд бүлэг дотор болсон зүйлийн талаар юу ч гадагш юу ч хэлэх эрхгүй байдаг. Цагдаад амаа нэсээн хүн шууд "хасагддаг".

Гишүүд өөрсдийн дураар гарах эрхгүй. Дүрэм зөрчиж байж л тэд сахиусан тэнгэр байхаа больдог. Тийм учраас олон гишүүдийн хувьд бүлэг нь 2 дахь гэр бүл болсон байдаг.

Сахиусан тэнгэрүүд мөн сэтгүүлчидтэй ярьж болдоггүй. Энэ нь мөн тэдний нууцыг хадгалах зориулалттай юм.

Бүх мотоциклчид гишүүн болж чадахгүй. Хамгийн гол шалгуурын нэг нь жинхэнэ Harley Davidson унах байдаг бөгөөд өөр мотоцикл унах хориотой.

Гишүүд ганцхан мотоциклоор явах ёстой байдаг. Нэг гишүүн жилд дунджаар 20 мянган км замыг мотоциклоор туулдаг байна. Ингэхийн тулд тухайн хүн жинхэнэ хорхойтон байх хэрэгтэй шүү дээ. Эс бөгөөс тэр их замыг яаж дийлэх билээ.

Гишүүд нэг нэгнээ гэр бүл гэж дууддаг. Тэд ихэнх цагаа хамт өнгөрөөдөг учраас энэ нь хэвийн үзэгдэл юм.

"Hell's Angels"-ийн гишүүд бусад мотоциклчдын клубт элсэх хориотой.

Өөрийн гэсэн "Hell's Angels"-ийн бүлгийг байгуулах хэцүү. Тухайн бүст Harley Davidson-ий стилийг баримталдаг хүмүүсийг олох тийм ч амар биш бөгөөд хангалттай гишүүдтэй болтол олон жилийг зарцуулах хэрэг гарна.

"Hell's Angels" маш нарийн шийтгэлийн журамтай. Тэнд хэнд ч мэдэгдэж болохгүй гэсэн дүрэм үйлчилдэг. Өөрөөр хэлбэл гишүүд нь юу ч болсон бай ганы хүнд юу ч хэлж болохгүй, эс бөгөөс маш хүнд шийтгэл амсдаг.

"Hell's Angels"-ийг ахан дүүсийн холбоо гэж нэрлэдэг нь учиртай. Учир нь эмэгтэйчүүд тус бүлэгт элсэх эрхгүй байдаг юм. Гэхдээ гишүүдийн эхнэрүүд болон найз бүсгүйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Албан ёсоор тус клубыг "HELLS ANGELS" гэж бичдэг. Гэхдээ англи хэлний зөв бичгийн дүрмийн дагуу "Hell's Angels" гэж бичих ёстой. Гэхдээ тус клубын зорилго нь бүх хууль дүрмийг зөрчих учраас үүнийг тоодоггүй байна.

Тус клубын шүтэн бишрэгчид болон элсэхийг хүссэн хүмүүс өөрсдийн нэр болон логог наасан хантааз өмсөх хориотой. Гэхдээ "Hell's Angels" гэсэн бичигтэй энгийн хувцас өмсөж болно. Энэ нь тэдний хувьд хүндлэл үзүүлж байгаад тооцогддог.

Бүр "Hell's Angels"-ийн бэлэг дурсгалын дэлгүүр байдаг бөгөөд тэндээс төрөл бүрийн хувцас хэрэглэл авч болно. Мөн тус дэлгүүрт энгийн хүмүүст зориулсан болон зөвхөн гишүүдэд зориулсан хэсэг гэж байдаг.

"Hell's Angels"-ийн гишүүд хар тамхи хэрэглэх хориотой. Хар тамхи хэрэглээд баригдах юм бол шууд хөөгдөнө.

"Hell's Angels"-ийн вэбсайт энгийн хэрэглэгч болон гишүүдэд зориулсан хэсэгтэй. Энгийн хүмүүсийн хэсэг олон нийтэд нээлттэй бол гишүүдийн хэсэгт тусгай нууц үгээр нэвтэрдэг.

"Hell's Angels"-ийн шинэ гишүүдийг "дэглэх" нь энгийн үзэгдэл. Шинэ гишүүдийг хатуу чанга болгохын төлд "ах нар" нь хүссэнээ хийдэг байна. Энэ нь гишүүдийн хувьд хамгийн хүнд үе юм.

Бүлгийн гишүүд эмэгтэйчүүдтэй дотно харилцаанд орохыг хүсвэл заавал зөвшөөрөл авсан байх хэрэгтэй байдаг.

Гишүүн болсон бол бүх зүйлийн урд "Hell's Angels" байх ёстой. Ямар ч албан болон хувийн асуудал бүлгийн өмнө орох эрх байхгүй. "Hell's Angels" нь даяаршилд тийм ч таатай ханддаггүй. Сүүлийн үед цөөн тооны Латин Америк гаралтай гишүүд элссэн байдаг.

Бүлэг бүр өөрсдийн гэсэн газар нутагтай. Тэнд нь бусад бүлгийн хүмүүс цугларч болохгүй ч дамжин өнгөрч болно.

"Hell's Angels" нь жил бүр "Toys for Tots" хэмээх сайн дурын ажиллагаа явуулдаг. Үүнд ямар ч хамаагүй дугуй унадаг хүн бүр оролцож болно.

"Hell's Angels"-ийн хамгийн гол дүрэм нь хүндлэлийг хүндлэлээр хариулах юм. Тэдэнтэй эелдэг харьцсан хэнтэй ч зөрүүлээд эелдэгээр харьцана.

"Hell's Angels" рок концертуудад хөлсөөр хамгаалалт хийдгээрээ алдартай. Анх 1961 онд Жорж Харисон тэднийг хөлсөлж байснаар энэ уламжлал эхэлжээ. Хэн ч тэдэнтэй шөргөөцөлдөхийг хүсдэггүй учраас үр дүнгээ өгдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()