Технологийн компаниуд худалдан авагчдын эсрэг ямар заль мэх хэрэглэдэг вэ?

Өнөө үед бид өргөн хэрэглээний шинэ цахилгаан барааг 2-3 жил тутамд шинээр авах шаардлагатай болдог гэдгийг анзаарахаа больжээ. Мэдээж хэрэг үйлдвэрлэгчид худалдан авагчдыг татах, шинэ бүтээгдэхүүн худалдаж авахаас өөр аргагүй болгохын тулд "засвар авахгүй", "энэ загварын сэлбэг байхгүй", "хуучирсан", "шинэ технологийг дэмждэггүй" гэх мэт шалтаг гаргаж ирдэг билээ.

Технологийн компаниуд худалдан авагчдын эсрэг ямар заль мэх хэрэглэдэг вэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн үйлдэрлэгчдийн мөрөөдөл бол баталгаат хугацаа дууссаны маргааш нь л эвдэрдэг бүтээгдэхүүн юм. Нэгэнт баталгаат хугацаа нь дууссан учраас тэд шинэ загварыг нь авахаас өөр аргагүй болно шүү дээ.

Энэ бол капиталист нийгэмд нийтлэг жишиг болсон үзэгдэл бөгөөд үүнтэй нэгэнт эвлэрэхээс өөр аргагүй болоод байна.

Үйлдвэрлэгч анх тохиролцож хэрэглэгч нарын "мөлжиж" эхэлснийг батлах анхны баримт бол 1924 оны Фобос картель юм. Үүнийг Osram, Philips, General Electric зэрэг тухайн үеийн хамгийн том чийдэн үйлдвэрлэгч компаниуд зохион байгуулж, гэрлийн чийдэнгийн бүх тэргүүлэх үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн юм.

Картелийн гишүүд гэрлийн чийдэнгийн ашиглалтын хугацааг 2500 цагаас 1000 цаг хүртэл бууруулан илүү их бараа зарах арга сэдсэн байна. Хожим нь тэднийг хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж асар өндөр хэмжээний торгууль ноогдуулсан билээ.

Төлөвлөгөө хэрэгжиж, гэрлийн чийдэнгийн борлуулалт дэлхий даяар нэмэгдэж картелийн гишүүдэд өндөр орлого авчирсан. Энэхүү хуйвалдаан нь 1942 онд ил болж, картелийг тарааж байсан удаатай.

Гэхдээ одоогийн чийдэнгийн ашиглалтын хугацаанаас харахад улам багассан байгаа нь тодорхой болсон. Тэгэхээр үйлдвэрлэгч нар энэ аргаа хэрэглэсээр байгаа гэх сэрдлэг үүснэ. 

Одоогийн үйлдвэрлэгчид ямар заль мэх ашигладаг вэ?

Хуванцар эд анги үйлдвэрлэх технологийг өндөр хөгжүүлсний ачаар үйлдвэрлэгчид тодорхой хугацааны дараа шинж чанараа өөрчилдөг бүтээгдэхүүн гаргаж авчээ. Жишээлбэл, хоёр жилийн дараа чанараа алдах, хялбар хагардаг болох гэх мэт.

Лити-ион (полимер) батерей гарч ирсэн нь үйлдвэрлэгчдэд том нээлт болжээ. Уг материалаар зөвхөн нэг төрлийн төхөөрөмжид таарах батерей хийж болдог. 3-4 жилийн дараа ийм төрлийн батерей үйлдвэрлэхээ больж, та шинэ төхөөрөмж авахаас өөр аргагүйд хүрнэ.

Таныг шинэ төхөөрөмж авахаас өөр аргагүй болгох дараагийн арга бол програм хангамжийг шинэчлэх явдал юм. Дараагийн шинэчлэлт хийсний дараа таны төхөөрөмж удааширч, хангалттай зайгүй болох эсвэл WhatsApp, Viber эсвэл бусад програмууд ажиллахаа больж эхэлнэ.

Тийм тохиолдолд хуучин утсаа гайгүй хэрэглэж болох ч та шинээр утас авахаас өөр аргагүйд хүрч байна.

Үүнээс гадна бүх өнгөт зурагтууд жил ирэх тусам бүдгэрдэг. Зарим брэндүүд энэ аргыг маш сайн хэрэглэдэг ба ихэнх тохиолдолд 2-3 жилийн дараа зурагтны өнгө өмнөхтэйгөө адилгүй болох бөгөөд засварчид "шинэ зурагт худалдаж ав" гэж хэлэхээс өөр зүйл хэлэхгүй. Та өөр брэндийн зурагт худалдаж авч болох ч үр дүн нь мөн л ижил байх юм. 

LED гэрэл мөн адил хурдан хугацаанд шатдаг боловч харьцангуй хурдан засах боломжтой. Бүтээгдэхүүн бүр өөрсдийн гэсэн ашиглалтын хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн хугацаанд ажиллахаар тохируулж хийдэг гэсэн үг юм.

Тэр хугацааг үйлдвэрлэгчид баталгаат хугацаа гэх бөгөөд тэд бүтээгдэхүүнээ тухайн хугацаанд зүгээр ажиллана гэж тооцож, түүнээс өмнө эвдэрвэл шинээр солих буюу засах үүрэг хүлээдэг.

Доорх зураг дээрх LED гэрлүүд нь 3 жилийн баталгаат хугацаатай байжээ. Тэд зүгээр ажиллаж байснаа 3.5 жилийн дараа нэг нэгээрээ унтарч 10 гэрлээс ердөө 4 нь л үлдсэн байна.

Нэгэнт баталгаат хугацаа дууссан тул харамсах зүйлгүй шинийг худалдаж авахад зарим нэг хүмүүс чухам юу нь эвдэрсэн болохыг сонирхож, гэрлийг задалж үзээд ийм хагас дамжуулагч нь шатсан болохыг мэдэж авчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()