"Гэртээ ганцаараа" киног дахиж үзэхдээ анзаарах хэрэгтэй сонирхолтой зүйлс

2020-12-17, 12:00
2,941

12-р сар бол шинэ жил, зул сарын баярын кино үзэхэд нэн тохиромжтой үе билээ. Баярын уур амьсгал төрүүлсэн дэлгэцийн бүтээлүүдийг бодох төдийд л хэн бүхний толгойд хамгийн түрүүнд бууж ирдэг хэд хэдэн алдартай кинонууд бий. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй "Гэртээ ганцаараа" гэдгийг эсэргүүцэх хүн бараг л байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэхүү киноны эхний хоёр анги буюу жүжигчин Маколей Калкин (Macaulay Culkin)-ий гол дүр бүтээсэн кинонд та бүхний урьд өмнө нь анзаараагүй байж болох зарим хэсгүүдийг толилуулъя. 

"Гэртээ ганцаараа" киног дахиж үзэхдээ анзаарах хэрэгтэй сонирхолтой зүйлс

1 Харри гэр бүлтэй. Киноны төгсгөлд тарантула аалз түүн дээр унахад дүрийн зүүн гаранд хуримын бөгж тод харагдана.

Харри гэр бүлтэй. Киноны төгсгөлд тарантула аалз түүн дээр унахад дүрийн зүүн гаранд хуримын бөгж тод харагдана.

2 Онгоцны буудал дээр Кевиний тасалбар илүү гараагүй нь урьд шөнийн санаандгүй явдлаас үүдэлтэй. Кевиний тасалбарыг хогийн саванд хамаад хаячихсан учир тасалбар, хүний тоо тэнцдэг.

Онгоцны буудал дээр Кевиний тасалбар илүү гараагүй нь урьд шөнийн санаандгүй явдлаас үүдэлтэй. Кевиний тасалбарыг хогийн саванд хамаад хаячихсан учир тасалбар, хүний тоо тэнцдэг.

3 Нью Йорк хотод амьдардаг Жорж ахын дүр эхний ангид хэдхэн секунд гараад өнгөрдөг. Харин хоёрдугаар ангид түүний гэрт очихоор төлөвлөсөн боловч гэртээ байдаггүй.

Нью Йорк хотод амьдардаг Жорж ахын дүр эхний ангид хэдхэн секунд гараад өнгөрдөг. Харин хоёрдугаар ангид түүний гэрт очихоор төлөвлөсөн боловч гэртээ байдаггүй.

4 Найруулагч нь Баззын найз охиныг хиймэл үс зүүсэн эрэгтэй хүүхдээр орлуулсан байна. Тэрээр охин хүүхэд тоглуулбал дараа нь эвгүй байдалд оруулахаас болгоомжилсон гэнэ.

Найруулагч нь Баззын найз охиныг хиймэл үс зүүсэн эрэгтэй хүүхдээр орлуулсан байна. Тэрээр охин хүүхэд тоглуулбал дараа нь эвгүй байдалд оруулахаас болгоомжилсон гэнэ.

5 "Гэртээ ганцаараа 2" кинонд Дональд Трамп камео дүр бүтээсэн. Тэрээр зураг авалт явагдсан зочид буудлын эзэн байсан учир өөрийг нь кинонд гаргавал буудлаа ашиглуулна гэсэн болзол тавьжээ.

"Гэртээ ганцаараа 2" кинонд Дональд Трамп камео дүр бүтээсэн. Тэрээр зураг авалт явагдсан зочид буудлын эзэн байсан учир өөрийг нь кинонд гаргавал буудлаа ашиглуулна гэсэн болзол тавьжээ.

6 Эхний ангид Кевин Зул сарын өдөр хоосон байшинд ганцаараа сэрээд зогсохгүй Санта байхгүй гэдгийг анх удаа ухаарсан байх. Түүнийг үлдээсэн сүү, жигнэмэг нь бүтэн хэвээр үлджээ.

Эхний ангид Кевин Зул сарын өдөр хоосон байшинд ганцаараа сэрээд зогсохгүй Санта байхгүй гэдгийг анх удаа ухаарсан байх. Түүнийг үлдээсэн сүү, жигнэмэг нь бүтэн хэвээр үлджээ.

7 Кевин өвгөн Марлитай анх таарахад үхлийн талаар өгүүлэх "Dies Irae" аялгуу явж эхэлдэг. Харин Кевин түүнтэй танилцсаны дараа найрал дуучид "Carol Of The Bells" дууг дуулж эхлэх нь хүүгийн анхны сэтгэгдэл хуурамч байсныг харуулна.

Кевин өвгөн Марлитай анх таарахад үхлийн талаар өгүүлэх "Dies Irae" аялгуу явж эхэлдэг. Харин Кевин түүнтэй танилцсаны дараа найрал дуучид "Carol Of The Bells" дууг дуулж эхлэх нь хүүгийн анхны сэтгэгдэл хуурамч байсныг харуулна.

8 Энэ үзэгдэл кино бүтээсэн компани болох Hughes Энтертайнментын логог ерөнхийлөн дүрсэлдэг.

Энэ үзэгдэл кино бүтээсэн компани болох Hughes Энтертайнментын логог ерөнхийлөн дүрсэлдэг.

9 Жо Пескигийн дүр анхнаасаа гар буу хэлбэртэй зангианы хавчаар зүүж, үзэгчдэд эсрэг дүрийг илэрхийлэх мессеж өгсөн.

Жо Пескигийн дүр анхнаасаа гар буу хэлбэртэй зангианы хавчаар зүүж, үзэгчдэд эсрэг дүрийг илэрхийлэх мессеж өгсөн.

10 Киноны эхний ангид Кевиний өмсөж байсан хүрмийг хоёрдугаар ангид хамаатны дүү нь өмссөн байдаг. Жилийн дараах үйл явдлыг харуулж буй тус кинонууд Кевин өсөж томорч дүүдээ багадсан хувцсаа шилжүүлсэн мэт харагдаж байгаа юм.

Киноны эхний ангид Кевиний өмсөж байсан хүрмийг хоёрдугаар ангид хамаатны дүү нь өмссөн байдаг. Жилийн дараах үйл явдлыг харуулж буй тус кинонууд Кевин өсөж томорч дүүдээ багадсан хувцсаа шилжүүлсэн мэт харагдаж байгаа юм.

11 Киноны дэвсгэр өнгө ногоон болон улаан байхаар төлөвлөсөн.

Киноны дэвсгэр өнгө ногоон болон улаан байхаар төлөвлөсөн.

12 2020 оны "Christmas Chronicles 2" кинонд Кейт МакКаллистерын үзэгдэлтэй ижил хэсэг гардаг.

2020 оны "Christmas Chronicles 2" кинонд Кейт МакКаллистерын үзэгдэлтэй ижил хэсэг гардаг.

13 МакКаллистерийн гэр бүл нохойтой болох нь киноны эхэнд дурдагддаг. Энэ нь киноны сүүлд гарах гал тогооны өрөөний тусгай нохойн хаалганы учрыг тайлбарлаж өгнө.

МакКаллистерийн гэр бүл нохойтой болох нь киноны эхэнд дурдагддаг. Энэ нь киноны сүүлд гарах гал тогооны өрөөний тусгай нохойн хаалганы учрыг тайлбарлаж өгнө.

14 "Гэртээ ганцаараа", "Adventures in Babysitting" кинонуудад ижил төстэй үзэгдэл олон байдаг. Тус хоёр киноны найруулагчаар Крис Колумбус ажилласан.

"Гэртээ ганцаараа", "Adventures in Babysitting" кинонуудад ижил төстэй үзэгдэл олон байдаг. Тус хоёр киноны найруулагчаар Крис Колумбус ажилласан.

15 Марв үнэндээ хөл нүцгэн биш байсан бөгөөд хуурамч хөл ашигласан

Марв үнэндээ хөл нүцгэн биш байсан бөгөөд хуурамч хөл ашигласан

16 "Гэртээ ганцаараа 2" дээр цэцэрлэгт хүрээлэнд тагтаа хооллодог эгчийн дүрд сэтгүүлч Пирс Морганыг тоглосон гэж олон хүн итгэдэг боловч үнэн хэрэгтээ түүнтэй маш төстэй өөр эмэгтэй тоглосон аж.

"Гэртээ ганцаараа 2" дээр цэцэрлэгт хүрээлэнд тагтаа хооллодог эгчийн дүрд сэтгүүлч Пирс Морганыг тоглосон гэж олон хүн итгэдэг боловч үнэн хэрэгтээ түүнтэй маш төстэй өөр эмэгтэй тоглосон аж.

17 Өвгөн Марлигийн шарх нь хуурамч шүүлт, үл ойлголцлыг илэрхийлэх цовдлогдсон хүнийхтэй төстэй аж.

Өвгөн Марлигийн шарх нь хуурамч шүүлт, үл ойлголцлыг илэрхийлэх цовдлогдсон хүнийхтэй төстэй аж.

18 Марв киноны хоёрдугаар ангид нэг хүүхдийг Кевинтэй андуурч барьж авдаг. Учир нь өмнө Кевин хүүтэй ижилхэн малгайтай байсан.

Марв киноны хоёрдугаар ангид нэг хүүхдийг Кевинтэй андуурч барьж авдаг. Учир нь өмнө Кевин хүүтэй ижилхэн малгайтай байсан.

19 Киноны эхэнд Кевиний аав "Авга эгч Лесли эднээс чинь болж хүзүүгээ хугалах шахсан" гээд шалан дээрээс тоглоомон машинуудаа цуглуулахыг түүнээс хүсдэг. Үүнийг санаж Кевин дээрэмчдэд ийм урхи хийдэг.

Киноны эхэнд Кевиний аав "Авга эгч Лесли эднээс чинь болж хүзүүгээ хугалах шахсан" гээд шалан дээрээс тоглоомон машинуудаа цуглуулахыг түүнээс хүсдэг. Үүнийг санаж Кевин дээрэмчдэд ийм урхи хийдэг.

20 "Кевиний онгоцны тасалбарт юу тохиолдсоныг харуулах мөч."

"Кевиний онгоцны тасалбарт юу тохиолдсоныг харуулах мөч."

21 "Киноны эхний ангид гэр бүлийнхэн аялалд гарахдаа нийт 17 хүн байх ёстой гэж тоолдог. Нэг машинд 8, нөгөө машинд 9 хүн суух ёстой байсан ч хоёр машиныхан бүгд Кевиныг нөгөө машинд суусан гэж эндүүрсэн учир байхгүй байгааг нь анзаардаггүй."

"Киноны эхний ангид гэр бүлийнхэн аялалд гарахдаа нийт 17 хүн байх ёстой гэж тоолдог. Нэг машинд 8, нөгөө машинд 9 хүн суух ёстой байсан ч хоёр машиныхан бүгд Кевиныг нөгөө машинд суусан гэж эндүүрсэн учир байхгүй байгааг нь анзаардаггүй."

22 Марв тоносон байшин болгоноосоо цасан бөмбөлөг хулгайлдаг цуглуулгатай

Марв тоносон байшин болгоноосоо цасан бөмбөлөг хулгайлдаг цуглуулгатай

23 Кино бүтээгчид үзэгчдээ айлгахгүйн тулд зарим дуу чимээг зориудаар зөөлрүүлсэн байна.

Дээрэмчид бетон шалан дээр унах үед хатуу мод цохих чимээ гаргасан бол төмөр хоолой нүүр рүү нь цохиход төмөр шонгоор шал руу цохих чимээ ашигласан аж. 

24 "Киноны эхэнд байшингийн урд хөшөөг хүн бүхэн машинаараа мөргөдөг тухай онигоо гардаг. Үүнийг пицца хүргэгч, онгоцны буудлын автобусны жолооч, шалгалт хийхээр ирсэн цагдаа гээд 3 удаа давтагдана."

"Киноны эхэнд байшингийн урд хөшөөг хүн бүхэн машинаараа мөргөдөг тухай онигоо гардаг. Үүнийг пицца хүргэгч, онгоцны буудлын автобусны жолооч, шалгалт хийхээр ирсэн цагдаа гээд 3 удаа давтагдана."

25 Киноны эхний ангид авсан шарх хоёрдугаар ангид сорви болж тогтсоныг харуулна.

Киноны эхний ангид авсан шарх хоёрдугаар ангид сорви болж тогтсоныг харуулна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()