Амтат шарвин хийх хялбар жор

Та бүхэнд дэлхийн өнцөг булан бүрт хийдэг шарвин хийх жорыг хүргэж байна. Амттай, өег энэ хоолыг томчууд төдийгүй хүүхдүүд ч амтархан иддэг билээ. Хийхэд хялбар төдийгүй жорыг нь өөрчилж болдог учраас та өөрийн хүссэн орцоо хийж болно.

Амтат шарвин хийх хялбар жор
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • 1 аяга гурил
  • 2 халбага цагаан элсэн чихэр
  • 2 халбага сода
  • 1 халбага давс
  • 1 өндөг
  • 1 аяга сүү
  • 2 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Өндөгөө задалж хутгаад сүү, давс, сахар зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурил болон содаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Миксер хэрэглэсэн ч болно, гараар хутгасан ч төвөг байхгүй.

Хайруулын тавгаа сайтар тослож халаагаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна. Сүүлийн үеийн наалддаггүй хайруулын тавганд тосгүй шууд шарж болно.

Ингээд таны амтат шарвин бэлэн боллоо.

Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()