Бидний сайн мэдэх кино дүрүүдийг анх ямар жүжигчин бүтээх байсан бэ?

2020-12-21, 15:53
2,141

Амьдралынхаа туршид огт алдаа гаргаж байгаагүй, буруу алхам хийж үзээгүй хүн гэж энэ хорвоо дээр нэгээхэн ч үгүй. Үүний томоохон жишээ бол алдартай жүжигчдийн буруу шийдвэр хожмын амжилтаас нь хойш татсан явдал байлаа. Тодруулбал, Холливудын алдартай жүжигчид дэлхий нийтээр сая сая үзэгчдийн сэтгэл хүрсэн бүтээлийг дэлгэцэнд гарахаас өмнө чамлаж хаясан ч эцэст нь харамсаж, амаа барьсан тохиолдлууд олон байх аж. Мөн үүний зэрэгцээ үнэхээр тухайн кинонд хамтран ажиллахыг хүссэн ч зарим нэг хөндлөнгийн хүчин зүйлээс үүдэж хүссэнээ гүйцэлдүүлж чадаагүй уран бүтээлчдийн харамсалтай мөчүүд ч бий. Ингээд ямар кинонд хэн тоглож бидний сэтгэлд хоногших боломжтой байсныг хамтдаа олж мэдэцгээе!

Бидний сайн мэдэх кино дүрүүдийг анх ямар жүжигчин бүтээх байсан бэ?

1 Женнифер Лоуренс - "Бүрэнхий" цуврал

Романы шүтэн бишрэгчийн хувиар хайртай дүрээ өөрийн биеэр амь оруулна гэдэг жүжигчин хүний хүсэх л зүйл. Тиймээс Женнифер Лоуренс гол дүрийн эмэгтэй жүжигчний сонгон шалгаруулалтад оролцсон боловч түүний гадаад төрх Бэллагийн эмзэг дүрд тохироогүй аж.

Женнифер Лоуренс - "Бүрэнхий" цуврал

2 Брюс Уиллис - "Сүнс"

Кино багийнхан гол дүр болох Сэмийн дүрд анх жүжигчин Брюс Уиллисийг тоглуулахаар хэлэлцэж байсан боловч дүр бараг л уран бүтээлийн туршид үхсэн хэвээр гарах тул амжилт гаргаж  чадахгүй хэмээн үзэж саналаас нь татгалзсан байна.

Брюс Уиллис - "Сүнс"

3 Скарлетт Йоханссон - "Луун шивээст охин"

Киноны найруулагч Дэвид Финчер Скарлетт Йоханссоныг нийгмийн харилцаанд тааруухан, техноготик шинжтэй эмэгтэйн дүрд тоглоход хэтэрхий дур булаам гэх шалтгаанаар төслөөс хассан байна. Энэ баримтыг бол магадгүй хэн ч буруутгаж чадахгүй байх. 

Скарлетт Йоханссон - "Луун шивээст охин"

4 Уилл Смит - "Django Unchained"

Уилл Смит найруулагч Квентин Тарантинод зохиолыг дахин бичиж, гол дүрийг түүхэнд илүү тодорхой харагдуулахыг хүссэн байна. Гэвч Тарантино түүнтэй санал нийлээгүй тул зөвшилцөлд хүрч хамтран ажиллаж чадаагүй аж. 

Уилл Смит - "Django Unchained"

5 Робин Уильямс - "Гялбаа"

Гялбаа киноны Жек Торрансын дүрд жүжигчин Робин Уильямс тоглох дөхсөн боловч киноны найруулагч Стэнли Кубрик түүнийг тохирохгүй гэж үзэж татгалзсан байна.

Робин Уильямс - "Гялбаа"

6 Эмили Блант - Black Widow

Скарлетт Йоханссон Марвелын кинонд Black Widow дүрийг төгс бүтээсэн гэдэгтэй дийлэнх хүн санал нийлнэ байх. Гэвч анх энэ дүрийг жүжигчин Эмили Блант бүтээх гэж байсан аж. Тэрээр чухам яагаад энэхүү төсөлд оролцоогүй болохыг нь асуухад цаг зав гаргах тал дээр асуудал үүссэн гэж хариулсан юм. 

Эмили Блант - Black Widow

7 Гвинет Пэлтроу - "Титаник"

Энэ кинонд өөр хэн нэгэн тоглож байна гэж төсөөлөхөд хэцүү ч Жеймс Кэмерон эхлээд Кейт Уинслетийн тоглолтыг  сонирхоогүй аж. Тэрээр Гвинет Пэлтроуг киноныхоо гол дүрд тоглуулахыг хүссэн боловч Кейт Уинслет энэ дүрд тоглохын тулд бүх хүчээ дайчлан гаргаж, кино ч амжилтанд хүрсэн байна. 

Гвинет Пэлтроу - "Титаник"

8 Анжелина Жоли - "Татах хүч"

Жүжигчин Анжелина Жоли энэхүү шинжлэх ухааны зөгнөлт киноны гол дүрийг шалгаруулах анхны сонголт байв. Гэвч тэрээр "In the Land of Blood and Honey" кинонд ажиллаж байсан тул Райан Стоуны дүрд жүжигчин Сандра Буллокийг тоглуулахаар болсон байна. Энэ асуудлаас болж Анжелина Сандрад их уурласан гэж ярьдаг олон хүн бий.

Анжелина Жоли - "Татах хүч"

9 Ким Бейсингер - "Прада өмссөн чөтгөр"

Ким Бейсингер "Прада өмссөн чөтгөр" киноны ерөнхий редактор Миранда Пристлигийн дүрд шалгуулсан боловч эцэстээ энэ дүр Мерил Стрипт очсон байна. Тэрээр дүрээ гайхалтай бүтээж чадсан гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Ким Бейсингер - "Прада өмссөн чөтгөр"

10 Риз Уизерспун - "Зодооны клуб"

Зодооны клуб киноны эмэгтэй гол дүрийг анх Риз Уизерспунд санал болгосон байна. Тэр киног хэтэрхий хар бараан гэж үзэж татгалзсан гэнэ.

Риз Уизерспун - "Зодооны клуб"

11 Шон Коннери - "Бөгжний эзэн"

Бөгжний эзэн киноны продюссерууд анхлан Шон Коннерид Гэндальфын дүрийг бүтээх санал тавьжээ. Гэвч кино зохиол түүнд хэтэрхий хачин санагдсан учир дүрийн саналаас татгалзсан байна. Дашрамд хэлэхэд, тэр хэрэв энэхүү саналыг хүлээж авсан бол кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай жүжигчин болох байсан.

Шон Коннери - "Бөгжний эзэн"

12 Жим Керри - "Thor"

Локигийн дүрд Жим Керри тоглоно гэхээр танд төсөөлөгдөж байна уу? Үнэндээ түүнийг энэ дүрд тоглуулахаар удаан хугацааны турш төлөвлөж байсан боловч эцэст нь кино багийнхан Том Хидлстонд итгэл хүлээлгэсэн байна.

Жим Керри - "Thor"

13 Жон Траволта - "Форрест Гамп"

Жон Траволта Форрест Гампын дүрд тоглох санал авсан ч "хачин" гэж үзэж төслөөс татгалзсан гэнэ. Тэрээр хожим энэ болчимгүй үйлдэлдээ их харамсаж байгаагаа илэрхийлсэн удаатай.

Жон Траволта - "Форрест Гамп"

14 Мэрилин Монро - "Тиффани дахь өглөөний цай"

Зохиолч Труман Капоте Мэрилин Монрог киноны гол дүрд тоглуулахыг хүссэн байна.  Гэхдээ киноны продюссерууд Одри Хепбернийг энэ дүрд тоглох хүсэлтэй байгааг мэдмэгцээ гол дүрд тоглуулахаар сонгожээ.

Мэрилин Монро - "Тиффани дахь өглөөний цай"

15 Уилл Смит - "Матрикс"

Уилл Смит Матрикс киноны Неогийн дүрд тоглохоос татгалзаж, "Wild Wild West"-д оролцсоноор Бокс Оффисын өндөр амжилтаас өөрөө өөрийгөө хойш татжээ. Тэрээр хожим энэ дүрээс татгалзсан тухайгаа "Би жүжигчний хувьд дүрийн үнэ цэнийг ухамсарлаж чадаагүй." гэж мэдэгдсэн юм. Азаар Киану Ривз энэ дүр үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон аж. 

Уилл Смит - "Матрикс"

16 Жереми Айронс - "Ганнибал"

Жереми Айронс маньяк эрийн дүрд тоглохыг хүсээгүй тул дүрээс татгалзсан байна. Харин Антони Хопкинс кинонд өөр өнцгөөс хандаж, энэ дүрээрээ Оскар хүртсэн билээ. 

Жереми Айронс - "Ганнибал"

17 Мадонна - "Фрида"

Алдарт дуучин Фрида Калогийн бүтээлүүдийг шүтэн биширч ирсэн тул түүний дүрд тоглох хүсэлтэй байгаагаа кино багийнханд илэрхийлж байсан аж. Гэвч тэд Сальма Хайекийг илүү тохирно гэж үзсэн учир түүнтэй хамтран ажилласан байна.

Мадонна  - "Фрида"

18 Женсен Эклс - "Ахмад америк"

Эхэндээ Женсен Эклз ахмад америкт тоглох ёстой байсан ч тэрээр дүр бүтээхээр хариуцаж авсан бусад төслүүдээсээ болж, цаг завгүй байсан аж. 

Женсен Эклс - "Ахмад америк"

19 Николас Кейж - "Wrestler"

Гол дүрд анх Николас Кейж тоглохоор зөвшөөрсөн боловч тэрээр найзынхаа сонирхлыг хүндэтгэж, Микки Руркад зай тавьж өгсөн байна. Рурк энэ киноны гол дүрд төгс зохицсон гэдэгтэй та ч санал нэгдэх байх. 

Николас Кейж - "Wrestler"

20 Леонардо Ди Каприо - "Америк гаж хүсэл"

Леонардо Ди Каприо киноны гол дүрд тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч найруулагч эцэст нь Кристиан Бэйлийг ширүүн харцаар нь давуу үнэлж, сонгосон аж.

Леонардо Ди Каприо - "Америк гаж хүсэл"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()