Тосгоны тариачдын нууц гэрээ Хятадын өнөөгийн хүчирхэг зах зээлийг бий болгосон түүх

1978 онд Сяоган хэмээх Хятадын жижиг тосгоны тариаланчид нууц гэрээ хийхээр шавар овоохойд цугларав. Энэ үйлдэл нь тэднийг цаазаар авахуулж ч магадгүй учраас тэд бүх зүйлийг нууцлахаар шийдсэн байна. Тэдний гэрээ Хятадын эдийн засагт томоохон өөрчлөлт авчирсан бөгөөд тус улсыг өнөөгийн хэмжээнд хүрнэ чинээ хэн нь ч төсөөлөөгүй байсан биз.

Тосгоны тариачдын нууц гэрээ Хятадын өнөөгийн хүчирхэг зах зээлийг бий болгосон түүх
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Энэ гэрээ нь Хятадад коммунизмын оргил үед байгуудагдсан тул маш том эрсдэл дагуулсан баримт бичиг байв. Тухайн цагт бүгд тосгоны хамтралын ферм дээр ажилладаг байсан учраас хувийн өмч гэх зүйл байсангүй.

"Тэр үед нэг сүрэл ч бүх нийтийн өмч байсан. Хэн ч юу ч эзэмшдэггүй байсан."  гэж 1978 онд Сяоганд тариалан эрхэлж байсан Йен Жинчан батлан хэлсэн юм.

Коммунист намын албан тушаалтнуудтай уулзах үеэр нэгэн фермер өөрийн шүдээ "хувьдаа" хамаатуулж болох эсэхийг лавлахад шүд ч мөн хамтралынх гэсэн хариулт авсан түүх амнаас ам дамжин яригдах аж. Онолын хувьд төр бүгдийг эзэмшиж нийтэд тэгш хувиарлах нь коммунизмын эх үндэс юм. Тиймээс шаргуу хөдөлмөрлөх, тариалангийн талбайд эрт гарч, илүү их хүчин чармайлт гаргах ямар ч хүсэл зориг байгаагүй аж.

Сяоганд хоол хүнс угаас хангалтгүй байсан тул тариачид бусад тосгонд очиж гуйлга гуйх шаардлагатай болдог байжээ. Тэдгээрийн үр хүүхдүүд өлсөж байсан учраас бүх нийтээрээ цөхрөнгөө барсан байна.

Тиймээс 1978 оны өвөл ургац маш бага гарсан тул тэд нэг санаа дэвшүүлэв. Хамтдаа тариалан эрхлэхээс илүү айл бүр өөрийн гэсэн газар тариалан эрхлэх болно. Хэрэв нэг гэр бүл их ургац хураасан бол тэр гэр бүл ургацынхаа зарим хэсгийг хадгалж үлдэх боломжтой болжээ. Гэвч 1978 оны коммунист Хятадад тариачид нууцаар цугларч, үүнийг хэлэлцэх нь маш аюултай байв.

Нэг орой тэд нэг нэгээрээ нэг фермерийн гэрт нууцаар цугларчээ. Тосгоны бүх байшин нэгэн адил шороон шал, шавар хана, сүрэл дээвэртэй байв. Мэдээж хэрэг тэнд сантехник, цахилгаан байгаагүй.

"Ихэнх хүн энэ санааг дэмжиж байсан ч зарим нэг нь учруулж болзошгүй аюулаас нь айж цааргалж байлаа. Тэд үүнийг өндөр хүчдэлтэй зүйрлэж байсан юм. Бидний хэн нь ч цахилгаан хэрэглэж үзээгүй ч өндөр хүчдэл хүнд хэрэгтэй хэрнээ түүнийг оролдвол цахилгаанд цохиулж үхдэг гэдгийг мэдэж байсан." гэж өөр нэгэн фермер Ен Хунчан хэлэв.

Эрсдэлийг үл харгалзан тэд энэ аргыг туршиж үзээд албан ёсны гэрээ болгон бичих хэрэгтэй хэмээн шийдсэн байна. Гэрээ хийвэл бүгд үүнийг заавал дагаж мөрдөх болно гэж удирдагчид үзсэн учраас ингэж тохиролцжээ. Ийнхүү тэд дэнгийн гэрэлд Ен Хунчан гэрээг зохиосон байна.

Тариалангийн газраа айл өрхүүдэд хуваахаар тохиролцов. Айл бүр ургацын тодорхой хэсгийн засагт тушааж заримыг нь хамтралд өгч эхэлсэн байна. Хамгийн гол нь тариаланчид илүү гарсан ургацаа өөсрдөө авч үлдэхээр болжээ. Улмаар гэрээнд мөн тариаланчдын хүлээх эрсдлийг тооцсон байна. Хэрэв фермерүүдийн хэн нэг нь шоронд орох эсвэл цаазаар авах ял сонсвол тэдний хүүхдүүдийг 18 нас хүртэл хамтрал тэжээхээр болов. Тариаланчид гэрээг нуухын тулд Иен Хонгчаны байшингийн дээвэр дээрх хулсан дотор хийсэн байна. Энэ бүхний эцэст тариалангийн талбай лээрх амьдрал эрс өөрчлөгджээ.

Гэрээ байгуулахаас өмнө тариаланчид албаны хүн ирэх чимээнээр тариалангийн талбай руу хүчлэн гардаг байв. Харин гэрээ байгуулсны дараа айлууд үр дүнгийн төлөө буюу хувьдаа авах багахан ургацаа баяжуулахаар урам зоригтой ажиллаж, үүр цайхаас өмнө гарч нар жаргахад л буудаг болсон байна.

Энэ тосгоны иргэд ижил газар нутаг, ижил багаж хэрэгсэлтэй, ижил гарал үүсэлтэй хүмүүс байсан ч засгийн дүрмийг зөрчин өөрсдийн ургацыг хадгалж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдсөн аж. Улирлын сүүлд тэд асар их ургац хураасан бөгөөд тэр нь өмнөх таван жилийн ургацыг нийлүүлснээс ч илүү их байв.

Асар их ургац хураасан нь орон нутгийн албан тушаалтнуудад сэжиг төрүүлж, эцэст нь тариаланчид газар нутгаа хувааж авсныг олж тогтоосон байна. Улмаар Сяоганд болсон үйл явдлын тухай мэдээлэл Коммунист намын удирдлагын чихэнд хүрсэн байна.

Нэг удаа Ен Хунчанг орон нутгийн Коммунист намын албанд дуудав. Албаны хүмүүс түүнийг харааж, цаазын ял сонссон гэмт хэрэгтэн шиг харьцсан аж. Гэвч Иен болон бусад тариачдын аз болоход түүхийн энэ мөчид Хятадын эдийн засгийг өөрчлөхийг хүссэн хүчирхэг хүмүүс гарч ирсэн юм. Энэ үед Хятадын орчин үеийн эдийн засгийг бүтээх ажлыг үндэслэсэн Хятадын удирдагч Дэн Сяопин дөнгөж засгийн эрхэнд гарч байв.

Тиймээс Хятадын удирдагчид Сяоганы тариаланчдыг цаазлахын оронд тэднийг үлгэр дуурайлал болгохоор шийдсэн нь хэдэн жилийн дотор Хятад даяар тариалан эрхлэх журамд тэр нууц баримт бичигт заасан зүйлсээс оруулжээ. Хүмүүс эцэст нь ургуулсан зүйлсээ өөрсдөө эзэмших боломжтой болж, Засгийн газар бусад эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэн Хятадын эдийн засаг онцгой өсч эхлэв. Үүний ачаар 1978 оноос хойш Хятадад 500 сая хүн ядуурлаас гарчээ.

Өнөөгийн хятадууд дэлхийд тэргүүлэх эдийн засгийг цогцлоосон Сяоганд болсон явдлыг бахдан магтдаг билээ. Энэхүү домогт гэрээ одоо музейд хадгалагддаг байна. Энэ үйл явдлын тухай үр хойчдоо үлгэрлэх зорилгоор боловсролын системд нь тусгайлан багтаасан байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()