Хиймэл оюуны өдөөж болох гэмт үйлдлүүдээс хамгийн аюултай нь “DeepFake”

Хиймэл оюуны өдөөж болох гэмт үйлдлүүдээс хамгийн аюултай нь “DeepFake”
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Лондоны их сургуулийн судлаач эрдэмтдийн баг хэрэв хиймэл оюун ямар нэгэн төрлийн гэмт үйлдэл гаргавал аль үйлдэл нь илүү хоёр хөнөөлтэй байж болох талаарх жагсаалт гаргасан байна.

Уг жагсаалт нь ирээдүйн 15 жилд хиймэл оюуны хөгжлийн хүрээнд үйлдэгдэх магадлалтай гэмт хэргүүд бөгөөд эдгээрт нь 20 зүйл багтсан байна. Уг үйлдлүүдийг 31 мэргэжилтний тусламжтай, аюулын түвшингээр нь эрэмбэлсэн бөгөөд хамгийн эхэнд “Deepfake” буюу бичлэгийг хуурамчаар үйлдэх технологи ороод байгаа юм.

“Deepfake” технологи нь бичлэг дээрх хэн нэгний нүүрийг, өөр хүний нүүрээр орлуулан бодит мэт бичлэг хийх технологи юм. Уг технологийн тусламжтай бүтээгдсэн дүрс бичлэгийг үзэхэд, бодит болон хуурамч зэргийг ялгахад тун эргэлзээтэй юм. Ингэснээр хэн нэгнийг гүтгэх, буруутгах, хилс хэрэгт унагах зэргээр ашиглаж болох олон боломжит хувилбарууд байгаа юм.

Эдгээрээс хамгийн аюултай нь сонгууль болон олон нийтийн санал өөрчлөх зэрэгт ашиглах хувилбар нь тун хор хөнөөлтэй юм. Эдгээрийн нэг жишээ нь 2018 онд АНУ-ын улс төрч Нэнси Пелоси согтуу байгаагаар нэгэн бичлэгт гарсан бөгөөд, энэ бичлэг нь нэгэн “Facebook” хуудсанд тавигдсан байна. Үүний дараагаар Нэнси Пелосиг маш их шүүмжилж, олны хэл амны бай болоод байсан юм. Гэсэн ч үнэн хэрэгтээ уг бичлэг нь “Deepfake”-ээр бүтээгдсэн бичлэг байсан бөгөөд үүнийг хуурамч гэдгийг нь зарласаар байхад тэр дор нь устгаагүй “Facebook” компанийг Нэнси Пелоси буруутгаж байсан юм.

Пелосигийн бичлэг хэдийгээр асуудал дагуулсан хэдий ч ямар нэгэн далд санаа агуулаагүй, хэн нэгэн хакер өөрийн чадвараа гайхуулахыг оролдсон үйлдэл гэж үзсэн. Хэрэв үүнийг одоо үеэд ашиглаж эхэлбэл, хор уршиг, аюул занал нь тун өндөр байх юм. Жишээлбэл улс төр, ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлөх зэргээр дэлхийн томоохон улс, гүрнүүдийн удирдагчид өөрчлөгдвөл ямар эрсдэл гарахыг бид таашгүй.

Одоо үед хүн бүр цахим хэрэглээг түлхүү ашиглаж, ажил мэргэжил, хувийн амьдрал болон чөлөөт цаг бүхий л хугацааг цахим орчинд өнгөрөөх нь элбэг болсон. Үүний учир мэдээллийн ихэнх хэсгийг интернет дэх цахим хуудаснууд, мэдээллийн хэрэгслүүдээс авдаг. Тийм ч учраас хиймэл оюун цаашид хөгжихийн хэрээр уг бүтээлийг улам төгөлдөржүүлж, бодит мэт болгох чадвартай бөгөөд, өөрсдийн мэдээллийн сан дахь зургийн тусламжтай хүний зургийг бодит мэт ялгаж чаддаг болсон нь ямар нэгэн бичлэгийг хоосноос бүтээж болох чадамжтай болох юм.

Уг жагсаалтад үүний дараагаар орох эрсдэлтэй үйлдлүүд нь автомат жолоодлоготой, жолоочгүй машиныг зэвсэг болгон ашиглах, нууц мэдээллийг нь хулгайлж заналхийлэх болон хиймэл оюунаар удирддаг төхөөрөмжүүдийн удирдлагыг авч, үймээн самуун үүсгэх зэрэг зүйлс байгаа юм.

Эх сурвалж: A.I News

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()