Хүрд эргүүлээд л дараах супер бэлгүүдийг хожоорой!

2020-12-22, 12:00
1,634

Хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар та ямар бэлэг авахыг хүсч байна вэ? Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол 1.5GB ба түүнээс дээш нэмэлт дата авах бүрдээ бэлэг авах боломжтой гэвэл итгэх үү? Хүрдээ эргүүлээд дараах супер бэлгүүдийг хожих боломжтой. 

Хүрд эргүүлээд л дараах супер бэлгүүдийг хожоорой!

1 Dell брэндийн зөөврийн компьютер

Цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өнөө үед ихэнх хүмүүс зайнаас ажиллаж, оюутан сурагчид гэрээсээ хичээлээ хийж, шалгалтуудаа өгч байгаа тул чанартай, найдвартай, хурд хүч гологдохооргүй зөөврийн компьютер зайлшгүй хэрэгцээтэй болжээ. Ялангуяа гэрээсээ хурал уулзалтад оролцож, багш нартайгаа харьцахад хэрэгтэй вэб камер суурилуулагдсан байдаг болохоор суурин компьютерээс давуу талтай.

Тэдгээр дундаас дэлхийн технологийн зах зээлд том байр суурьтай, эдэлгээ сайтай, чанартай материалаар хийгддэг гэдгээрээ Dell брэндийн компьютерүүд хамгийн эрэлттэй байдаг билээ. 

Dell брэндийн зөөврийн компьютер

2 Номин их дэлгүүрийн 100’000₮-ийн эрхийн бичиг

Цар тахлын үеийн хөл хориотой холбоотой эдийн засгийн хүнд үеийг бүхий л иргэд болоод аж ахуйн нэгжүүд зардал багатайгаар даван туулахыг хичээж байна. Ялангуяа хүнс гэх мэт наад захын хэрэгцээгээ хүмүүс эрсдэлээс сэргийлж нэг дор ахиухан базаах нь чухал болоод байгаа билээ. 

Тэгвэл энэхүү урамшуулалт хөтөлбөрийн гол бэлгүүдийн нэг нь Монголдоо тэргүүлэгч сүлжээ Номин их дэлгүүрээс 100’000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичиг болохыг дуулгахад таатай байна. Хүн бүрийн санхүүгийн төлөвлөлт чухал байгаа учраас энэ нь танд үнэхээр цагаа олсон боломж байх юм.

Номин их дэлгүүрийн 100’000₮-ийн эрхийн бичиг

3 Дрон

Сүүлийн жилүүдэд технологийн болоод контентийн зах зээлийг өөрчилж чадсан нэгэн том дэвшилтэт бүтээл бол дрон юм. Өмнө нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хэрэглээ байсан дроныг өдгөө хүн бүр ажиллуулж, олон хэрэгцээнд ашиглах боломжтой болсон билээ. 

Урин цаг ирж, амралт зугаалгын улирал эхлэхэд эх орныхоо үзэсгэлэнт газруудыг өндрөөс буулгаж, чанартай контент бүтээж, мартагдашгүй дурсамж үлдээхийг хүссэн хүн бүрт энэ нь гайхалтай бэлэг болох нь гарцаагүй.

Дрон

4 "iPhone 12" гар утас

Технологийн ертөнцөд энэ оны хамгийн хүлээлттэй байсан ухаалаг утас бол "iPhone 12" билээ. Уг утас нь гарснаасаа хойш эхний 7 хоногт борлуулагдсан тоогоороо өмнөх бүх загваруудын рекордыг эвдэж, түүнчлэн "Verge", "Cnet", "TechRadar" зэрэг технологийн сэтгүүлүүдийн үнэлгээгээр 2020 оны шилдэг ухаалаг утасаар шалгарсан нь тэрхүү өндөр хүлээлтэнд хүрч чадсан бүтээгдэхүүн болохыг илэрхийлж байна.

"iPhone 12" нь сүүлийн үеийн A14 Bionic процессор, хүчирхэг камер, бат бөх шил, керамик бүрхүүл зэргээр тоноглогдсоны сацуу өнгөний хувьд сонголт олонтой.

"iPhone 12" гар утас

5 "Huawei P40 Lite" гар утас

Энэ оны 3-р сард гарсан P40 Lite утсыг мэргэжилтнүүд "дотроо ч, гаднаа ч үзэсгэлэнтэй" хэмээн тодорхойлжээ. Үнэхээр энэхүү утас нь гайхалтай өнгөний сонголтуудтай бөгөөд ялангуяа Sakura Pink хувилбар нь урьд өмнө байгаагүй өвөрмөц, гоёмсог өнгөтэй юм. 

Харин үзүүлэлтийн хувьд супер хурдтай Kirin 810 процессор, чанар бууруулахгүй томруулах хүчин чадалтай 48 мегапикселийн дөрвөлсөн камер, 40W-ын хүчирхэг бөгөөд хурдан цэнэглэгддэг батерейтай гэдгээрээ онцлог. 

"Huawei P40 Lite" гар утас

6 Бусад гайхалтай бэлгүүд

  • 10’000 нэгж
  • 5’000 нэгж
  • 50GB дата багц
  • Gaming дата багц
  • Идэвхжүүлсэн дата багцаа 10 дахин нэмэгдүүлэн авах эрх
  • Идэвхжүүлсэн дата багцаа 3 дахин нэмэгдүүлэн авах эрх
  • Идэвхжүүлсэн дата багцаа 2 дахин нэмэгдүүлэн авах эрх
  • 1’000 U-Point оноо
  • 100 U-Point оноо
  • LookTV үзэх эрх
  • 1GB дата багц гэсэн бэлгүүдийн эзэн болоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Бусад гайхалтай бэлгүүд

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.