Ердөө 1 хувийн хичээл зүтгэл амьдралыг тань хэрхэн өөрчлөх вэ?

2020-12-22, 17:12
2,014

"Амьдралд мөнхийн тэнцвэр гэж байдаггүй учир та урагшлахгүй л байгаа бол өөрийгөө ухарсанд тооц" гэх үг бий. Энэ дүрмийн дагуу хүмүүс өөрсдийгөө цаг үргэлж хөгжүүлэхийг эрмэлздэг боловч гагцхүү нэг асуудалтай үргэлж тулгардаг. Тэд бүхнийг нэг дор амжуулах гэсэн шуналаас болж, бүгдийг нэгэн зэрэг алдах нь элбэг. Үүний оронд аль болох тогтвортой, аажмаар урагшлах нь хэтийн хөгжлийн үндэс болдог байна. 

Ердөө 1 хувийн хичээл зүтгэл амьдралыг тань хэрхэн өөрчлөх вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

Хүмүүс ямар нэг нүдэнд үзэгдэх өөрчлөлт гарч байж л амжилтанд хүрсэнд тооцдог. Жишээ нь, хүмүүс хоолны дэглэм бариад 2 хоноогүй байж жингээ үзэх нь бий. Мөн дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барьснаараа сарын дотор 10 кг хасах үр дүн хүснэ. 

Мэдээж хэрэг, өөрчлөлт гэдэг удаанаар ирдэг зүйл учраас тэвчээртэйгээр, бага багаар хичээх нь чухал. Тиймээс өдөрт гаргаж буй хичээл зүтгэлийн ердөө 1 хувийг өөрийгөө өөрчлөхөд зарцуулах нь хэрэгтэй юм. Эхэндээ та нэг их ялгаа анзаарахгүй байж болох ч цаг хугацаа өнгөрөхөд үр дүн нь аажмаар ил болно.

Хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

2 Тэгвэл өөрийгөө өөрчлөхийн тулд яг яах хэрэгтэй вэ?

1. Шаардлагатай зүйлсээ л хий

Нэгэнт үр дүн үзүүлдэггүй болох нь батлагдсан аргуудыг дахин давтаж, өрөөлийн алдааг өөр дээрээ давтах нь тэнэг хэрэг шүү дээ. Тиймээс өөрт таарах аргыг олоод түүгээрээ тууштай дагнах хэрэгтэй.

Жишээ нь өдөрт 10 суниа гэсэн бол энэ дасгал 6 сарын дараа л мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Үр дүнг хурдан бий болгохыг хүслээ гээд 6 өдрийн турш өдөрт 100 суниагаад ч амжилт үзүүлэхгүй гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Тэглээ гээд бууж өгөх хэрэггүй, 6 сарын турш өдөрт 10 суниахад л болно. Хамгийн гол нь тасралтгүй, сахилга баттай хөдөлмөрийн үр шимээр таны зорилго биелэлээ олно. 

Тэгвэл өөрийгөө өөрчлөхийн тулд яг яах хэрэгтэй вэ?

2. Ашигтай залхуур

Амралт гэдэг амьд организмд зайлшгүй байх шаардлагатай хүчин зүйл хэдий ч нэгэнт тууштай хөдөлмөрлөхөөр шийдсэн хүний хувьд урт удаан амралт барагтай бол олддоггүй. Харин өдрийн багахан хэсгийг л өөртөө зарцуулах боломжтой болж хувирдаг. Сахилга бат гэдэг өөрийгөө өөрчлөхөд хамгийн чухал зүйл учир залхууралдаа хяналт тавьж сурах хэрэгтэй нь үнэн. Гэхдээ дутагдлыг давуу тал болгон хувиргах талаар та сонсож байсан л биз дээ? Тэгвэл яагаад залхуурлынхаа тусламжтай аливаа зүйлийг хялбар хийх арга эрэлхийлж болохгүй гэж? 

3. Бага багаар ахиц гарга

Нэгэнт өөрийгөө сайжруулахаар шийдсэн бол сахилга бат гэх чанар хаана ч дагасаар л байх болно. Харин даруй, шууд өөрчлөгдөнө гэж оролдвол та ядрахаас өөр зүйлд хүрэхгүй.

Өдөрт бага багаар ахиц гаргах нь мэдэгдэхүйц өөрчлөлт гаргахад том нөлөө үзүүлнэ. Жишээ нь та өдөрт 10 суниадаг байлаа гэж бодьё. Тэгвэл 10 суниасны маргааш 11 түүний маргааш 12 гэх мэтээр ахиулж болно. Эцэст нь 110 өдрийн дараа та 100 суниадаг болсон байна.

Эсвэл өдөрт 20 хуудас уншдаг байсан бол маргааш нь 21 түүний маргааш 22 гэх мэтээр ахиц гаргаад үзээрэй. Сэтгэл зүйд тань ч хэчнээн эерэгээр нөлөөлөхийг та өөрийн биеэр мэдрэх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()