Хөл хорионы үед хэмнэлт хийх хамгийн үр дүнтэй 10 арга

2020-12-23, 15:00
1,245

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүнд үе дэлхий даяар үргэлжилж, манай улсад ч гэсэн аль болох хямрал багатайгаар даван туулах арга хэмжээнүүд чухал байгаа билээ. Тэгвэл энэ үед өөрсдийн санхүүгийн зардлаа эргэн харж, хэмнэлт хийх 10 зөвлөгөөг хүргэж байна.

Хөл хорионы үед хэмнэлт хийх хамгийн үр дүнтэй 10 арга
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн гараар бэлэг бэлтгэх

Ирж буй шинэ жилийн баяр, эсвэл ойр дотны хүний тань төрсөн өдөр тохиовол заавал мөнгөө үрэн үнэтэй зүйлсийг худалдаж авах бус чин сэтгэлээсээ бэлэг бэлтгээд өгөхөд буруудах зүйлгүй.

Хүн бүрт сэтгэл зүрхээ зориулж хийсэн бэлэг таалагддаг тул таны гараа гаргаж урласан зүйлс тухайн хүнд онцгой сэтгэгдэл төрүүлэхээс гадна таны хэтэвчийг ч мөн аварч үлдэнэ. 

Өөрийн гараар бэлэг бэлтгэх

2 Дата хэрэглээний таатай нөхцлийг сонгох

Сарын хэрэглээгээ өөртөө тохируулан төлөвлөж, уян хатнаар шийдэх нь хэмнэлт хийх үр дүнтэй арга юм. Гэвч утсаа нэгжээр цэнэглэх гэх мэтээр зөвхөн хэрэгтэй үед зардал гаргах нь төлөвлөөгүй санхүүгийн хүндрэлийг бий болгох эрсдэлтэй.

Тэгвэл та Юнителийн Хосолсон төлбөрт үйлчилгээ рүү дугаартайгаа шилжих, эсвэл шинээр хэрэглэгч болсноор бүтэн жилийн турш сар бүр 3GB дата бэлгэнд авах юм. Түүнчлэн Хосолсон төлбөрт багц ​нь сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй, задгай дата бодогдохгүй тул хэмнэлт хийх хүсэлтэй хүн бүрт гайхалтай боломж байх болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дараарай.

Дата хэрэглээний таатай нөхцлийг сонгох

3 Бусад хүмүүсээс мөнгө битгий зээл. Өөрөөсөө зээл

Бидний ихэнх нь мөнгөтэй болмогцоо хамгийн түрүүнд хэрхэн үрэх талаараа бодож эхэлдэг. Бараг бодож ч амжаагүй байхдаа үрж эхэлсэн байдаг. Харин та яг энэ үйлдлээ эсрэгээр нь нэг хийгээд үзээрэй. Ингэхийн тулд та зардлаа нарийн тооцож, хадгаламждаа мөнгө хийх зэрэг үйлдлүүдийг түрүүлж хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд таны мөнгө дуусах үед та хүнээс зээлэх биш өөрийнхөө хадгаламжнаас мөнгө авах буюу нэг ёсондоо өөрөөсөө зээлж чадна гэсэн үг. 

Бусад хүмүүсээс мөнгө битгий зээл. Өөрөөсөө зээл

4 Эрчим хүчээ хэмнэх

Засгийн газрын шийдвэрээр манай улсын иргэн бүр ирэх оны 7-р сар хүртэл цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөөд байгаа билээ. Иймээс та энэ үед хариуцлагатай байж, өөриймсөг хандаж эрчим хүчээ хэмнэхэд суралцах хэрэгтэй. 

Ялангуяа танайх ам бүл олонтой, өдөрт хөгшид хүүхэд гэрт байдаг бол цахилгаан хэмнэх нь бүхий л ачааллыг ихээхэн хөнгөлж өгөх нь гарцаагүй. Жишээлбэл, чийдэнгээ солих, цахилгаан халаагуурыг шаардлагагүй үед унтраах, гэрлээ унтрааж сурах, угаалгын машинаар хувцас угаах давтамжаа цөөлөх, тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх, утсаа цэнэглэж дууссан бол цэнэглэгчээ розекаас заавал салгах, хувцсаа индүүдэж дуусахын өмнө индүүгээ салгах гэх мэт.

Эрчим хүчээ хэмнэх

5 "0"-лэх арга

"Тэглэх арга" бол мөнгө хэмнэж сурах хамгийн зөв эхлэл байх болно. Энэ арга нь та орой бүр гэртээ харихдаа хэтэвч эсвэл, картандаа байгаа задгай мөнгөө мөнгөний гахай юм уу эсвэл ямар нэгэн хэрэглэдэггүй дансандаа хуримтлуулах явдал юм. Ингээд та сарын сүүл гэхэд багагүй хуримтлалтай болсон байх болно.

"0"-лэх арга

6 Хүнсээ цуглуулах

Эрсдэл өндөртэй байгаа энэ үед хүнс гэх мэт наад захын хэрэгцээгээ хүмүүс нэг дор ахиухан базаах нь чухал. Ингэснээр олон хүн цугласнаас болж өвчлөл тархах эрсдэл багасах бөгөөд таны санхүүд ч хэмнэлт болох юм.

Хэрвээ боломжтой бол гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэргээ 1 сараар нь худалдаж авбал мэ­дэг­­­­дэхүйц хэмнэлт гаргаж чадна. Улирлын чанартай хям­­дардаг хүнсний ногоо, мах зэргийг тухайн үед нь хэд да­хин бага үнээр, их хэмжээтэй авчих нь хэрэглээгээ ба­­гас­­­гахгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм. 

Хүнсээ цуглуулах

7 Хэзээ ч хэрэглэж байгаагүй гишүүнчлэлийн эрхүүдээ цуцлах

Та урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй эсвэл огт ашигладаггүй фитнесс клуб ууд болон бусад үйл ажиллагааныхаа гишүүнчлэлийн эрхийг тогтмол шинэчилдэг үү?

Коронавирусын улмаас бий болсон цаг заваа ашиглан зарим хэрэггүй шаардлагагүй болсон элдэв төлбөртэй гишүүнчлэлийн эрхүүдээсээ салаарай.

Одоогийн байдлаар хүмүүс хувийн дасгалжуулагч авч хичээллэснээс илүү онлайн фитнес, йогийн хичээлүүд нь илүү хямд бөгөөд тав тухтай тохиромжтой гэж үзэж байна..

Хэзээ ч хэрэглэж байгаагүй гишүүнчлэлийн эрхүүдээ цуцлах

8 Худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө асуух

Худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө дараах асуултыг асууснаар сэтгэл хөдлөлд автаж худалдан авалт хийхгүй байх, үр ашиггүй зардлаас сэргийлэхэд туслана.

  • Надад энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу? Надад ямар ашигтай вэ?
  • Энэ зүйлийг тавих зай манай гэрт, миний амьдралд бий юу?
  • Одоогийн энэхүү санхүүгийн нөхцөл байдалтай үед би энэ зүйлийг худалдаж авч чадах уу?
  • Энэ худалдан авалтанд хандаж буй миний хандлага?
  • Өнөөдөр миний сэтгэл санаа ямар байна вэ?

Худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө асуух

9 Гэр бүлдээ санхүүгээ барьдаг нэг хүнтэй болох

Гэр бүлийн бүх гишүүдээ хэн нь хэр ихийг зарцуулж байгааг хянах нь төвөгтэй байдаг. Тиймээс гэр бүлд нэг санхүүгээ барьдаг хүн байх хэрэгтэй. Нэг хүн санхүүгээ барих нь тэр гэл бүлийн төсөвт хэн хэр ихийг зарцуулж байна гэдгийг хянах боломжтойгоос гадна төсвөө хянах боломж бүрдэх юм. Мөн бас нэг давуу тал гарч ирдэг нь тухайн гэрийн төсвийг барьж байгаа хүн гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээг гадарладаг болох ба түүнд таарсан хязгаарыг тогтоож болно.

Гэр бүлдээ санхүүгээ барьдаг нэг хүнтэй болох

10 Бүтэн сарын турш өөрийн зардлыг хянах

Хэмнэлтийн чухал алхам нь яг одоо таны санхүүд юу тохиолдож байгааг ойлгох явдал юм.

Танд хоёр тэмдэглэлийн дэвтэр хэрэгтэй болно. Нэг дэвтэр дээрээ та өөрийн өдөр тутмын зардлыг бичих бол хоёр дахь дэвтэр дээрээ ерөнхий тооцоолол, үр дүнг бичих юм.

Энэ тооцооллыг гаргахын тулд та дараах 4 асуултанд хариулах шаардлагатай:

  • Надад хэдэн төгрөг байна эсвэл би хэдэн төгрөгний орлоготой вэ?
  • Хэдэн төгрөг хэмнэхийг хүсэж байна вэ?
  • Хэдийг үрж байна вэ?
  • Төсвөө хэрхэн оновчтой тооцоолох вэ?

Сарын туршид та өөрийн зардлыг хянаж, юунд мөнгө зарцуулж байгаагаа мэдсэний дараа тодорхой зорилго тавих хэрэгтэй. 

Бүтэн сарын турш өөрийн зардлыг хянах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()