Чехийн археологчид Христийг цовдолсон хадаасыг олсноо зарлажээ

Чехийн археологийн баг Чех улсын өмнөд хэсэгт орших эртний Милевскийн хийд дэх экспедицийн үеэр үнэт олдвор нээсэн нь Христийг цовдолсон хадаас байв. Олдворыг НТ-ын 260-416 оны хооронд бүтээсэн, IR гэсэн бичээс болон загалмайн сийлбэртэй хайрцаг дотроос олсон байна. Эрдэмтэд ч үүнийг шинжлээд Есүс Христийг цовдлох үеэр загалмай дээр хадаж байсан хадааснуудын нэг мөн хэмээн үзжээ. 

Чехийн археологчид Христийг цовдолсон хадаасыг олсноо зарлажээ

Чехийн өмнөд хэсэгт орших эртний Милев сүмийг шалгаж байх үеэр архелогчдын баг нууц газарт аваачих хонгил илрүүлсэн байна. Улмаар тэд IR тэмдэглэгээ бүхий хайрцаг дотроос 6 см урт хадаас олжээ. IR нь Iesus Rex буюу "Хаан Есүс" гэсэн утгатай бөгөөд уг хайрцгийг НТ 260 - 416 оны хооронд бүтээсэн байв. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүмийн нууц өрөөг XV зууны эхэн үеийн Чехийн шинэчлэлийн шашны хөдөлгөөний буюу хуситуудын довтолгооноос ховор олдворуудыг нуухад ашигладаг байжээ.

Археологичдын баг радиокарбон ашиглан хайрцагт шинжилгээ хийсний дараа хоёр төрлийн модоор хийсэн болохыг тогтоосон байна. Эхнийх нь шинэс бөгөөд  НТ-ын 1290-1394 онуудад хамаарсан бол хоёрдахь нь НТ-ын  260-416 оны царс гэнэ.

Одоохондоо мэдээлэл хангалтгүй байгаа тул эрдэмтэд үүнийг үнэхээр Христийг цовдолсон хадаас мөн эсэх дээр 100 хувь итгэлтэй биш байгаа аж. Гэхдээ тэд ирэх жил хэд хэдэн удаа дахин шинжилгээ хийж баттай болгох гэнэ. 

 

Дээрхтэй төстэй, хадаас зоогдсон ясны хэлтэрхий бүхий энэхүү олдвор өнгөрсөн 10-р сард олджээ. Кино найруулагч Симха Якобович үүнийг Иерусалим хот дахь МЭ 1-р зууны үеийн бунхнаас олсон хэмээн мэдэгдсэн боловч судлаачид баттай гэдэгт эргэлзэж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()