Эхнээсээ дуусах хүртлээ таныг тайван суулгахгүй шилдэг 10 Солонгос кино

2020-12-25, 18:46
4,825

Хүмүүс кино урлагийн тухай яриа дэлгэхдээ ихэвчлэн Холливудын бүтээлүүдийг онцолдог. Гэвч үнэндээ кино урлагийн ертөнцөд шинэ хуудас нэмж, баяжуулж чадсан орон бол яахын аргагүй Өмнөд Солонгос юм. Тус орны уран бүтээлчид үзэгчдийг ямар ч Холивудын киноноос илүү бүтээлдээ автуулан уусгаж чаддаг билээ. Энэ үүднээс та бүхэнд Өмнөд Солонгосын шилдэг 10 "action' жанрын киноны тухай мэдээллийг хүргэж байна.

Эхнээсээ дуусах хүртлээ таныг тайван суулгахгүй шилдэг 10 Солонгос кино
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Oldboy

Ухаан сэлбэх триллер "Oldboy" киног энэ жагсаалтад заавал оруулах ёстой. Чой Мин Шикийн гол дүрд тоглосон тус бүтээл нь Солонгосын хамгийн сайн тулаант кинонуудын нэг бөгөөд хүмүүсийг жинхэнэ цочроож чадсан учраас зөвхөн Өмнөд Солонгост төдийгүй дэлхий дахинд фенүүдтэй болж чаджээ. Японы ижил нэртэй комик номоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд 15 жилийн турш өөрийг нь хорьсон өстнөөсөө хариугаа авахаар зорьж буй хүний ​​тухай өгүүлдэг.

Oldboy

2 I Saw The Devil

Хайртай хүнийхээ үхлийн өшөөг авахын тулд хэр хол явах вэ? гэсэн асуултын хариуг энэ киноноос харж болно. Үндэсний тагнуулын алба (NIS)-ы нууц төлөөлөгч сүйт бүсгүйг нь онц хэрцгийгээр хөнөөсөн гаж донтой цуврал алуурчны араас хөөцөлдөж байгаа талаар энэ кинонд өгүүлдэг. Үнэндээ бараг аймшгийн гэж хэлж болохоор энэ киног үзсэн хүмүүс үүнтэй дүйцэх бүтээл өөр байдаггүй гэж хэлдэг.

I Saw The Devil

3 The Man from Nowhere

Тэтгэвэрт гарсан тусгай хүчний цэрэг эр хөршийн охинтой найзалж эхэлнэ. Гэтэл охины ээж хар тамхины наймаачдаас хулгай хийсэн нь ил болох үед эх охин 2 аюулд орно. Энэ бүхнийг мэдсэн цэрэг эр цорын ганц найзаа аврахын тулд тус гэмт бүлгийг ангуучилж эхэлнэ. Солонгосын шилдэг тулаант киноны нэг "The man from Nowhere" нь хамгийн өвөрмөц зодооны хэсгүүдтэй гэдгээрээ алдартай.

The Man from Nowhere

4 The Suspect

Өөрөөс нь урвасан хүмүүсээс зайлсхийж буй Хойд Солонгосын тусгай хүчний төлөөлөгч дайснуудаасаа өшөө авч буй тухай гардаг.

Тэрбээр мөн амиа алдсан хүний нүдний шилний цаад учрыг олохыг оролдож буй нь киноны гол зангилаа болдог. Кинонд Train To Busan киногоороо олонд танигдсан жүжигчин Гон Юу гол дүрийг бүтээжээ.

The Suspect

5 Confession of Murder

Кинонд нэгэн цагдаагийн алба хаагч 15 жилийн өмнө цуврал алуурчныг барьж чадаагүй бөгөөд түүндээ олон жил өнгөрсөн ч сэтгэлдээ гэмшиж явдгийг харуулна. Тэгтэл нэгэн зохиолч "Би бол алуурчин" хэмээх номондоо эдгээр бүх гэмт хэргийн хариуцлагыг хүлээж байгаагаа бичснээр хэргийг дахин нээж байгаа тухай энд өгүүлнэ.

Confession of Murder

6 Nameless Gangster: Rules of the Time

1980, 1990-ээд оны үед үйл явдал нь өрнөх энэхүү кино нь засгийн газар нь авилга, гэмт хэрэг газар авсан үед гэмт хэргийн эзэдтэй дайн зарлаж буй тухай өгүүлнэ. Гэмт хэргийн түүх өгүүлэх энэхүү киног Юн Жин Бин найруулсан бөгөөд Чой Мин Сик, Ха Жун Ү нар гол дүр бүтээжээ.

Nameless Gangster: Rules of the Time

7 The Chaser

Энэ жагсаалтад орсон хамгийн сэтгэл түгшээсэн кино эхнээсээ дуусах хүртэл таны зүрхийг салгалуулах болно. Хотын биеэ үнэлэгчдийг хайр найргүй хөнөөж байгаа цуврал алуурчныг нэгэн цагт цагдаагийн газрын офицер байсан эр барихаар хөөцөлдөж буй тухай өгүүлэх "The Chaser" нь бодит амьдрал дээрх солонгос цуврал алуурчнаас санаа авсан юм.

The Chaser

8 Memories of Murder

Солонгосын түүхэн дэх анхны цуврал аллагын тухай бодит түүхээс сэдэвлэн энэхүү кинонд 1980, 1990-ээд оны үеийг өгүүлдэг. Цуврал алуурчин бороотой өдөр бүр улаан хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хүчирхийлж, аминд нь хүрдэг бөгөөд тухайн үеийн цагдаа нар ийм хэрэг огт үзээгүй учраас хэрхэх арга эвээ олохгүй байгаа тухай гарна.

Memories of Murder

9 The Gangster, The Cop, The Devil

Энэ кинон дээр цагдаа, дээрэмчин хоёрын дундын дайсан нь болох цуврал алуурчныг барьж авахаар шийддэг тухай гарна. Гэсэн хэдий ч тэдний аль аль тал нь төд удалгүй ажил болон хамтрагчидтайгаа зөрчилдөж эхэлдэг.

The Gangster, The Cop, The Devil

10 The Outlaws

2007 оны бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь Сөүл, Хятадаас ирсэн хоёр бүлэглэлийн дайны тухай өгүүлдэг. Тэдний цуст дайны дунд Хятад, Солонгос бүлэглэлийн өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд энх тайвныг хадгалахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээж буй нэгэн мөрдөгч энэ киноны гол баатар юм.

The Outlaws

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()