Матери ба анти матери гэж юу вэ?

Матери ба анти матери гэж юу вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Харанхуй материйг ойлгох гэж ядаж байхад бас юун анти матери вэ гэж бодож байна уу? Харанхуйн матери нь гэрэлтэй харилцан үйлчлэлд ордоггүй болохыг өмнө дурдсан. Харин анти матери гэдэг нь биднийг бүтээгч материйн эсрэг нь гэж ойлгож болно.

Жишээ нь орчлон ертөнц дэх нийт материйн 90 гаруй хувийг эзлэх устөрөгчийн атомыг сонирхоцгооё. Та энэ атомыг Менделеевийн химийн үелэх системийн нэг дугаараас хялбархан олох боломжтой. Устөрөгчийн атомын цөм нь ганц протоноос бүтэх бөгөөд энэ нь эерэг цахилгаан цэнэгтэй. Харин түүнийг тойрч эргэх электрон сөрөг цахилгаан цэнэгтэй. Тэгвэл бид цахилгаан цэнэгүүдийг нь сольчихвол юу болох вэ?

Сөрөг цэнэгтэй протоныг эерэг цэнэгтэй электрон тойрч эргэх болно. Энэ бол анти устөрөгчийн атом. Түүнийг бүтээгч эгэл бөөмсийн цахилгаан цэнэгийн тэмдэг л солигдсоноос бус масс, нийлбэр цахилгаан цэнэг бүх зүйлээрээ ялгахын аргагүй.

Ертөнц дээрх бүхий л эгэл бөөмсийн (тэдгээр нь эерэг болон сөрөг цахилгаан цэнэгтэй) цахилгаан цэнэгийг эсрэгээр нь солиход анти эгэл бөөмс бий болно. Их тэсрэлтийн онол ёсоор ертөнц анх үүсэхэд матери, анти материйн хэмжээ адил байсан гэж үздэг. Харин тэгтэл бид өнөөг хүртэл ертөнцийн хаанаас ч анти  материас үүссэн биет олж хараагүй байна.

Өөрөөр хэлбэл ертөнцийн үүслийн ямар нэг үед бүхий л анти материуд ор мөргүй алга болжээ. Хэрвээ матери, анти матери хоёр уулзвал тэд нь аннигляц гэх үзэгдлийг бий болгон гэрэл болон хувирдаг. Их тэсрэлтээс тэнцүү хэмжээний матери, Анти матери бий болсон, эдгээр нь бүгд аннигляцид ороод ертөнцөд зөвхөн гэрлээс өөр зүйл үлдэхгүй байв. Гэвч ямар нэгэн механизмийн улмаас биднийг бүтээгч матери үлдэж хоцорчээ.

Эгэл бөөмийн физикийн Стандарт Онол нь энэ асуудлыг CP тэгш хэмийн эвдрэлийн тусламжтай тайлбарлахыг оролдсон ч боловч туршлагаар ажигласан үр дүнгээс бүтэн арвын зэрэг дахин зөрдөг. Тиймээс энэхүү матери, анти материйн зөрүү хэрхэн бий болсон талаар хангалттай сайн тайлбарласан онол хараахан бий болоогүй л байна.

Магадгүй та физикийн мэргэжлийг сонирхож буй сурагч бол танд боломж нээлттэй байж мэдэх юм. Эрдэмтэд Европийн Цөмийн Судалгааны төв дээрх Аварга Адрон Мөргөлдүүлэгч (CERN-LHC) туршилтууд нь бидэнд дээрх асуудлыг шийдэхэд тус болох баримтуудыг гаргаж өгнө гэдэгт ихээр итгэж байгаа юм.

Эх сурвалж: innovationsnetwork

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()