Аяллын бүрэн тоногтой "Ланд Круйзер" Австралид бүтээгджээ (20 фото)

2020-12-30, 16:42
5,537

Австралийн аяллын машин үйлдвэрлэгч "EarthCruiser" компани "Toyota Land Cruiser Extreme" -ийг бүтээж дуусчээ. Аялалд зориулсан тус тээврийн хэрэгсэл нь дэлхийд алдартай "Land Cruiser"-ийн бартаат зам туулах чадвар, найдвартай чанарыг хослуулсан бүтээл болж чадсан байна. Ийнхүү 36 жилийн түүхтэй жийп автомашиныг өнөөдөр Австралид үргэлжлүүлэн борлуулсаар байгаа бөгөөд дээврийн модуль болон тохь тухтай олон шинэчлэл дагуулан эргэн ирсэн аж. 

Аяллын бүрэн тоногтой "Ланд Круйзер" Австралид бүтээгджээ (20 фото)

Хуучин "Land Cruiser" дээр суурилсан, найман торон цонхтой XTR250 бүхээгийн дээврийг урд хаалганд байрлах товчлуураар хянана. Дээврийн хоёрдугаар давхарт насанд хүрсэн 2 хүн багтах 195 х 138 сантиметр хэмжээтэй унтаж, амрах хэсгийг суулгаж өгсөн байна.

Доод давхарт индукцийн цахилгаан зуухтай гал тогоо, угаалтуур, жижиг хөргөгч  болон хөлдөөгч, хоолны хэсэг, нэмэлтээр ор болж хувирах эвхдэг тавцан байрлуулжээ. Мөн ус нэвтрүүлдэггүй хөшгийг буулган шүршүүрт орох боломжтой юм байна. 

XTR250-ийн функцуудыг FinScan системээр дамжуулан буйдангийн дээр байрлах мэдрэгчтэй дэлгэцээр хянах боломжтой. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу EarthCruiser жийпний дотоод засалд 4G модем, дээд зэрэглэлийн аудио систем бүхий орчин үеийн мультимедиа системийг суурилуулж болох аж. Үүнээс гадна тус машинд халаагч, томсгох боломжтой 80 литрийн цэвэр усны сав, гадаа шүршүүрийн майхан багтсан байна. Агааржуулагч, мах шарах төхөөрөмжийг нэмэлт төлбөр төлөөд авах боломжтой.

Бүх цахилгаан төхөөрөмжүүд нь нь ердийн цэнэглэгч, генератор эсвэл нарны эрчим хүчээр цэнэглэгддэг батерейгаар ажилладаг. 

EarthCruiser автомашины тэнхлэгийн системийг Билштейний амаржинаар сайжруулсан бөгөөд "Black Bear Mud Terrain" бартаат замын дугуйгаар тоноглосон учир доргилт болон тоормос авах чадвар нь эрс нэмэгджээ.

Хөдөлгүүрийн хувьд стандарт 4.5 литрийн турбо дизель V8 хөдөлгүүртэй бөгөөд 205 морины хүчтэй, 430 Нм эргүүлэх хүчийг бий болгодог аж. Таван шатлалт механик араа болон зургаан шатлалт автомат араатайгаас сонголтоо хийх боломжтой.

"Land Cruiser 70" дээр суурилсан автомашин нь 240 мянган австрали долларын үнэтэй бөгөөд одоогоор зөвхөн Австралид худалдаанд гараад байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()