Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд

АНУ-ын "Time" сэтгүүл 2020 оныг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд хэцүү жилүүдийн нэг хэмээн нэрлээд байгаа. Цар тахал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд учирч болох муу бүхэн энэ жилд хавсарч тохиожээ. Гэхдээ шинэ он гарах гэж байгаа тул энэ удаад та бүхэнд энэ жилд болж өнгөрсөн сайхан үйл явдлуудын талаар хүргэж байна.

Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд
Хаах
Сурталчилгаа

1 Баатрууд

2020 онд дэлхийд тохиолдсон хамгийн муу зүйл нь эргэлзээгүй COVID-19 юм. Энэ жилийн баатрууд бол нойр хоолоо умартаж, эрсдэл өндөр бүсэд 24/7 ажилласаар байгаа эмч, эмнэлгийн салбарынхан юм. Мөн сайн дурын ажилтнууд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд тэд эмнэлэгт сайн дураараа туслах, өвчтэй хүмүүст эм хүргэх, тэтгэвэрийн өндөр настнуудад хоол хүнс зөөх зэргээр сайн дураараа зүтгэсэн байна. Хүргэлтийн багийнхан хүмүүсийг гэрээс нь гаргахгүйн тулд өдөр бүр 24 цагаар ажиллалаа.

Ардын баатар болохын тулд хүч чадал, хөрөнгө мөнгө шаардлагагүй гэдгийг цар тахал бидэнд батлав. Жишээлбэл, 99 настай Томас Мур бол Дэлхийн 2-р дайны ахмад дайчин бөгөөд Британийн үндэсний эрүүл мэндийн системд 12 сая фунт стерлинг хандивласан юм. Зуун насны төрсөн өдрөөсөө хоёр долоо хоногийн өмнө тэрээр сайн үйлсийн марафон хийж, гэрээ 100 тойрохоо амалсан билээ. Мур тусгай таяггүйгээр явж чадахгүй хэдий ч тэрээр амалсан ёсоороо гэрээ 100 тойрсноор олон хүмүүст урам зориг өгч, 620 мянга гаруй хүнээс хандив цуглуулан, асар их хэмжээний мөнгө босгов. Түүнчлэн, цар тахал нь хүмүүс хэрхэн эв нэгдэлтэй байж, бусдын өмнө хүлээх хувийн хариуцлагаа үүрч, бүх хүн төрөлхтний төлөө эр зориг гаргаж чаддаг болохыг харуулсан юм.

Баатрууд

2 Зохиомол хээлтүүлгийн аргаар ховор амьтдыг аврах боломжтой болов.

Дэлхий дээр үчимбэр ирвэс 7500 орчим л үлдсэн билээ. Ховордсон амьдтын төрлийг хадгалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх арга замыг эрдэмтэд хэдийнээс эрэлхийлж ирсэн. Зохиомол хээлтүүлэг хийх гэсэн оролдлогууд амжилтанд хүрээгүй. Гэхдээ энэ жилд хүмүүс дээр амжилттай туршигдсан IVF технологийг ашиглан Колумбусын амьтны хүрээлэн дэх гурван настай ирвэсийг хээлтүүлж чадсан байна. Эцэст нь тэрбээр эр эм хүйсийн хоёр зулзагатай болжээ. Тэд ямар ч эмгэггүй, эрүүл саруул төрсөн юм.

Амьтны хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч "Эдгээр бяцхан зулзаганууд нь асар их амжилтыг илэрхийлж байна. Туршлагатай биологчид, амьтан судлаачид энэхүү шинжлэх ухааны гайхамшгийг бүтээхээр хичээж ажилласан. Уг амжилт ирвэс үржүүлгийн шинжлэх ухааны мэдээллийг өргөжүүлж, цаашид энэ зүйлийн тоо толгойн менежментэд чухал үүрэг гүйцэтгэхээр боллоо." гэж хэлжээ.

Зохиомол хээлтүүлгийн аргаар ховор амьтдыг аврах боломжтой болов.

3 SpaceX сансрын аялалд том ахиц гаргав

Сансрын салбарын олны анхаарлыг татсан үйл явдал энэ онд болсон. Элон Маскийн компанийн бүтээсэн "Falcon" пуужинг ашиглан "Crew Dragon" баг сансрын тойрог замд гарчээ. Энэхүү үүрэг даалгавар амжилттай болсон бөгөөд түүний ачаар АНУ есөн жилийн завсарлага авсны дараа нисгэгчтэй сансрын хөтөлбөрөө үргэлжлүүлж чадсан байна. Өнөөг хүртэл буюу 2011 оноос хойш НАСА-гийн сансрын нисгэгчид зөвхөн Оросын Союз хөлгөөр нисч ирсэн. Энэ нь хүн төрөлхтний хувьд юу гэсэн үг вэ гэвэл сансрын аялал жуулчлал үнэхээр бодит болж байгаагийн илрэл юм. Америкийн Axiom Space компанийн мэдээлснээр аялагчдыг сансрын нислэгт бэлтгэх ажил хэдийнээ эрчимтэй явж байна. 2021 оны төгсгөлд хөтөлбөрийн хүрээнд Crew Dragon сансрын хөлгөөр дөрвөн хүн сансарт гарах бөгөөд тэдний зөвхөн нэг нь л мэргэшсэн сансрын нисгэгч байх болно.

SpaceX сансрын аялалд том ахиц гаргав

4 Хийсвэр ертөнц

2020 оны 6-р сард Augmedics xvision мэс заслын удирдамжийн системийг анх удаа туршиж үзсэн. Энэ нь мэс засалч өвчтөний арьсаар дамжуулан 3D анатомийн диаграмм эсвэл нурууны 2D CT зургийг шууд үзэх боломж олгох юм. Augmedics xvision нь мэс заслын багаж хэрэгслийн байрлалыг тодорхойлж, томографийн зураг дээр давхарлаж, анатомийн 3D загвар ашиглан эмчийн нүдэнд бүх өгөгдлийг 3 хэмжээсээр үзүүлдэг байна. Энэ системийг ашиглан хийсэн анхны мэс ажилбар нь маш амжилттай болсон бөгөөд хагалгааны дараа өвчтөний байдал илт сайжирчээ. 

Хийсвэр ертөнц

5 Байгаль орчинд сайн нөлөө үзүүлсэн

Цар тахлын нөлөөгөөр байгаль дэлхий эргэн сэргэж байна. Бүх улс оронд хорио цээрийн дэглэм тогтоосон нь манай гарагийн оршин тогтнолд эерэг нөлөө үзүүлсэн гэж олон шинжээчид үзжээ. Үйлдвэрлэл зогссон, нислэгийн тоо эрс буурсан, автомашин хөдөлгөөний ачаалал буурсан гээд олон үйл ажиллагаа зогссоны ачаар хорт хийн ялгаруулалт 25 хувиар буурсан байна. НАСА үүнийг маш тодорхой харуулсан хиймэл дагуулын зургуудыг гаргасан билээ. Мэдээжийн хэрэг вирусыг ялсны дараа амьдрал өмнөх дэглэмдээ эргэн орж, агаар мандалд ялгарах хорт бодисын хэмжээ ижил хэмжээгээр сэргэх боловч цар тахлын төлөөгөөр тогтсон байдлыг хадгалах боломжтой байж магадгүй юм. Жишээлбэл, Ухань хотод эмч нарт зориулсан хувцсыг дахин боловсруулсан хуванцар саваар хийж эхлэв.

Байгаль орчинд сайн нөлөө үзүүлсэн

6 ДОХ-ын халдвараас эдгэрсэн 3 дахь хүн

1980-аад оны үед Америкт ХДХВ-ийн халдвар гарч эхэлсэн бөгөөд удалгүй дэлхий даяар тархжээ. Удаан хугацааны туршид тэд өвчний явцыг бүрэн зогсоох байтугай яаж илрүүлэхээ ч мэдэхгүй байсан. Олон жилийн турш эмч нар генетикийн материалыг эсийн ДНХ-т нэгтгэж, дархлааны системд хүрэлгүйгээр тэнд байгаа вирусыг хэрхэн яаж устгах вэ гэдэг бараг боломжгүй зүйлтэй тэмцэж ирсэн билээ. Ийм вирусыг устгах хэд хэдэн системийг боловсруулсан боловч тодорхой үр дүн гараагүй байна. Одоогийн байдлаар дэлхий дээр бараг 38 сая хүн ХДХВ-ийн халдвар тээгч болоод байгаа. Орчин үеийн ретровирусын эсрэг эмчилгээ нь өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулсан боловч өвчинг бүрэн арилгаагүй байна. 2020 он хүртэл ердөө 2 хүн л эдгэрсэн юм.

Тэд бол "Лондоны өвчтөн" ба Америкийн Тимоти Рэй Браун нар юм. Тэд хорт хавдрын эмчилгээнд зориулж ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд мэс засал хийснээс хойш хэсэг хугацааны дараа эмч нар цусны шинжилгээ авахад ХДХВ илрээгүй. Чөмөг шилжүүлсэн суулгах нь ховор тохиолдолд үр дүнгээ өгдөг үнэтэй, эрсдэлтэй арга. Мөн 2020 оны 7-р сард дэлхий дээр ХДХВ-ийн халдварыг ялсан гурав дахь хүн гарч ирэв. 36 настай эрэгтэйд ретровирусын эсрэг эм, В3 витамины бэлдмэл хийлгэсэн нь дархлааг сэргээж вирусыг устгаж чаджээ. Ийнхүү ДОХ-ыг устгаж чадах анхны бэлдмэл бий болсон байна.

ДОХ-ын халдвараас эдгэрсэн 3 дахь хүн

7 Ургуулсан зүрх

Анагаахын шинжлэх ухаан энэ жил өөр нэг томоохон амжилтанд хүрсэн. Мичиганы их сургуулийн эрдэмтэд лабораторид үүдэл эсээс зүрх ургуулсан анхны хүмүүс болжээ. Тэдний хамт олон өмнө нь бөөр, тархи, уушгины мини хуулбарыг гаргаж байжээ. Эрдэмтэд зүрхийг ургуулах явцад ямар өөрчлөлт гардгийг судалж янз бүрийн эмгэгийг эмчлэх аргуудыг нээж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Ургуулсан зүрх

8 Олон мянган амьтад эзэнтэй болжээ

Дээрх зургийг 2020 оны 4-р сарын сүүлээр Палм Бич Каунтид авсан байна. Эзэнгүй амьтан үрчлүүлэх байрны ажилчид хоосорсон торнуудаа гайхуулж байгаа нь энэ бөгөөд эзэнгүй байсан амьтад бүгд сайн эзэнтэй болжээ. Энэ сайхан мэдээ дэлхий даяар тархсан ба Орос улсад л гэхэд тусгаарлах дэглэмийн төгсгөлд 400 гаруй муур, 1000 орчим нохой гэр оронтой болж чадсан юм. Хорио цээрийн дэглэм дууссаны дараа авсан амьтдаа  буцаах эсвэл гудамжинд хаях вий гэж болгоомжилж байсан ч нөхцөл байдал сайн байгаа гэнэ. 

Олон мянган амьтад эзэнтэй болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()