НҮБ-ын Хариуцлагатай Банкны Зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр тусгасан Монголын анхны банкийг онцлох нь

Байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг зохистой ашиглаж, ирээдүйгээсээ булаахгүй байх зорилтыг улс орон бүр хэрэгжүүлэхээр чармайж байна.

НҮБ-ын Хариуцлагатай Банкны Зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр тусгасан Монголын анхны банкийг онцлох нь
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Тийм ч учраас 2016 оны есдүгээр сард “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталснаа тунхагласан. Тогтвортой хөгжлийн зорилтууд улс орнуудын төдийгүй бизнесийн байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын нэгэн томоохон шалгуур үзүүлэлт болоод байгаа билээ.

Монгол Улсын хувьд энэхүү гэрээнд нэгдсэнээр хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулахаа амлан, үүрэг хүлээсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү хүчин чармайлтад санхүүгийн байгууллагуудын оруулж буй хамгийн том хувь нэмэр нь Ногоон зээл юм. Энэ чиглэлд тасралтгүй ажиллаж, манлайлахаар 2019 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээрийн зорилттой уялдуулахаа тунхагласан Монголын анхны банк бол Голомт банк юм.

Тус банк энэ зорилтынхоо хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй зээл, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлснээр гадаад, дотоодын нийт 40 гаруй төслийн зээлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг үр ашгийг нэмэгдүүлэн ажилласаар байна. Мөн ногоон зээлийн багцыг 5 хувиар нэмэгдүүлж, 2020 оны 3-р улирлын байдлаар нийт 57.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгосон ба 400 ажлын байрыг шинээр бий болгож, 706 ажлын байрыг хадгалсан байна. Тодруулбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ногоон зээлийн багц нь нийт зээлийн багцын 1.74%-ийг эзэлж байсан бол 2019, 2020 онуудад энэ тоо тасралтгүй өсөж, зээл олголтоо улам эрчимжүүлснийг харуулж байна.

Түүнчлэн тус банк зээлийн үйл ажиллагаандаа 2019 оны есдүгээр сараас байгаль орчин, нийгмийн мэргэшсэн эрсдэлийн үнэлгээчний орон тоог цоо шинээр бий болгожээ. Тэр утгаараа тухайн зээл, төслийн нийгэм, байгаль орчны эрсдэлийг олон улсын стандартын дагуу буюу Олон улсын санхүүгийн корпораци, МонголБанк болон тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусган эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн байна.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ. Энэ нь дэлхий ертөнц, бидний амьдарч буй орчин, нийгэм, эдийн засаг, ажил болон хувь хүн та  тогтвортойгоор хөгжин цэцэглэхэд хамаатай зүйл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.  Тэр утгаараа банкнуудын хувьд харилцагчид руу чиглэсэн зээл, төслөөс гадна дотоод үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байлгаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг ихээхэн чухалчилж байна.

 

“Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн зээл, санхүүжилт олгох тухай ойлголт огтоос биш билээ.”

Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийн хүрээнд хүний нөөцийн тогтвортой хөгжлийг ханган дараах сонирхолтой арга барилуудыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар төгсгөлд нь сонирхуулъя. Үүнд,

  • Ажилтнуудынхаа ажлын цагийг багасган уян хатан болгож, ажилтан хүссэн цагаа сонгон ажилладаг.
  • Хөл хүнд болон бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажилладаг.
  • Ажилтан төрсөн өдрөөрөө цалинтай амрах зэрэг боломжуудыг олгодог.
  • Нийт ажилтнуудынхаа 84%-ийг тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт, мэдлэг олгох сургалтад хамруулсан.
  • Голомт банкны бүх оффис хогоо ангилан хаяж, тээвэрлүүлдэг. Хаясан хогийн 60% нь дахин боловсруулагдаж, байгаль дахь хог хаягдлыг бууруулан эдийн засгаа дэмжих зорилт тавин ажиллаж байна.
  • Оффис дээрх хуванцар хэрэглээгээ бууруулахын тулд хурал уулзалт, сургалтууддаа нэг удаагийн хэрэглэл ашиглахгүй, шилэн сав, шилэн стакан ашиглах арга хэмжээг аван ажиллаж байна.
  • Усаа хэмнэх зорилт тавин, оффисууддаа эзлэхүүн багасгагч суурилуулснаар усны хэрэглээгээ 10%-аар бууруулж, ажилтан бүр хоёр сарын хугацаанд 54 литр ус  хэмнэсэн.
  • Оффистоо сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулснаар сард 1,080 квт эрчим хүч буюу гурван айл өрхийг эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байна. Үүнийг төхөөрөмжийн баталгаат хугацаагаар авч үзвэл дунджаар нэг өрхийн 66 жилийн цахилгааныг хангах хэмжээний эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг аж.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.