Бүх эзэмшлээ зараад өөрсдийн гараар мөрөөдлийн гэрээ бүтээжээ

2021-01-03, 13:18
8,895

Хүсэл сонирхол нэгдсэн хос хоёрын аз жаргалтай амьдралын түүх дэлхий даяар сая сая бий. Үүний нэгэн жишээ болсон 30 гаран насны америк хос гурван давхарт байшинд амьдардаг, сүүлийн үеийн машинтай, өөрсдийн гэсэн жижиг бизнес эрхэлдэг гээд дутагдаж гачигдах зүйлгүй, тайван сайхан аж төрдөг байжээ. Гэсэн ч Тони Маквейг  (Tony McVeigh) болон түүний нөхөр Майкл (Michael McVeigh) хоёр амьдралын урам зориггүй, сэтгэл хангалуун бус өдөр хоногийг аргацаан өнгөрөөх болсноо анзаарснаар зориг шулуудаж, маш том шийдвэр гаргахад хүрсэн байна. 

Бүх эзэмшлээ зараад өөрсдийн гараар мөрөөдлийн гэрээ бүтээжээ

2018 оны хаврын эхээр тэд сургуулийн автобусыг жижиг байшин болгон хувиргасан тухай гардаг баримтат кино үзсэн аж. Адал явдал эрэлхийлсэн хосод  энэ санаа маш их таалагдсан учир тэд бүх үл хөдлөх хөрөнгөө зарсан байна.  Ийнхүү тэд 2004 оны сургуулийн хуучин автобусыг 5000 доллараар худалдаж аваад шинээр сэргээн босгоход дахин 15 мянган доллар зарцуулж, АНУ даяар аялахаар явсан гэнэ. Жилийн хугацаанд тэдний гэр бүл 7000 гаруй км замыг туулсан бөгөөд өнгөрсөн амьдралынхаа уйтгартай хэв маягт эргэж очих талаар төсөөлөхийг ч хүсэхгүй байгаа юм. Эргэж буцалгүй шийдвэр гаргасан зоригт хос эцэст нь ингэж аз жаргалаа олсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()