Зөвхөн Япончуудын дагаж мөрддөг амьдралын 4 хэвшил

Япон улс соёл болон технологийн дэвшлээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, хүчирхэг гүрнүүдийн нэг билээ. Нийгмийн соёл, хөгжил бүрэлдэн тогтоход аливаа улсын ард иргэдийн бүх нийтээрээ дагаж мөрддөг дадал хэвшил болсон үйлдлүүд байдаг. Ургах Наран улсын иргэдийн хувьд амьдралын суурь ойлголттой холбоотой хэд хэдэн хачирхалтай гэмээр үзэл байх бөгөөд магадгүй үүнийхээ тусламжтай өнөөг хүртэл амжилтай үндэстэнд тооцогдсоор байх ч боломжтой юм. Тэгвэл тэдний бусад улсынхнаас ялгарах ямар онцлог юу вэ? 

Зөвхөн Япончуудын дагаж мөрддөг амьдралын 4 хэвшил

1 Ичих нь харилцааны үндэс

Олон хүнд хачин санагдаж болох ч үнэхээр ичиж эмээх мэдрэмж нь япончуудын харилцааны үндэс юм. Үүний энгийн жишээ бол гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа. Нэг бодлын харилцан бие биенээсээ хамааралтай мэт боловч нөгөө талаараа ичиж эмээх зүйлгүй харилцааг таатай ирээдүй хүлээхгүй гэсэн үзэлтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, уг зүйл харилцаанд байхгүй болвол тухайн гэр бүл утгаа алдана гэж үздэг. Нэмж дурдахад ажлын болон хайр дурлалын харилцаа ижил зарчимд үндэслэдэг байна. 

Ичих нь харилцааны үндэс

2 Хооллох нь зан үйл

ЮНЭСКО-ийн соёлын өвд японы бүхий л хоолтой холбоотой зүйлсийг соёлын өв гэж бүртгэж авсан. Япончуудын хувьд хоолтой холбоотой бүх зүйл ямар нэг ёс жаягтай байдаг. Жишээ нь Японд савхаа тусгай байрлалд тавих ёстой бөгөөд ямар ч тохиолдолд үзүүрийг нь эсрэг талд сууж буй хүн рүү чиглүүлж болохгүй. Хэрвээ чиглүүлвэл үл хүндэтгэсэн, бүр заналхийлсэн, бүдүүлэг хэрэгт тооцогдох болно.

Хооллох нь зан үйл

3 Гоо үзэсгэлэн энгийн зүйлд оршино

Япончууд "шибүй" гэх ойлголттой байдаг бөгөөд ихэнх тохиолдолд үүнийг энгийн, илүү дутуу зүйл байхгүй гоо үзэсгэлэн гэж тайлбарладаг. Японд минимализм, энгийн зүйл дэх сэтгэл татам байдлыг өндөр үнэлдэг нь аливаа зүйлсийн хэлбэр үзэмжийн хажуугаар дотоод агуулгыг чухалчилдаг болохыг батална. Энэ үзэл нь бүх зүйлд, ялангуяа хүмүүст болон эд хэрэгсэлд хамаатай.

Гоо үзэсгэлэн энгийн зүйлд оршино

4 Хог хаягдлыг цээрлэх

Япончууд хог хаягдал дахин боловсруулах, цэвэр цэмцгэр байдалд онцгой анхаарал хандуулдаг. Хүн бүр хүрээлэн буй орчноо үл бохирдуулах, эмх цэгцтэй байх, байгалиас заяасан ашиг тусыг болгоомжтой хүртэхэд зэргээр ёс зүйтэй ханддаг. Мөн тэд хоол тавган дээр үлдээхийг ч хориглоно. Энэ улсад хүмүүсийн ашиглахаа больсон ихэнх зүйлсийг дахин боловсруулдаг учраас хог бараг байдаггүй гэж болно.

Хог хаягдлыг цээрлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()