"Бүрэлдэж буй гоо үзэсгэлэн" - Өсвөр насны охид Нидерланд гэрэл зурагчны дуранд...

Хелен ван Мин (Hellen van Meene) бүтээлүүддээ 17-р зууны үеийн зураачдын хэв маягаар залуу нас, бага насны тухай өгүүлдэг байна. Тэрээр моделиудын гэрэл зургийг авахаас өмнө 10-20 минутын турш тэдний нүүр царай, бие галбирын онцлогийг судалж, ямар консепц бүрдүүлэхээ шийдвэрлэдэг. Өсвөр наснаасаа гэрэл зургийг ертөнцийг сонирхох болж, улмаар гүн гүнзгий татагдан орсон түүний зургуудад голчлон өсвөр насны залуу үеийнхний хөрөг зураг давамгайлна. 

"Бүрэлдэж буй гоо үзэсгэлэн" - Өсвөр насны охид Нидерланд гэрэл зурагчны дуранд...
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Хелен ван Мин (Hellen van Meene) 1972 онд төрсөн бөгөөд Амстердамын Ритвельд академи, Эдинбургийн урлагийн коллежид дүрслэх урлагаар суралцсан нь түүний уран бүтээлийн хэв маягийг бий болгоход ихээхэн нөлөө үзүүлжээ. 

16 насныхаа төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан камерынхаа тусламжтай үеийн хүүхдүүдийнхээ зургийг авч эхэлснээр түүний карьерын замнал тавигдсан аж. Ийнхүү залуу нас, гоо үзэсгэлэнг мөнхөд хадгалахыг хүссэн тул тэрээр моделиудынхаа төрхийг гэрэл зураг болгон үлдээдэг байна. 

Тэрээр анхны үзэсгэлэнгээ 1996 онд олон нийтэд танилцуулсан нь дэлхий даяар мянга мянган дэмжигчидтэй болгов. Түүний гэрэл зургууд Нью Йорк, Амстердам, Лондон, Чикаго, Лос Анжелес, Сан Франциско дахь музейн цуглуулгад хадгалагддаг.

2000-аад оны эхэнд Ван Мин нийгмийн асуудалд чиглэсэн гэрэл зураг авах болсон ч өсвөр насны моделиуд түүний ажлын хамгийн чухал хэсэг хэвээр байв. Тэрээр Орос, Их Британи, Латви улсуудаар аялж, өсвөр насны ээжүүдийн зургуудаас бүрдэх цуглуулга хийжээ. 

Олон жилийн турш Ван Мин сэдэвчилсэн гэрэл зураг, анимализм, загварын гэрэл зургийн төрөлд бүтээлүүдээ толилуулсан бөгөөд Max Mara, Marni брэндүүдтэй хамтран ажилладаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()