Цагаан арьстнуудыг хөөсний дараа Зимбабве улсад юу тохиолдсон бэ?

Зимбабве нь Родези нэртэй Их Британийн колони байж байгаад харьцангуй хожуу буюу 1980 онд тусгаар тогтнолоо олж авсан юм. Энэ үед ихэнх Британичууд тус улсаас гарсан боловч цөөнгүй цагаан арьст тариаланчид үлджээ. Тусгаар тогтносны дараа Зимбабве улсын хөдөө аж ахуйн нийт газар нутгийн 70 хувийг цагаан арьст хүмүүс эзэмшдэг байв.

Цагаан арьстнуудыг хөөсний дараа Зимбабве улсад юу тохиолдсон бэ?
Хаах
Сурталчилгаа

1997 он хүртэл Англи улс Зимбабвегийн засгийн газарт мөнгөн хандив өгч, цагаан арьст тариачдаас газар худалдаж авч хар арьст тариачдад газар шилжүүлэх ажлыг зохион байгуулав. Гэтэл 1997 онд Английн засгийн газар өөрсдийн өгч буй олон сая фунт стерлинг нь ядуу тариачдад биш, харин  Зимбабве улсын удирдагч Мугабегийн ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн халаасанд орж байгааг олж мэдээд дээрх хөтөлбөрийг зогсоосон юм.

Дараа нь 2000 онд Мугабе цагаан арьст тариаланчдаас газар нутгийг нь хүчээр авахыг тушаажээ. Тэрбээр Цагаан арьстнуудыг "төрийн дайснууд" хэмээн мэдэгдсэн бөгөөд 2002 онд Мугабегийн зохион байгуулсан "хар хуваарилалт" дуусч 4500 цагаан арьст фермерийг тус улсаас хөөн зайлуулсан байна. Тэдний эзэмшиж байсан газрыг Зимбабвегийн 300,000 ядуу иргэдийн дунд тараажээ.

Тус улсад 2014 он гэхэд цагаан арьст газрын эзэд бараг үлдээгүй юм. Цагаан арьст тариаланчидгүй, бодлогогүй шинэ хуулиуд ар араас нь баталсан Мугабегийн алдаатай бодлогын эрхээр эдийн засаг сүйрч эхлэв.

Зимбабве улс нь асар том газар тариалангийн орон байсан учраас "Африкийн үр тарианы агуулах" гэж нэрлэдэг байжээ. Гэвч "хар хуваарилалт" хийснээс хойш тус улсын хөдөө аж ахуйн салбар 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Экспортлогч улсаас Зимбабве улс импортлогч болон хувирсан юм. Ид үедээ Зимбабве улсын орлогын 40 хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоос бүрддэг байв. Гиперинфляци, өлсгөлөн зэргээс болоод аж үйлдвэрийн бүхий л салбар дахь үйлдвэрлэлийн өмнөхөөсөө 2-3 дахин буурсан байна. Үүний нөлөөгөөр 2015 онд Мугабе ба түүний дэмжигчид зарим цагаан арьст фермерүүд эх орондоо эргэж ирэхийг урьсан байдаг.

Гэсэн хэдий ч цагаан арьст тариаланчид Зимбабве руу буцах гэж яарсангүй бөгөөд тэдний оронд нь ази фермерүүд ирэв. 2000 оноос өмнө цагаан арьст эзэдтэй байсан зарим газруудыг тэд худалдаж авч эхэлсэн байжээ.

Хятадууд Зимбабвед хөдөө аж ахуйн нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтад 4 тэрбум ам.доллар, орон сууц барих ажилд дахин нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Удалгүй Хятад улс Зимбабвегийн хамгийн том хөрөнгө оруулагч болжээ.

2017 оны 11-р сарын 21-нд 93 настай Мугабе огцрохоос өөр аргагүй байдалд оржээ. Зимбабвегийн шинэ ерөнхийлөгч Эммерсон Мнангагва цагаан арьст тариаланчдыг буцааж дуудаж эхлэв. Роберт Смарт хэмээх эр нь хуучин газраа буцааж авсан анхны цагаан арьст хүн юм. Смартын ферм дээр ажиллаж байсан хар ажилчид түүнийг баярын нулимстай угтаж авав. Интернет дээр Смарт фермдээ эргэж ирсэн тухай бичлэгийг дэлхийн хамгийн улс төрийн хувьд хамгийн буруу утга агуулгатай видео гэж нэрлэгдсэн байдаг.

Эммерсон Мнангагва Өрнөдтэй харилцаагаа засах гэж оролдож байхдаа нэгэн цагт тус улсаас хөөгдөж гарсан цагаан арьст фермерүүд тэднээс авсан хөрөнгийн нөхөн төлбөрийг Засгийн газраас нь авах болно гэж мэдэгдэв. Тэд нөхөн төлбөрийн 50 хувийг жилийн дотор, үлдсэнийг нь ойрын таван жилийн хугацаанд авах аж. Харамсалтай нь Зимбабвед энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх мөнгө байхгүй тул тариаланчид засгийн газрын бонд авах бөгөөд Мнангагва бусад орнуудаас санхүүгийн туслалцаа авна гэж найдаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()