2021 онд гарах, хамгийн хүлээлттэй байгаа 10 кино

2021-01-04, 17:35
16,175

Коронавирусын халдвартай холбоотойгоор 2020 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан олон кино бүтэн жилээр хойшилсон билээ. Тиймээс энэ жил буюу 2021 онд хүмүүсийн үзэхийг хүссэн олон дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болох юм. Тэдгээрээс та бүхэнд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа 10 киног танилцуулж байна.

2021 онд гарах, хамгийн хүлээлттэй байгаа 10 кино
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 King's Man: The Beginning

"Kingsman" цувралын үргэлжлэл болох энэхүү кино Дэлхийн 1-р дайны үеийн тагнуулуудын тухай өгүүлнэ гэдгийг үзэгчид хэдийнээ мэдсэн. Өмнөх ангиуд дээр гарч байсан шиг тагнуулын албаныхан дэлхийг аврахаар хорон санаатнуудын эсрэг тэмцэж буй тухай адал явдлыг харуулах юм.

King's Man: The Beginning

2 Mortal Kombat

Алдарт тулааны видео тоглоомын бүрэн хэмжээний кино энэ онд гарах гэж байна. Өмнө нь хийгдэж байсан "Mortal Kombat"-ийн кинонуудаас ялгаатай нь энэ бүтээл зарим видео тоглоомууд шиг насанд хүрэгчдэд зориулагдсан гэнэ.

Mortal Kombat

3 Black Widow

"Marvel"-ийн алдарт супер баатар "Black Widow" эцэст нь өөрийн гэсэн кинотой болжээ. Энэхүү киноны үйл явдал "Infinity War"-ийн өмнө өрнөх бөгөөд "Black Widow" буюу Наташа Романовын гэр бүлийн тухай уг бүтээлд өгүүлэх юм байна.

Black Widow

4 Top Gun: Maverick

1986 онд гарч байсан Том Крузын гол дүрийг нь бүтээсэн "Top Gun"-ий үргэлжлэл болсон энэхүү кино олон нийтэд зарлагдсан даруйдаа хүлээлт үүсгээд байна. Том Круз урьдын адил орлон тоглогчгүйгээр олон эрсдэлтэй үзэгдэлд тоглосон гэх цуу тараад байгаа юм.

Top Gun: Maverick

5 Suicide Squad 2

2016 оны "Suicide Squad" кино хэдий их хүлээлттэй байсан ч үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрч чадаагүй билээ. Тэгвэл 2021 онд дараагийн анги нь гарах тодорхой болсон тул хүмүүс ч үүнийг өмнөхөөсөө илүү болно гэж найдаж байгаа. Уг кинон дээр засаршгүй гэмт хэрэгтнүүдээс бүрдсэн баг ялаа хөнгөлүүлэхийн тулд засгийн газрын өгсөн аюултай даалгаврыг гүйцэтгэж буйг өгүүлнэ.

Suicide Squad 2

6 Dune

Бүх цаг үеийн шилдэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолд тооцогддог "Dune" романы дэлгэцийн бүтээл 2020 онд цацагдах ёстой байсан ч хойшилсон билээ. Киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд хоорондоо дайтаж буй өст язгууртнуудын тухай өгүүлнэ. Тэд ирээдүйг зөгнөж, сансраар аялах чадвартай хэдий ч үүний тулд "спайс" гэх тусгай бодисыг хэрэглэх шаардлагатай болдог. Тус язгууртнууд "спайс" байдаг цорын ганц гарагийн төлөө тэмцэлдэж буйгаар үйл явдал өрнөнө.

Dune

7 Eternals

"Marvel" өмнө нь "Eternals" хэмээх цуврал гаргаж байсан ч тэр нь шүтэн бишрэгчдийн сэтгэлд тод мөр үлдээж чадаагүй билээ. Гэсэн ч тус студи энэхүү сэдвээр бүрэн хэмжээний кино уран бүтээл гаргахаар болсон байна. "Eternals" хэмээх супер хүчтэй хүмүүс саран дээр амьдардаг болоод хэдэн ямнган жилийг өнгөрүүлжээ. Гэвч тэд аажмаар дэлхийн хүмүүстэй тэмцэх ёстой болж байгаагаар киноны үйл явдал цааш үргэлжлэх аж. 

Eternals

8 Godzilla vs. Kong

Бүх цаг үеийн хамгийн алдартай 2 дэлгэцийн мангас 2021 онд тулалдах гэж байна. Тэдний тулааныг үзэхээр тэсэн ядан хүлээх үзэгчид ч олон байгаа нь эргэлзээгүй юм.

Godzilla vs. Kong

9 Matrix 4

2003 онд сүүлчийн анги нь гарсан "Matrix" цувралын шинэ анги энэ онд гарахаар болжээ. Хуучин найруулагч болон жүжигчид бүгд эргэн ирж байгаа учраас шүтэн бишрэгчид нь сэтгэл хангалуун байгаа юм. Гэвч зохиолын талаар одоог хүртэл нэг ч таамаг гараагүй байна.

Matrix 4

10 Sherlock Holmes 3

Алдарт мөрдөгч Шерлок Холмсын шинэ кино гарснаар хойш 9 жил өнгөрчээ. Уг кинонд Роберт Дауни гол дүрд тоглохоор эргэн ирж байгаа. Шерлок Холмс энэ удаад Америкийн зэрлэг өрнөдөд адал явдал эрэлхийлэх гэнэ.

Sherlock Holmes 3

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()