Салхин сэнсийг тээвэрлэх нүсэр ажлыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?

Орчин үеийн хүмүүс аварга том бүтээн байгуулалтыг хараад гайхахаа больсон гэсэн хилсдэхгүй билээ. Гэхдээ тэдгээр бүтээн байгуулалтын ард ямар нүсэр хөдөлмөр байдгийг тэр бүр мэддэггүй. Ялангуяа аварга том эрчим хүчний салхин сэнс тухайн газартаа ургасан мэт гарч ирдэг ч тэдгээрийн эд ангийг нэг газарт үйлдвэрлээд өөр газарт зөөж угсардаг. Тэгвэл эд ангиудыг нь хэрхэн зөөвөрлөдөг бол?

Салхин сэнсийг тээвэрлэх нүсэр ажлыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэнсний урт - 88.4 м

2016 онд Дани улсад дэлхийн хамгийн урт сэнсийг амжилттай зөөвөрлөн хүргэсэн байна. Урт нь 88.4 метр байсан бол ачааны машинд ачихад 4.47 метр өндөр болжээ. Сэнсний асар том хэмжээнээс болж тусгай ачааны машины жолооч төдийгүй эрх баригчид ихээхэн санаа зовсон юм. Эцсийн эцэст ачааны машин энэ сэнсийг хэд хэдэн гүүрэн доор авч гарах ёстой байв. Гүүрэн доогуур явахад сул зай нь ердөө гурван сантиметр байсан тул өчүүхэн төдий алдаа гарах эрх хэнд нь ч байгаагүй аж.

Сэнсний урт - 88.4 м

Бэлтгэл ажлыг төлөвлөхөд бараг нэг жил зарцуулсан байна. Урьдчилан тооцоолсон маршрут, хашаа, замын тэмдгийг нь зайчилсны  ачаар тээвэрлэлтийн багийнхан бүх зүйлийг ямар ч асуудалгүй хийж чаджээ. Замын энэ хэсгээс гэрлэн дохиог хүртэл хассан байдаг.

2 Сэнсний урт - 73.5 м

Испанийн тээврийн компаниуд энэ ажлаараа үнэхээр бахархах эрхтэй. 2017 онд GE Renewable Energy-ийн охин компани LM Wind Power нь салхин цахилгаан үүсгүүрт зориулж 73.5 метрийн сэнсийг зөөвөрлөв. Эдгээр нь Испанид үйлдвэрлэж байсан хамгийн том сэнс юм.

Үйлдвэрээс боомт хүрэх зам 45 км байв. Үүнд цуваа болон замын бусад хүнд хэцүү хэсэгт тохирсон тойрог замын хөдөлгөөнийг оруулсан болно. Нийт 198 сэнсийг  зөөвөрлөсөн бөгөөд тус бүрийг хүргэх ажил 3 цаг хүртэл үргэлжилсэн аж.

Сэнсний урт - 73.5 м

3 Сэнсний урт - 67 м

Энэхүү сэнсийг 2020 онд Люксембургийн П.Адамс Швертранспортегийн тээврийн компани тээвэрлэжээ. Үүний зэрэгцээ маршрут нь бас л амаргүй даваа байв. Гэхдээ энэ удаа сэнсийг хэвтээ биш, харин мурий байрлалтай зөөсөн гэдгээрээ онцлог юм.

Үл итгэх цахим хэрэглэгчид эдгээр зургийг даруй фотошоп ашигласан гэцгээж, үгүйсгэж байсан ч удалгүй үнэн болох нь батлагдсан аж.

Сэнсний урт - 67 м

4 Сэнсний урт - 65 м

Герман улсаас Беларусь хүртэл Польшийн Transannaberg Wiesiollek JM Sp. J. компани 2019 онд салхин сэнс нийлүүлсэн бөгөөд зөөвөрлөхдөө эд ангийг нь задалсан байна. 65 метрийн урттай асар том сэнсийг хэдэн долоо хоногийн турш зөөсөн ба энэ аяллыг бэлтгэхэд гурван сар зарцуулжээ.

Ачааны машины хурдыг 50 км / ц-ээс хэтрүүлээгүй ч хот, төмөр зам дайран өнгөрөхөд маш олон асуудал үүсэж байв. 

Сэнсний урт - 65 м

5 Сэнсний урт - 52 м

Амар хялбар аргыг хайхардаггүй хүмүүс бол хятад нөхөд юм. Тэд ажлыг улам хүндрүүлж, Баодин хэмээх өндөр уулын орой дээр салхин цахилгаан станц барихаар шийджээ. Уулын өндөр нь 2.7 километр боловч оройд хүртэх зам нь 5 километр гаруй  байв. Сэнс нь 12 тонн жинтэй 52 метр урт байсан учир өгсүүр газраар тээвэрлэхэд маш их эрсдэл дагуулсан юм. Гэхдээ C&C U480 ачааны машины чадварлаг жолооч нар энэхүү нүсэр ажлыг амжилттай гүйцэлдүүлж чадсан байна.

Дээрх хүнд хэцүү аяллын дараа ийм үлгэрийн мэт дүр зураг бий болжээ

Дээрх хүнд хэцүү аяллын дараа ийм үлгэрийн мэт дүр зураг бий болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()