Алдартай кино баатруудын дүр төрх зохиол дээрээсээ хэрхэн зөрсөн бэ?

2021-01-06, 16:37
2,964

Аливаа зохиолын баатрыг дэлгэцийн бүтээлд хөрвүүлэхэд зарим нэг өөрчлөлт хийхээс аргагүй тохиолдол бий. Учир нь номонд дүрсэлсэн зарим зүйлсийг кинон дээр буулгах нь тийм ч амар биш байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд алдартай зохиолын дүрүүд үнэн хэрэгтээ ямар төрхтэй байх байсан бэ гэдгийг хүргэж байна.

Алдартай кино баатруудын дүр төрх зохиол дээрээсээ хэрхэн зөрсөн бэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Анна Каренина, "Анна Каренина"

2012 оны Анна Каренина кинонд янз бүрийн шүүмж гарч байсан билээ. Зарим хүмүүст дүрс үзэгдлийн засал чимэглэл таалагдаагүй бол бусад нь жүжигчдийг шүүмжилжээ. Тус романы шүтэн бишрэгчид Аннаг махлаг эмэгтэй байх ёстой байсан гэж мэдэгдсэн бөгөөд тус дүрийг бүтээсэн Кира Найтли тохироогүй гэж үзсэн байна. Кира Найтли “Хэрэв намайг махлаг болгож харагдуулах ямар нэг зүйл хийсэн бол хэн ч дэмжихгүй. Харин ч оронд нь намайг тарган байна гэж шүүмжлэх байсан" хэмээн мэдэгдсэн юм.

Анна Каренина, "Анна Каренина"

2 Вронский, "Анна Каренина"

Толстой Вронскийг “Насны эртэд халзарч эхэлсэн бараан толгойтой, нуруу нам ч бадриун биетэй хүн” гэж тодорхойлжээ. Зохиолч түүнийг мөн дур булаам төрхтэй гэж онцолсон боловч 2012 онд кино бүтээгчид зөвхөн түүний эерэг шинж чанарт анхаарлаа төвлөрүүлсэн бололтой. Вронскийд тоглосон Аарон Тэйлор-Жонсон (Aaron Taylor-Johnson) нь алтан шаргал үстэй төдийгүй нэлээд өндөр биетэй юм.

Вронский, "Анна Каренина"

3 Жон Мильтон, "The Devil’s Advocate"

"The Devil’s Advocate"-ын зохиолч Эндрю Нейдерман Жон Милтоныг өтгөн саарал үстэй, цайвар арьстай, улаан хацартай өндөр хүн гэж тодорхойлжээ. Аль Пачино (Al Pacino) тийм төрхтэй биш ч Жон Мильтоны дүрийг гайхалтай бүтээсэн юм.

Чухамдаа Пачино Жон Милтоны дүрийг бүтээхээс 3 удаа татгалзсан юм. Киноны зохиол жаахан өөрчлөгдсөний дараа л тэр зөвшөөрсөн гэнэ.

Жон Мильтон, "The Devil’s Advocate"

4 Дориан Грей, "Dorian Grey"

Дориан Грэй нь цэнхэр нүдтэй, алтан шаргал үстэй дур булаам залуу гэж зохиол дээрээ гардаг. Ийм учраас тус дүрийг бүтээсэн Бен Барнс (Ben Barnes) үсээ будаж, линз зүүхийг хүссэн боловч киноны найруулагч жүжигчний гадаад төрх байдалд сэтгэл хангалуун байсан учраас тэгэх шаардлагагүй гэж хэлсэн байна.

Хөгжилтэй баримт: Барнст дүрээ өгөхөөс өмнө найруулагч Оливер түүний зургийг хүмүүст үзүүлж царайлаг эсэхийг нь асуусан байдаг.

Дориан Грей, "Dorian Grey"

5 Трисс Мериголд, "The Witcher"

"Witcher" зохиолоос сэдэвлэсэн "Netflix" цуврал киноны зарим уран бүтээлчдэд үзэгч олон сэтгэл дундуур байжээ. Ялангуяа Анна Шаффер (Anna Shaffer)-ын тоглосон Трисс Мериголдын дүрийг олон хүн шүүмжилсэн юм. Зохиол дээрээ Трисс цэнхэр нүд, улаан үстэй гардаг. 

Трисс Мериголд, "The Witcher"

6 Эртний нэгэн, "Doctor Strange"

"Doctor Strange"-ийн багш болох "Эртний нэгэн" хэмээх шидтэн хөгшин ази эр байх учиртай байв. Гэхдээ тус "Marvel"-ийн киноны найруулагч тус дүрийг хэт хуучинсаг төрхтэй гэж үзсэн учраас Тилда Свинтон (Tilda Swinton)-ыг тоглуулахаар сонгожээ.

Эртний нэгэн, "Doctor Strange"

7 Их мастер, Thor: Ragnarok

Комикс дээр Их мастер нь цэнхэр арьстай, том толгойтой, хүүхэн хараагүй шар нүдтэй эр гэж гардаг. Гэхдээ киноны найруулагч Тайка Уайтити (Taiki Waititi) жүжигчин Жефф Голдблум (Jeff Goldblum) өмнө нь өөр цэнхэр харь гарагийн хүний дүрийг бүтээснийг тооцож, гадаад үзэмжийг нь өөрчлөхгүй байхаар шийдсэн байна. Түүнчлэн, Ваитити будалтаар жүжигчний дүр төрхийг нуухыг хүсээгүй гэнэ.

Их мастер, Thor: Ragnarok

8 Дэнэрис Таргариан, "Game of Thrones"

Анхны "Game of Thrones" номын эхэнд Дэнэрис дөнгөж 13 настай байсан бол цуврал кинон дээр 17 настай гэж гардаг. Үүгээр зогсоогүй, номын зохиолч Жорж Мартин түүнийг нил ягаан нүдтэй, мөнгөлөг саарал үстэй, намхан туранхай охин гэж тодорхойлсон байдаг.

Мөн Дэнэрис галд ороод Лууны эх болоход үс нь шатаж халзан болдог. Түүний дараа үс нь аажмаар ургадаг тул цуврал дээрх шиг урт сайхан үстэй байх боломжгүй юм.

Дэнэрис Таргариан, "Game of Thrones"

9 Даарио Нахарис, "Game of Thrones"

Даарио Нахарисын "Game of Thrones" цуврал дээрх төрх нь номын хувилбараас тэс өөр байх аж. Жорж Мартин энэ дүрийг тодорхойлохдоо “Даарио Нахарисын 3 хуваан сүлжсэн сахал, үс нь нүдтэй нь тун ижил цэнхэр өнгөтэй." гэж дүрсэлсэн байдаг.

Даарио Нахарис, "Game of Thrones"

10 Аманд, "Interview with the Vampire: The Vampire Chronicles"

Урт хар үстэй, цайвар арьс, улаан хилэн хувцастай Антонио Бандерас (Antonio Banderas)-ын тоглосон цус сорогчийн дүр үзэгчдэд маш их таалагдсан. Гэхдээ анхны номын зохиогч Энн Райс тус дүрийг өөрөөр төсөөлөн бичсэн байв. Тус номонд тэрээр "17 настай, цагаан гааны өнгөтэй долгионт үстэй учраас хүмүүс түүнийг сахиусан тэнгэрүүдийн нэгтэй зүйрлэдэг байсан" хэмээн гардаг аж.

Аманд, "Interview with the Vampire: The Vampire Chronicles"

11 Эрик, "The Phantom of the Opera"

Эрикийн дүрд тоглосон жүжигчний тухай ярихад продюсер Эндрю Ллойд Уэббер “Бидэнд рок-н-роллын мэдрэмжтэй хүн хэрэгтэй байсан. Тэр ердийн дуучин биш учраас жаахан бүдүүлэг, аюултай байх ёстой.” гэж хэлсэн байдаг.

Гэхдээ киноны бүтээгчид Эрикийг зохиолч Гастон Леругийн дүрсэлснээс тэс өөр төрхтэй болгохоор шийдсэн байна. Гастон Леру түүнийг маш гүн ширтэх харцтай, цайвар шар арьстай, жижиг хамартай, толгойдоо үсгүй шахам туранхай хүн гэж тодорхойлсон байдаг аж. 

Эрик, "The Phantom of the Opera"

12 Эдвард Рочестер, "Jane Eyre"

"Jane Eyre" киноны найруулагч Кари Фукунага Рочестерийн дүрд тохирох жүжигчнийг сонгохдоо яг номон дээр нь гардаг шиг төрхтэй олон жүжигчид байсан гэж дурссан байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр Майкл Фассбендер (Michael Fassbender) хэнээс ч илүү дүрээ амилуулж чадна гэж үзсэн байна. Зохиолч Шарлот Бронте нь Рочестерийг өтгөн хөмсөг, хар үс, бор нүдтэй, том хамар, хүйтэн царайтай эр гэж дүрсэлсэн юм.

Эдвард Рочестер, "Jane Eyre"

13 Харли Куинн, "Harley Quinn"

Харли Куинн анх 1992 онд "Batman" хүүхэлдэйн кинонд гарч байсан бөгөөд тэрээр зөвхөн нэг ангид үзэгдээд өнгөрөх ёстой байсан гэнэ. Гэхдээ үзэгчдэд уг дүр их таалагдсан учраас бүтээгчид Харли Куиннийг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр шийдсэн байна. Харли Куинн улмаар комик, видео тоглоом, кино зэрэг олон бүтээлүүд дээр гарсан билээ. Мэдээж хэрэг тус дүрийг олон янзын дүр төрхтэйгөөр гаргасан байдаг ч сонгодог хувилбар дээрээ тэрээр Хар, улаан өнгө бүхий алиалагчийн өмсгөлтэй байдаг. 

Харли Куинн, "Harley Quinn"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()