Эрчүүдийн эмэгтэй хүнд хэзээ ч хэлэхгүй 12 зүйл

2021-01-06, 17:26
3,753

Эмэгтэй хүн бүрийн дотор хэний ч мэдэхгүй нууц заавал байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ асуудал эрчүүдийн хувьд ямар байдаг бол? Хүн л болсон хойно тэд ч гэсэн эсрэг хүйстэндээ хэлдэггүй зүйлтэй байх боломжтой. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зүйлсийн тухай хүргэж, эрчүүдийн нууцыг задалъя.

Эрчүүдийн эмэгтэй хүнд хэзээ ч хэлэхгүй 12 зүйл

1 "Надад өөртөө итгэлтэй охид таалагддаг"

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг яг л өөрсдийн адил үнэлж, дүгнэдэг учир зөвхөн хүйсийн ялгаанаас болж өөр хандлага үзүүлдэггүй. Тиймээс тэд загвар өмсөгч шиг биетэй ч ичимхий бүсгүйгээс илүү тарган байсан ч өөртөө итгэлтэй эмэгтэйд татагддаг. Итгэхэд бэрх байж болох ч залуусын хувьд эмэгтэй хүн өөртөө итгэлтэй л бол ямар ч тохиолдолд үнэхээр дур булаам санагддаг байна. 

"Надад өөртөө итгэлтэй охид таалагддаг"

2 "Яаж харагдах чинь надад чухал"

Эрчүүдийн хувьд та үнэтэй брэнд эсвэл хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөх нь чухал биш. Харин ил задгай биш хэрнээ дэгжин хувцасласан эмэгтэй тэдэнд юу юунаас илүү сайхан харагддаг юм.

"Яаж харагдах чинь надад чухал"

3 "Би яаж хийхийг мэдэхгүй"

Бүсгүйнхээ нүдэнд "Эр хүн " байх нь эрэгтэйчүүдийн хувьд маш чухал юм. Тиймээс ч эрчүүд бүтэх эсэх нь тодорхойгүй байсан ч ямар ч ажлыг эмэгтэйчүүдийн өмнөөс хийж, түүний баатар нь байхыг хичээдэг. Тэд үс хатаагчийг яаж засах талаар ямар ч ойлголтгүй байсан ч хамаагүй бүсгүйн өмнө хүчтэй, зоримог байхыг хүсдэг байна.

"Би яаж хийхийг мэдэхгүй"

4 "Ийм асуултад хариулмааргүй байна"

Эмэгтэйчүүд "Би тарган харагдаж байна уу?" гэх мэт хэцүүхэн асуултуудад эрчүүд юу юунаас илүү дургүй. Учир нь иймэрхүү асуултад тэр дор нь хариулах ёстой болдог ч ямар ч хариулт өгсөн бүсгүйчүүд зөрүүлээд уурлах нь элбэг байдаг. Тийм гэвэл уурлана, үгүй гэвэл худлаа хэллээ гэж бас уурлана. 

"Ийм асуултад хариулмааргүй байна"

5 "Мөнгө байдаггүй ээ"

Эрчүүд байнга нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байдаг учраас бусдаасаа хүчирхэг, чинээлэг, ер нь "илүү" болж харагдах хүсэлтэй байдаг. Тиймээс эр хүн хэзээ ч мөнгөгүй гэж хэлж болохгүй гэж үздэг. 

"Мөнгө байдаггүй ээ"

6 "Би хардаж байна"

Эрэгтэйчүүд өөрсдийнхөө мэдрэмжийг илэн далангүй илэрхийлдэг хүмүүс биш бөгөөд тэд найз бүсгүйгээ өөр залуутай дотно ярилцахыг хараад нэг ч үг дуугарахгүй байх нь элбэг. Гэхдээ ийм үед тэдний дотор гал дүрэлзэж байгаа гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. 

"Би хардаж байна"

7 "Найз/дүү/эгч чинь хөөрхөн юм"

Энэ бол энгийн зүйл: Хэрэв бүсгүй таны найз, дүү, эгч тань халуухан бол эр хүн түүнийг нь анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Гэхдээ мэдээж тэр хэзээ ч тэдний гадаад үзэмжийг нүдэн дээр чинь магтаж ярихгүй. Эр хүн өөрт чинь хайртай л бол бусдыг харахгүй байна гэдэг бол туйлын худал ойлголт.

"Найз/дүү/эгч чинь хөөрхөн юм"

8 "Би чамайг илүү сайн мэдмээр байна"

Эр хүн таныг болзоонд урьвал шууд дурлалт хос болчихлоо гэсэн үг биш. Тантай сээтэгнэж байгаа нь өөрийг чинь сонирхож байна гэсэн үг болохоос хайртай болсон хэрэг огтоос биш.

"Би чамайг илүү сайн мэдмээр байна"

9 "Би магтуулмаар байна"

Эрчүүд эмэгтэйчүүдийг байнга магтдаг боловч өөрсдөө ч гэсэн магтаал сонсох дуртай байдаг. Тэдэнд эмэгтэйчүүдийн л адил хайр энэрэл, халуун дулаан үгс хэрэгтэй бөгөөд байнга биш ч хааяа тэднийг магтаж байх нь харилцааг тань бүрэн өөрчлөх боломжтой. Эрэгтэйчүүд ч гэсэн тантай уулзахдаа өмссөн хувцас нь зүгээр харагдаж байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

"Би магтуулмаар байна"

10 "Би эмэгтэйлэг зүйлст дуртай"

Таны бодож байгаа яг зөв! Тэд ч мөн өөгүй хумс, толигор арьс зэргийг хүсдэг. Тэр дунд савангийн дуурь үзэж амрах дуртай залуус ч бий. Эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн ялгаагаар зааглалгүй, адилхан л сэтгэл мэдрэмжтэй учраас сонирхож болох бүхнийг тэд сонирхдог. 

"Би эмэгтэйлэг зүйлст дуртай"

11 "Би айж байна"

Эрэгтэй хүн айдсын талаар ярих зохисгүй гэх үзэл аль ч улсын нийгэмд бий. Гэхдээ хүн бүхний дотор айдас оршдог шүү дээ. Сул дорой нэр зүүхгүйн тулд эрчүүд харанхуйгаас, эсвэл аалзнаас айдаг гэдгээ танд хэлэхгүй. 

"Би айж байна"

12 "Би уйлмаар байна"

Бүсгүйчүүдийн нулимсыг дуслуулдаг романтик киноны оргил үед эрэгтэй хүн ч гэсэн уйлахыг хүсдэг. Ганц ялгаа нь тэр таныг хэчнээн утгагүй зүйл үздэгийг амандаа үглэж,  далдуур нүдээ шудраад авах вий.

"Би уйлмаар байна"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()